• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Э.ОЮУНБОЛДОД ӨВДӨГ ШОРООДСОН БӨХЧҮҮДИЙН ЦОЛЫГ НӨХӨН ОЛГОЛГҮЙ 100 ЖИЛИЙН ОЙ БОЛОХ НЬ ЭЭ…

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-06-12
Ангилал: Спорт
Э.ОЮУНБОЛДОД ӨВДӨГ ШОРООДСОН БӨХЧҮҮДИЙН ЦОЛЫГ НӨХӨН ОЛГОЛГҮЙ 100 ЖИЛИЙН ОЙ БОЛОХ НЬ ЭЭ…

Улсын баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ой болоход яг нэг сарын хугацаа үлдээдээд байна. Тэгш ой тохиосон түмний их баяр цэнгэл наадмыг У.Хүрэлсүх гэдэг шинэ Ерөнхийлөгчтэй угтах нь. Одоогоос хоёр жилийн өмнө буюу Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадамд Хэнтий аймгийн харъяат улсын арслан Э.Оюунболд түрүүлж, улсын аварга цол хүртсэн. Цолыг нь Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулах ёстой байсан ч “Нутгийнхаа бөхөд чи цолыг нь гардуул” хэмээн Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхэд өгч байсныг бөхийн хорхойтнууд санаж буй байх. 

26-18-1 Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн цолыг нөхөн олголгүй 100 жилийн ой болох нь ээ...

Гэвч Э.Оюунболд допингийн төрлийн бодис хэрэглэж, тухайн наадамд түрүүлсэн болох нь тогтоогдсон. Улмаар түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн цолыг нөхөж олгох шүүхийн шийдвэр гарсан ч хэрэгжээгүй хэвээр л байна. Тэгвэл Ардын хувьсгалын 100 жилийн ойн босгон дээр Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн цолыг нөхөн олгох шийдвэрийг Х.Баттулга бүрэн эрхийнхээ хугацаа дуусахаас өмнө гаргах уу, эсвэл шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн анхны шийдвэр байх уу гэдэг хүлээлт ард түмний дунд бий болжээ.

LLjwBH0OQt1M48GjxcNV-2 Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн цолыг нөхөн олголгүй 100 жилийн ой болох нь ээ...

Эргэн сануулахад, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Улсын арслан Э.Оюунболд ес даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн. Гэвч улсын аварга Э.Оюунболд, улсын начин Д.Цэрэнтогтох нар допингийн төрлийн бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон билээ.

12-2 Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн цолыг нөхөн олголгүй 100 жилийн ой болох нь ээ...

Энэ асуудалтай холбогдуулан, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2019 оны аравдугаар сарын 24-ний өдөр гаргасан 08 тоот тогтоолд “2019 оны Улсын баяр наадамд сэргээшийн шинжилгээнд зөрчил гаргасан улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах, түүнд өвдөг шороодсон улсын аварга Н.Батсуурьд даян аварга, улсын харцага Д.Анарт заан, улсын начин Б.Цэдэнсодномд харцага, аймгийн арслан Н.Мустафад улсын начин цол олгох санал гарган, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих” хэмээсэн байдаг.

11-2 Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн цолыг нөхөн олголгүй 100 жилийн ой болох нь ээ...

Гэтэл улсын аварга Э.Оюунболдын зүгээс дээрх шийдвэрийг эсэргүүцэж хууль шүүхийн байгууллагад хандсан бөгөөд үүний улмаас түүнд өвдөг шороодсон Н.Мустафа, Б.Цэдэнсодном, Д.Анар, Ц.Содномдорж, Н.Батсуурь нарын бөхчүүд зохих цол, чимгээ хүртэж чадалгүй Ардын хувьсгалын 99 жилийн ойн буюу 2020 оны наадамтай золгосон байдаг юм. Улмаар дээрх маргаан нь Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 398 дугаар тогтоолоор эцэслэн хэлэлцэж Э.Оюунболд буруутайг баталсан байдаг.

10-2 Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн цолыг нөхөн олголгүй 100 жилийн ой болох нь ээ...

Т.Түмэндэмбэрэл: Ерөнхийлөгчийн тамгын газраас хариу ирээгүй байна. Дээрх шийдвэр эрх бүхий байгууллагуудыг дамжсаар 2021 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчийн тамгын газарт хүрсэн боловч ерөнхийлөгчийн шийдвэр гаралгүй тавдугаар сартай золгосон. Улмаар тавдугаар сарын 17-ны өдөр МҮБХ-оос Монголын Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ахин хүсэлт явуулсан билээ. Уг хүсэлтийн хариу ирсэн эсэх талаар МҮБХ-ны нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэлээс тодруулахад “Ерөнхийлөгчийн тамгын газраас манай холбоонд ямар нэг хариу ирүүлээгүй байна. Бид Ерөнхийлөгчийн тамгын газраас хариу ирмэгц нь олон нийтэд мэдээлэх болно” хэмээсэн юм.

9-2 Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн цолыг нөхөн олголгүй 100 жилийн ой болох нь ээ...

Монгол үндэсний биет бус өвийг тээж яваа Үндэсний бөхийн спорт дотоодын тэмцэл, цолны найраа, энэ дундаа допингийн асуудлаас болж жил ирэх тутам нэр хүнд нь буурч, үнэнч үзэгчдээ алдаж байгаа нь харамсалтай хэрэг. Бидний мэдэхээр Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмаар найм давж үзүүрлэсэн улсын аварга Н.Батсуурь, зургаа давж шөвгөрсөн улсын арслан Р.Пүрэвдагва, зургаа давж шөвгөрсөн аймгийн арслан Б.Бат-Орших нараас допингийн төрлийн бодис илэрснийг тухайн бөхчүүд хүлээн зөвшөөрч, ард түмнээсээ уучлал гуйсан болоод өнгөрсөн.

7-2 Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн цолыг нөхөн олголгүй 100 жилийн ой болох нь ээ...

Гэтэл улсын Ерөнхийлөгч нь хүртэл допинг хэрэглэсэн нь шүүхээр тогтоогдсон Э.Оюунболдын асуудлыг нэг тийш нь болгохгүй хоёр жил гацааж байгаа нь нэг талаасаа допингийн асуудлыг өөхшүүлсэн үйлдэл болж байна.

4-2-1 Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн цолыг нөхөн олголгүй 100 жилийн ой болох нь ээ...

Уг нь улсын аварга Н.Батсуурьд даян аварга, улсын харцага Д.Анарт заан, улсын начин Б.Цэдэнсодномд харцага, аймгийн арслан Н.Мустафад улсын начин цолыг нь нөхөн олгочивол энэ жилийн наадам ярих юмтай л наадам болно доо.

3-2-1 Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн цолыг нөхөн олголгүй 100 жилийн ой болох нь ээ...

 

М.Оргил

Previous Post

Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар буурууллаа

Next Post

Улиастайн уулзварын засварын ажил эхэлжээ

Next Post
Улиастайн уулзварын засварын ажил эхэлжээ

Улиастайн уулзварын засварын ажил эхэлжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-06
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна

2026-09-06
НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Япон-Монголын солилцооны нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-04
Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

Чингис хаан нэрээр танигдсан М.Баасанжаргал Хятадын хорих камерт нэг сар хоригдоод суллагджээ

2026-09-04
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-09-04
Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхлаа

2026-09-04
Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

2026-09-04
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-09-04
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар эрс сэрүүснэ

2026-09-04
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

2026-09-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.