• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Өвлийн улиралд хамт олноороо агаарт гарахад тохиромжтой 16 амралтын газар

Дорж Нийтэлсэн: Дорж
2018-12-06
Ангилал: Бусад мэдээ
Өвлийн улиралд хамт олноороо агаарт гарахад тохиромжтой 16 амралтын газар

Хүйтний эрч бага багаар чангарч өвлийн улирал хаяанд ирлээ. Өвлийн улирал дөхөж буй энэ үед та бүхэн байгууллага, хамт олноороо амарч, зугаалахаар төлөвлөж байна уу? Энэ удаад iHotel — ээс өвлийн улиралд ажилладаг, байгууллага, хамт олноороо амрахад тохиромжтой, хотод ойр амралтын газруудыг санал болгож байна.

Ресорт Ворлд Тэрэлж зочид буудал, амралтын газар

Resort World Terelj зочид буудал, амралтын газар

Байрлал: Улаанбаатар хотын төвөөс 62 км-т, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Нарлаг зуслангийн хажууд байрладаг.
Багтаамж: 250–300
Байрлах байгууламж: Буудлын өрөө, байшин болон гэр
Хурал, сургалтын танхим: 40–350
Багцын үнэ: 180,000₮ — 200,000₮
Онцлог: Байгууллага, хамт олны хурал зөвлөгөөн, хүлээн авалт зэрэг томоохон арга хэмжээ зохион байгуулахад тохиромжтой.

Хамт олноороо хийх зүйл:
🏔🚶🏻‍Явган аялал
🎱 Биллиард
🏓 Ширээний теннис
🎤🎼 Караоке
🏀⚽️ Сагс болон хөлбөмбөгийн талбай

Нэмэлт боломжууд:
🥃 Нийтийн лоунж, ресторан, пабтай
🐎 Морин аялал
🏹 Нум сум харвах

Захиалга өгөх: Resort World Terelj
Холбоо барих: 77279090

Тэрэлж Стар Ресорт

Тэрэлж стар ресорт

Байрлал: Улаанбаатар хотын төвөөс 52 км-т, Болор зуслангаас 1 км-ийн зайд байрладаг.
Багтаамж: 100
Байрлах байгууламж: Цомцог гэр
Хурал, сургалтын танхим: 100
Багцын үнэ: 90,000₮
Онцлог: Байгууллага хамт олны хурал зөвлөгөөн, хүлээн авалт, цасны баяр зэрэг олон хүн хамарсан арга хэмжээ зохион байгуулах

Хамт олноороо хийх зүйл:
🚶🏻‍🏔 Явган аялал
🍽 Ресторан

Захиалга өгөх: Тэрэлж Стар Ресорт
Холбоо барих: 77279090

Монголика зочид буудал, амралтын газар

Монголика зочид буудал, амралтын газар

Байрлал: Улаанбаатар хотын төвөөс зүүн зүгт 25 км-т, Сонгинохайрхан уулын Сонгины аманд байрладаг.
Багтаамж: 45
Байрлах байгууламж: Буудлын өрөө
Хурал, сургалтын танхим: 60–80
Багцын үнэ: 59,000₮ — 149,000₮
Онцлог: Байгууллага хамт олны хурал зөвлөгөөн, хүлээн авалт хийхэд тохиромжтой.

Хамт олноороо хийх зүйл:
🏔🚶🏻‍Явган аялал
🎱 Биллиард
🏓 Ширээний теннис
🎤🎼 Караоке
🏀🏐 Сагс болон гар бөмбөгийн талбай

Нэмэлт боломжууд:
🏊🏻‍Усан сан
🧖🏻‍ Саун
💆🏻‍ Иллэг

Захиалга өгөх: Mongolica hotel & resort
Холбоо барих: 77279090

Бумбат тур амралтын газар

Бумбат ресорт амралтын газар

Байрлал: Улаанбаатар хотын төвөөс 25 км-т, Налайх орох замд, Ургах наран хорооллоос 3 км-ийн зайд байрладаг.
Багтаамж: 40
Байрлах байгууламж: Байшин, гэр
Хурал, сургалтын танхим: 50
Багцын үнэ: 95,000₮ — 105,000₮
Онцлог: Цөөн хүнтэй байгууллага, хамт олон болон гэр бүлүүдэд тохиромжтой.

