• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Шуурхай: Сайд Ц.Цогзолмаа хууль засч 12 тэрбумын хулгай хийсэн нь баригдлаа

Дорж Нийтэлсэн: Дорж
2018-12-12
Ангилал: Улс төр
Шуурхай: Сайд Ц.Цогзолмаа хууль засч 12 тэрбумын хулгай хийсэн нь баригдлаа

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нэгэн өндөр өртөгтэй тендерийг будлиантуулсан тухай мэдээлэл хэд хоногийн өмнө зарим хэвлэлээр гарсан. Сануулбал, 12 тэрбум төгрөгийн өртөг бүхий Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийн барилгын тендерийг мань сайд хувийн сонирхлоор шийдсэн тухай юм.

Гэтэл энэ тендерийг авахын тулд сайд Ц.Цогзолмаа маш ноцтой үйлдэл хийсэн байна. Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн Хавсралт 2-т заасан “ Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын XIII.1.1.4-т “Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийн барилга төслийн Монголын талын хөрөнгө /Улаанбаатар/, эхлэх хугацаа 2015, дуусах хугацаа, төсөвт өртөг 12.900, санхүүжүүлэх дүн 5.00” гэж заажээ.

Гэтэл  сайд Ц.Цогзолмаа 2018 оны тавдугаар сарын 05-ны өдрийн А/299 тоот “Жагсаалт батлах тухай” тушаалаараа  2018 оны Төсвийн тухай хуулийн Хавсралт 2-ыг хуулж тавиад “XIII.1.1.4.1. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн барилга” гэж нэмэлт оруулж бичсэн байна.

Сайд Ц.Цогзолмаа үүнээс 40 хоногийн дараа тендер зарлахдаа Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн Хавсралт 2-т зааснаар нь буюу  “Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийн барилга төслийн Монголын талын хөрөнгө /Улаанбаатар/, эхлэх хугацаа 2015, дуусах хугацаа, төсөвт өртөг 12.900, санхүүжүүлэх дүн 5.00” гэж зарласан байгаа юм.

Асуудлын гол нь энэ. Маш ноцтой.

Үүнээс цаашаа бол энэ том төслийг “Эрдэнэт Орчлон” хэмээх компани ямар ч өрсөлдөгчгүйгээр “өрсөлдөөд” авчихсан байгаа юм. Сүүлийн хэдэн жил барилгын компаниуд ажилгүй суугаад яаж баларч байгааг бид мэднэ.

Энэ ажиллагааг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Т.Ням-Очир гүйцэтгэсэн. Ингэхдээ ч бас ноцтой алдаануудыг гаргасан байна. Тэрээр“Эрдэнэт Орчлон” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг 2018 оны долдугаар сарын 19-нд үйлдэхдээ хоёр ноцтой зөрчил гаргасан. Нэгэнт буруу эхэлсэн ажиллагаа цаашаа бүр “далийгаад” явчихсан байгаа юм.

Эхний бичгийг яамны бланк гаргаж, тэгэхдээ сүүлийн хэсэгт нь “Шаардлага хангасан гүйцэтгэлийн баталгааг энэхүү мэдэгдэл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор ирүүлээгүй нь гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгох үндэслэл болно” гэсэн байна.

Уг ньсайд Ц.Цогзолмаагийн уг төслийг өгөхөөр бэлдсэн “Эрдэнэт Орчлон” ХХК төслийн нийт өртгийн 5.0 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг 2018 оны наймдугаар сарын 2 гэхэд байршуулсан байх ёстой. Тэгэхгүй бол тендерийг хүчингүйд болгож, дахин зарлах учиртай.

Тиймээс дээрхтэй яг нэг огноотой бичиг үйлдсэн байгаа юм. Хамгийн ноцтой нь тэр албан бичгийг Ц.Цогзолмаагийн бланк дээр бичээд, сүүл хэсэгт дээр дурдсан 14 хоногийг 21 хоног болгосон байна. Харин гарын үсгийг Т.Ням-Очир зурсан байгаа юм.

Энэ асуудлаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Т.Ням-Очир хуулийн өмнө дуудагдах нь нэгэнт тодорхой.Бас болоогүй, нөгөөх  “Эрдэнэт Орчлон” ХХК нь гүйцэтгэлийн баталгааг хуулийн хугацаанаас дөрөв хоног хэтрүүлж банкинд байршуулсан.

Өөрөөр хэлбэл, сайд Ц.Цогзолмаа “Эрдэнэт Орчлон” ХХК-ийг тендерт ялуулахын тулд өөрт байгаа бүх эрх мэдлийг ашиглан хуулийг өөрчилж, уландаа гишгэсэн байгаа юм.

