• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

МАНАН-гийн тухай “Алтан Дорнод Монгол”-ын ерөнхий захирал Т.Ганболдын хэлсэн хоёр ноцтой баримт

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-12-12
Ангилал: Хууль
МАНАН-гийн тухай “Алтан Дорнод Монгол”-ын ерөнхий захирал Т.Ганболдын хэлсэн хоёр ноцтой баримт

“Алтан Дорнод Монгол” компанийн ерөнхий захирал Т.Ганболд өчигдөр “25 дугаар суваг” телевизийн “Ам нээвэл” ярилцлагад оролцож хэд хэдэн баримт дэлгэснээс хоёрыг нь онцолж байна.

Уг хоёр баримт нь улстөр,эдийн засаг, хууль,хяналтын байгууллагын сүлжээ болсон МАНАН бүлэглэлийг илчилсэн баримт байлаа.

БАРИМТ 1:

Т.Ганболдын ярьснаар 2013 онд  ИЗН С.Оюун, С.Дэмбэрэл, Ц.Ганхуяг гэсэн 3 даргатай байжээ. Тус нам 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж байсан ч С.Дэмбэрэл болон Т.Ганболд нарт  хамаагүй шахам нэг асуудлаар шалтаглан эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тухайн үеийн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нь Т.Ганболдын үеэл ах бөгөөд ах, дүү хоёрт эрүүгийн хэрэг үүсгэх нь ИЗН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шантааж байсан бололтой.

Т.Ганболдын хэлснээр, уг эрүүгийн хэрэг Ерөнхийлөгчид нэр дэвшигчид мандатаа авсны маргааш хүчингүй болсон гэнэ. Уг сонгуульд АН-аас Ц.Элбэгдорж, МАН-аас Б.Бат-Эрдэнэ,МАХН-аас Н.Удвал нар нэр дэвшиж, Ц.Элбэгдорж ялалт байгуулсан.

Эндээс дүгнэхэд МАНАН-гийн толгойлогч Ц.Элбэгдорж өөрөө дахин нэг удаа ялахын тулд өөрийнх нь саналыг хувааж магадгүй ИЗН-ыг тоглоомноос хасаад, харин МАН-ын саналыг хуваахаар МАХН-ыг нэр дэвшүүлэх ажиллагаа хийжээ.

Т.Ганболдын дүгнэсэнчлэн Монголын улстөр тоглоомын талбар болсон бөгөөд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль тэр зарчмаар л болжээ.

БАРИМТ 2:

Хууль зүйн сайд асан  Х.Тэмүүжин сайдын албан тушаалаасаа буухаас өмнө Ерөнхий прокурор Д.Дорлигжавын дансанд “Алтан Дорнод Монгол”-оос дөрвөн сая ам.доллар шилжсэн гэх баримтыг гаргаж байсан. Тэгвэл Т.Ганболд энэ тухай өчигдөр анх удаа олон нийтэд ам нээлээ. Тэрбээр  “Тухайн үед их хэмжээний мөнгө манай данснаас ерөнхий прокурорын төрсөн дүүгийн эхнэрийн дансанд шилжсэн. Энэ асуудал хууль,хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа учраас илүүг ярих боломжгүй” гэв.

Тэрбээр Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байхад бухимдаж орж уулзаж байжээ.

Х.Тэмүүжинг дээрх баримтыг дэлгэсний дараа тухайн үеийн сөрөг хүчин буюу МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Т.Ганболдтой ирж уулзаад,”наад баримтуудаа өгөөч,сөрөг хүчнийхэн бид “алаад өгье” гээд явжээ. Гэвч  намынхаа дарга нарт танилцуулаад л нам болсон хэмээн Т.Ганболд хэлэв. Тухайн үеийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хүртэл тэмцье,жагсья гээд явж байснаа чимээгүй болжээ.

Энэ бол МАНАН бүлэглэл хууль,хяналтынхантай нягт холбоотойг батлах том жишээ болоод үлджээ.

Ярилцлагыг  бүрэн эхээр нь видеоноос үзнэ үү. 

Previous Post

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсыг зорилоо

Next Post

“Эрдэнэт”-ийн 49 хувийн ЗОЛИОС болсон Н.Алтанхуяг

Next Post
“Эрдэнэт”-ийн 49 хувийн ЗОЛИОС болсон Н.Алтанхуяг

“Эрдэнэт”-ийн 49 хувийн ЗОЛИОС болсон Н.Алтанхуяг

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Парис дахь Монгол Улсын ЭСЯ-наас жагсаалтай холбоотой анхааруулга гаргалаа

Парис дахь Монгол Улсын ЭСЯ-наас жагсаалтай холбоотой анхааруулга гаргалаа

2026-10-19
Говь-Алтай аймагт 20.8 мянган ямааг устгалд оруулжээ

Говь-Алтай аймагт 20.8 мянган ямааг устгалд оруулжээ

2026-10-19
Тэрбум мод үндэсний хөдөлгөөний логог дүрсэлсэн төгөлийг байгууллаа

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний логог дүрсэлсэн төгөлийг байгууллаа

2026-10-19
Нийслэлийн 42 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийж байна

Нийслэлийн 42 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийж байна

2026-10-19
“Айчи Нагояа-2026” Азийн паралимпын наадам эхэллээ

“Айчи Нагояа-2026” Азийн паралимпын наадам эхэллээ

2026-10-19
Манай сурагчид олон улсын физикийн II олимпиадад амжилттай оролцжээ

Манай сурагчид олон улсын физикийн II олимпиадад амжилттай оролцжээ

2026-10-19
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д айлчилж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д айлчилж байна

2026-10-19
Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2026-10-19
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

2026-10-17
Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто зам ашиглалтад орлоо

2026-10-17
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.