Хамт олноороо хийх зүйл:
🏔🚶🏻‍Явган аялал
⛹🏻‍🏀 Сагсан бөмбөг
🤾🏻‍🏐 Гар бөмбөг
🎤🎼 Караоке
🎱 Биллиард

Нэмэлт боломжууд:
🛷Чаргаар гулгах
🧖🏻‍ Саун

Захиалга өгөх: Бумбат Ресорт Амралтын Газар
Холбоо барих: 77279090

Мандал ресорт

Мандал ресорт

Байрлал: Улаанбаатараас хотын төвөөс 60 км-т, Чингис Хааны морьт хөшөөнөөс 7 км-ийн зайд байрладаг.
Багтаамж: 100
Байрлах байгууламж: Шалны халаалттай байшин
Хурал, сургалтын танхим: 40–60
Багцын үнэ: 60,000₮ — 90,000₮
Онцлог: Хамт олноороо болон гэр бүлээрээ амрахад тохиромжтой.

Хамт олноороо хийх зүйл:
🏔🚶🏻‍ Явган аялал
🍽 Ресторан

Нэмэлт боломжууд:
🛷 Чаргаар гулгах

Захиалга өгөх: Мандал Ресорт
Холбоо барих: 77279090

Монголын Нууц Товчоо амралтын газар

Монголын нууц товчоо амралтын газар

Байрлал: Улаанбаатар хотын төвөөс 114 км-т, Дархан явах зам дагуу байрладаг.
Багтаамж: 120
Байрлах байгууламж: Буудлын өрөө, гэр
Хурал, сургалтын танхим: 60
Багцын үнэ: 75,000₮ — 120,000₮
Онцлог: Байгууллага хамт олны цасны баяр зохион байгуулах, цөөн хүний хурал зохион байгуулахад тохиромжтой.

Хамт олноороо хийх зүйл:
🏔🚶🏻‍Явган аялал
🎱 Биллиард
🏓 Ширээний теннис
🎤🎼 Караоке
🎯 Дартс

Нэмэлт боломжууд:
🧖🏻‍Саун
💆🏻‍Иллэг хийлгэх
🐎Морь унах
🐫 Тэмээ унах
🏹 Нум сум харвах

Захиалга өгөх: Монголын Нууц Товчоо
Холбоо барих: 77279090

Цагаан булаг амралтын газар

Цагаан булаг амралтын газар

Байрлал: Улаанбаатар хотын төвөөс 108 км-ийн зайд, Урьхан худалдааны төвөөс 8 км-ийн зайд байрладаг.
Багтаамж: 60
Байрлах байгууламж: Буудлын өрөө, гэр
Хурал, сургалтын танхим: Байхгүй
Багцын үнэ: 60,000₮ — 120,000₮
Онцлог: Байгууллага хамт олны цасны баяр зохион байгуулахад тохиромжтой.

Хамт олноороо хийх зүйл:
🏔🚶🏻‍ Явган аялал
🛷⛷ Цана, чаргаар гулгах
🏓 Ширээний теннис
🎤🎼 Караоке

Захиалга өгөх: Цагаан Булаг Амралтын Газар
Холбоо барих: 77279090

Заан Залуудай амралтын газар

Заан залуудай амралтын газар

Байрлал: Улаанбаатар хотын төвөөс 62 км-ийн зайд, УБ2 амралтын хажууд байрладаг.
Багтаамж: 20–40
Байрлах байгууламж: Байшин, гэр
Хурал, сургалтын танхим: Байхгүй
Багцын үнэ: Байхгүй
Онцлог: Цөөн хүнтэй байгууллага, хамт олны цасны баяр тэмдэглэх болон гэр бүлээрээ амрахад тохиромжтой. Ой дотор, голын эрэг дээр байрладаг. Нам гүмд, тухтай орчинд амрах боломжтой.

Хамт олноороо хийх зүйл:
🏔🚶🏻‍Явган аялал
🎱 Биллиард
🏓 Ширээний теннис
⛹🏻‍🏀 Сагсан бөмбөг
🤾🏻‍🏐 Гар бөмбөг

Захиалга өгөх: Заан Залуудай Амралтын Газар
Холбоо барих: 77279090

Батхаан амралтын газар

Батхаан амралтын газар

Байрлал: Улаанбаатар хотын төвөөс 53 км-ийн зайд, Болор зуслангаас 1 км-ийн зайд байрладаг.
Багтаамж: 60–80
Байрлах байгууламж: Гэр
Хурал, сургалтын танхим: Байхгүй
Багцын үнэ: 45,000₮
Онцлог: Өдрөөр болон хоногоор амрагчид хүлээн авдаг. Хамт олны цасны баяр хийхэд болон өдрөөр амрахаар төлөвлөж буй амрагчдад тохиромжтой.