Асуудал ингээд дууссангүй. “Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийн барилга төслийн Монголын талын хөрөнгө /Улаанбаатар/” гэсэн нэрээр зарласан тендерийн гүйцэтгэлийн гэрээг 2018 оны наймдугаар сарын 6-нд байгуулахдаа   “Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих АШУҮИС-ийн эмнгэлгийн барилга төслийн Монголын талын хөрөнгөөр хэрэгжих АШУҮИС-ийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ” гэж байгуулжээ.

Ингээд 2018 оны аравдугаар сарын 4-нд нь 856.327.994 төгрөгийн төлбөрийг БСШУСЯ-аас “Эрдэнэт Орчлон” ХХК-ийн данс руу шилжүүлжээ.

Үүнээс гадна бас нэг ноцтой сэжим илэрч байгаа юм. “Эрдэнэт Орчлон” ХХК-тай гэрээ байгуулаад удалгүй захирлынх нь хүүг яамныхаа мэргэжилтнээр ажилд томилсон байна.

Эндээс үзвэл сайд Ц.Цогзолмаа нь Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төсөвт 2018 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, Ирээдүйн өв сангаас улсын төсөвт олгох шилжүүлэг болон улсын төсөвт төлөх өглөг барагдуулалтын хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 2.1-д “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасны зөрчсөн.

Мөн Төсвийн тухай хуулийн  3.4-д “Төсвийн харилцааг зөвхөн энэ хуулиар зохицуулах бөгөөд орон нутаг, салбарын үйл ажиллагаанд санхүүжилтийн эх үүсвэрийн хэмжээг хуульчлан тогтоох, түүнийг хуваарилах аливаа харилцаа үүнд нэгэн адил хамаарна”, 14.2.3-д “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах”, 24.4-т “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, 29.3.2-т “улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт багтсан төсөл, арга хэмжээний нийт өртөг, эхлэх болон дуусах хугацаа, төсвийн жилд зарцуулах хэмжээгээр тусгах”, 41.2.3-т “төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, тайлагнах” гэснийг тус тус зөрчсөн байна.

Эрх баригчид хоорондоо дайтаж, олны анхаарал тийш хандаад байгаа ийм үед иймэрхүү үйлдэл дарагдаад өнгөрөх магадлал өндөр.

Гэвч Засгийн газрын нэг сайд хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн Монгол Улсын хуулийг засч, улсын төсвийн 12 орчим тэрбум төгрөгийн өртгөтэй тендерийг “өөрийн “компанидаа өгсөн гэмт хэрэг дарагдаад өнгөрөх ёсгүй юм.

Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир

Previous Post

Энэтхэгт суугаа элчин сайд тусламж гуйсан иргэнээ зоджээ…

Next Post

БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ЦЭЦЭРЛЭГ БАРИХ ТЕНДЕРЭЭС ЯАМНЫ АЛБАН ТУШААЛТАН АВЛИГА АВЧЭЭ

Next Post
БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ЦЭЦЭРЛЭГ БАРИХ ТЕНДЕРЭЭС ЯАМНЫ АЛБАН ТУШААЛТАН АВЛИГА АВЧЭЭ

БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ЦЭЦЭРЛЭГ БАРИХ ТЕНДЕРЭЭС ЯАМНЫ АЛБАН ТУШААЛТАН АВЛИГА АВЧЭЭ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Куба улсад өршөөлд хамрагдсан хоригдлуудыг суллах ажиллагаа эхэлжээ

Куба улсад өршөөлд хамрагдсан хоригдлуудыг суллах ажиллагаа эхэлжээ

2026-04-05
Нийтийн тээврийн дараах чиглэлийн зогсоолд  өөрчлөлт орлоо

Нийтийн тээврийн дараах чиглэлийн зогсоолд өөрчлөлт орлоо

2026-04-05
2026 оны төсөвт тодотгол хийж, эмч, багш нарын цалинг нэмнэ

2026 оны төсөвт тодотгол хийж, эмч, багш нарын цалинг нэмнэ

2026-04-05
Трамп: Иран улс 48 цагийн дотор Ормузын хоолой-г нээж, хэлэлцээр хийхгүй бол “там бууна” хэмээн анхааруулсан байна.

Трамп: Иран улс 48 цагийн дотор Ормузын хоолой-г нээж, хэлэлцээр хийхгүй бол “там бууна” хэмээн анхааруулсан байна.

2026-04-05
Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргана

Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргана

2026-04-05
Байгаль орчны салбарт шинэчлэлийг эрчимжүүлж, хариуцлагыг чангатгана

Байгаль орчны салбарт шинэчлэлийг эрчимжүүлж, хариуцлагыг чангатгана

2026-04-05
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2026-04-05
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-04-05
Америкийн дайрагч онгоцыг сөнөөсөн гэж мэдэгджээ

Америкийн дайрагч онгоцыг сөнөөсөн гэж мэдэгджээ

2026-04-04
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав

Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав

2026-04-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.