• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Санхүүгийн зах зээлийн оролцогчдыг чадавхжуулах хэрэгтэй

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-12-07
Ангилал: Эдийн засаг
Санхүүгийн зах зээлийн оролцогчдыг чадавхжуулах хэрэгтэй

Cанхүүгийн зохицуулах хороо /СЗХ/  зарим мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж,  гарын үсэг зурлаа. СЗХ-ны Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзориг, Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч мэргэшсэн брокеруудын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Амгаланбаатар, Компанийн засаглалын хөгжлийн төв ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Цэнд-Аюуш, Монголын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэг НҮТББ-ын гүйцэтгэх захирал Ё.Рэнцэндорж, Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоог төлөөлж Гүйцэтгэх захирал А.Урангоо, Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд нар гэрээнд гарын үсэг зурлаа.

Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ СЗХ-ны  дарга С.Даваасүрэн, санхүүгийн зах зээлийн оролцогчдыг чадавхжуулах, мэдлэг мэдээллийг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулах Хорооны зорилтыг товч танилцуулж, үүний тулд мэргэжлийн холбоодтой үр ашигтай хамтын ажиллагааг явуулах явдал чухлаар тавигдаж байгааг онцолсон юм.

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч мэргэшсэн брокеруудын нэгдсэн холбоо, Монголын хуульчдын холбоотой Хороо сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллана. Тодруулбал,  биржийн арилжаанд оролцогч брокеруудад эрх олгох болон үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөгөө үзүүлэгчдэд зориулсан сургалтыг мэргэжлийн түвшинд чанартай зохион байгуулж, сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих юм.

Харин Компанийн засаглалын хөгжлийн төв олон улсын төсөл хөтөлбөр, журам, зохицуулалтын бичиг баримт, гарын авлага боловсруулах, компанийн засаглалын сургалтыг чанаржуулах, хувьцаат компаниуд болон даатгалын компаниудын тайлагналыг сайжруулах, мөн Хорооны мэргэжилтнүүдийг чадавхижуулах, компанийн засаглалын үнэлгээг хийх, хөрөнгийн зах зээл болон компанийн засаглалын өнөөгийн байдалд судалгаа хийх,шийдэл санал болгох, компанийн засаглалын чуулганыг хамтран зохион байгуулах зэрэг өргөн хүрээнд ажиллах юм.

Монголын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэгтэй гадаад орны сайн туршлага, судалгаанд үндэслэн зах зээлд оролцогчдын мэргэжлийн ёс суртахууныг сайжруулах, зохицуулалттай үйл ажиллагааны мэргэжилтнүүдийн мэргэжлийн ёс зүйд хамаарах холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт гаргахад санал солилцох, туршлага хуваалцах чиглэлээр хамтран ажиллана гэж СЗХ-ноос мэдээлэв.

Previous Post

М.Энхболд УИХ-ын гишүүдийг хүлээн авч уулзаж байна.

Next Post

Энэтхэгт агаарын бохирдол 1.2 сая хүний аминд хүрчээ

Next Post
Энэтхэгт агаарын бохирдол 1.2 сая хүний аминд хүрчээ

Энэтхэгт агаарын бохирдол 1.2 сая хүний аминд хүрчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Даян аварга Б.Орхонбаярын мялаалга наадмын хөтөлбөр

Даян аварга Б.Орхонбаярын мялаалга наадмын хөтөлбөр

2026-08-08
Дараах замуудыг хааж, шинэчлэнэ

Дараах замуудыг хааж, шинэчлэнэ

2026-08-07
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-07
Өнөөдөр тэргүүн дагуул одтой, улаан бич өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-08-07
Наршилтаас сэргийлэх зөвлөмж

Улаанбаатарт +30 градус дулаан байна

2026-08-07
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ

2026-08-06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-08-06
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 29 хэм дулаан байна

2026-08-06
Зүүн азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад эхэллээ

Зүүн азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад эхэллээ

2026-08-05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, орон сууц мөргөсөн 38 настай эмэгтэйг шалгаж байна

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, орон сууц мөргөсөн 38 настай эмэгтэйг шалгаж байна

2026-08-05
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.