Хамт олноороо хийх зүйл:
🏔🚶🏻‍Явган аялал
🎤🎼Караоке
🔥Галын наадам

Захиалга өгөх: Батхаан Амралтын Газар
Холбоо барих: 77279090

Хубилай Тэрэлж Лодж

Хубилай Тэрэлж Лодж

Байрлал: Улаанбаатар хотын төвөөс 48 км — ийн зайд, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар байрладаг.
Багтаамж: 40–50
Байрлах байгууламж: Гэр бүлийн хаус болон шалны халаалттай гэр
Хурал, сургалтын танхим: Байхгүй
Багцын үнэ: 80,000₮
Онцлог: Цөөн хүнтэй байгууллага, хамт олонд тохиромжтой. Хоногоор болон өдрөөр шалны халаалттай гэрт байрлах боломжтой.
Хамт олноороо хийх зүйл:
🏔🚶🏻‍Явган аялал
⛹🏻‍🏀 Сагсны талбай

Захиалга өгөх: Хубилай Тэрэлж Лодж
Холбоо барих: 77279090

Ар Гурван Сайхан амралтын газар

Ар гурван сайхан амралтын газар

Байрлал: Улаанбаатар хотын төвөөс 65 км-ийн зайд, Тэрэлж зочид буудлын баруун урд байрладаг.
Багтаамж: 100–150
Байрлах байгууламж: Гэр
Хурал, сургалтын танхим: 50
Багцын үнэ: 45,000₮
Онцлог: 4 улирал үйл ажиллагаагаа явуулдаг. Өдрөөр болон хоногоор амрагчид хүлээн авдаг. Уулын энгэр хэсэгт, ойн захад байрладаг тул хамт олноороо цасны баяр хийхэд тохиромжтой. Мөн өвлийн улиралд чарганы түрээсийн үйлчилгээ үзүүлдэг.

Хамт олноороо хийх зүйл:
🏀🤾🏻‍Сагсан бөмбөг
🗻🚶🏻‍Явган аялал хийх
🛷 Чаргаар гулгах
🎤🎼 Караоке

Захиалга өгөх: Ар Гурван Сайхан Амралтын Газар
Холбоо барих: 77279090

Өртөө толгой амралтын газар

Өртөө толгой амралтын газар

Байрлал: Улаанбаатар хотоос 59 км-ийн зайд, Чингис Хааны морьт хөшөөнөөс 5 км-т байрладаг.
Багтаамж: 80
Байрлах байгууламж: Буудлын өрөө, гэр
Хурал, сургалтын танхим: Байхгүй
Багцын үнэ: 60,000₮ — 90,000₮
Онцлог: Байгууллага хамт олноороо цасны баяр тэмдэглэхэд тохиромжтой. Цана, чарганы үйлчилгээ үзүүлдэг.

Хамт олноороо хийх зүйл:
🏔🚶🏻‍ Явган аялал
🏓 Ширээний теннис
🎤🎼 Караоке

Нэмэлт боломжууд:
💆🏻‍Ядаргаа тайлах бариа заслын үйлчилгээ
🏊🏻‍Усан сан

Захиалга өгөх: Өртөө Толгой Амралтын Газар
Холбоо барих: 77279090

Эрхэт Сүлд Амралтын Газар

Эрхэт сүлд амралтын газар

Байрлал: Улаанбаатар хотын төвөөс 25 км-ийн зайд, Буянт-Ухаа 2 хороолол явах замд, Богд Хан-Уулын Жаргалантын аманд байрладаг.
Багтаамж: 100–200
Байрлах байгууламж: Шалны халаалттай болон зуухаар халдаг гэр
Хурал, сургалтын танхим: 150 хүний багтаамжтай хүндэтгэлийн гэр
Багцын үнэ: 50,000₮
Онцлог: Хотын төвөөс холгүй, цэвэр агаартай газар байрладаг тул хамт олны цасны баяр, өдрийн зугаалга хийхэд тохиромжтой.

Хамт олноороо хийх зүйл:
🏔🚶🏻‍Явган аялал
🎤🎼 Караоке
🏓 Ширээний теннис
⛹🏻‍⚽️ Сагсан бөмбөг болон хөл бөмбөг
🎱 Биллиард

Захиалга өгөх: Эрхэт Сүлд Амралтын Газар
Холбоо барих: 77279090

Номуун амралтын газар

Номуун амралтын газар

Байрлал: Улаанбаатар хотын төвөөс 18 км-ийн зайд, Бэлхийн зуслангийн Сэлбийн аманд байрладаг.
Багтаамж: 100
Байрлах байгууламж: Буудлын өрөө болон зуухаар халдаг гэр
Хурал, сургалтын танхим: Байхгүй
Багцын үнэ: 40,000₮
Онцлог: Хотын төвөөс холгүй байрладаг. Мөн

Хамт олноороо хийх зүйл:
🏔🚶🏻‍ Явган аялал
🎤🎼 Караоке
⛹🏻‍🏀 Сагсан бөмбөг

Нэмэлт боломжууд:
💆🏻‍ Бариа засал, иллэг

Захиалга өгөх: Номуун Амралтын Газар
Холбоо барих: 77279090

Тоорил ханы хүрээ амралтын газар

Тоорил хааны хүрээ амралтын газар

Байрлал: Улаанбаатар хотын төвөөс 35 км, Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол руу явах замд, Богд Хан-Уулын Түрэгний голын аманд байрладаг.
Байрлах байгууламж: Цомцог гэр
Хурал, сургалтын танхим: 40
Багцын үнэ: 80,000₮
Онцлог: Цөөн хүнтэй байгууллага, хамт олны цасны баяр болон хурал, зөвлөгөөн хийхэд тохиромжтой. Хотоос холгүй цэвэр агаарт байрладаг тул өдрөөр гэр бүлийхэнтэйгээ амрах боломжтой.

Хамт олноороо хийх зүйл:
🏔🚶🏻‍Явган аялал
🎱 Биллиард
🏓 Ширээний теннис
⛹🏻‍🏀 Сагсан бөмбөг
🎤🎼 Караоке

Захиалга өгөх: Тоорил Ханы Хүрээ Амралтын Газар
Холбоо барих: 77279090

Ойн Булаг амралтын газар

Ойн булаг амралтын газар

Байрлал: Улаанбаатар хотын төвөөс 25 км-ийн зайд, Санзайд байрладаг.
Багтаамж: 100–150
Байрлах байгууламж: Буудлын өрөө болон Гэр
Хурал, сургалтын танхим: Байхгүй
Багцын үнэ: 45,000₮
Онцлог: Жилийн 4 улиралд буудлын өрөө, гэрт амрагчид өдрөөр болон хоногоор хүлээн авдаг. Ойн захад байрладаг, өвлийн улиралд чаргаар гулгах боломжтой.

Хамт олноороо хийх зүйл:
🏔🚶🏻‍Явган аялал хийх
🎤🎼 Караоке
🏀 Сагсан бөмбөг, хөл бөмбөг

Захиалга өгөх: Ойн Булаг Амралтын Газар
Холбоо барих: 77279090

Previous Post

СХД, БГД, ЧД-ийн эмнэлгийн нөхцөл байдалтай танилцлаа

Next Post

М.Энхболд УИХ-ын гишүүдийг хүлээн авч уулзаж байна.

Next Post
М.Энхболд УИХ-ын гишүүдийг хүлээн авч уулзаж байна.

М.Энхболд УИХ-ын гишүүдийг хүлээн авч уулзаж байна.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2026-01-13
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-01-13
Нарны геомагнитийн шуурга ба хиймэл дагуул, GPS системд үзүүлэх нөлөө

Нарны геомагнитийн шуурга ба хиймэл дагуул, GPS системд үзүүлэх нөлөө

2026-01-12
Хиймэл оюунаар бүтээсэн кинонууд олон улсын наадамд өрсөлдөж эхэллээ

Хиймэл оюунаар бүтээсэн кинонууд олон улсын наадамд өрсөлдөж эхэллээ

2026-01-12
Европ тивд өвлийн хүйтний хүчтэй давалгаа үргэлжилж, эрчим хүчний хэрэглээ огцом өсөв

Европ тивд өвлийн хүйтний хүчтэй давалгаа үргэлжилж, эрчим хүчний хэрэглээ огцом өсөв

2026-01-12
Дэлхийн хамгийн олон хүн үздэг Луврын музейн ажилчид өнөөдөр ажил хаяв

Дэлхийн хамгийн олон хүн үздэг Луврын музейн ажилчид өнөөдөр ажил хаяв

2026-01-12
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчиллаа

Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчиллаа

2026-01-12
Улсын Их Хурлын дарга Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

Улсын Их Хурлын дарга Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

2026-01-12
УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ

2026-01-12
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ

Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ

2026-01-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.