• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

О.Баатарчулуун: ЗГ, УОК цар тахлын дэгдэлтийн бурууг ХӨСҮТ-д тохох гэж байна

Дорж Нийтэлсэн: Дорж
2021-04-20
Ангилал: Нийгэм
О.Баатарчулуун: ЗГ, УОК цар тахлын дэгдэлтийн бурууг ХӨСҮТ-д тохох гэж байна

“ХӨСҮТ-ийн эмч нар PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг үү” сэдвээр өнөөдөр Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо, ХӨСҮТ-ийн үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр дээрх Үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс эрүүл мэндийн салбарын ажилчдын нэр хүндэд санаатайгаар халдаж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболдод мэдэгдэл хүргүүлж буйгаа онцлов. Энэхүү мэдэгдлийн хариуг дөрөвдүгээр сарын 30-ны дотор ирүүлэхийг сайдаас хүсэв.

Мэдэгдлийн тухайд: 

  1. Гэмт буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад тодорхой нэр бүхий мэргэжилтнийг нийтэд зарлаж салбарын эмч ажилчдын нэр хүндэд бүдүүлгээр халдсаны эсэргүүцэхийн зэргээ, эмч ажилчид холбогдоод буй асуудлын үнэнийг олж тогтоон салбарын ажилтнуудын нэр хүндийг сэргээх
  2. Салбарын ажилтнуудын цалин, илүү цаг зэрэг хөдөлмөрийн хөлсийг бүрэн олгохгүй бол эмнэлэг бүрд хөдөлмөрийн маргаан үүсгэх
  3. Дээрх асуудал шийдвэрлэгдэхгүй хэвээр үлдвэл Нийслэл болон орон нутгийн эмч ажилчид улсын хэмжээнд эсэргүүцлээ илэрхийлж, тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх тул уг асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг сайдаас хүсэж байна хэмжээжээ.

“САЙД ДАРГА НАРЫН ХАЖУУ ДАХЬ ЗӨВЛӨХҮҮД, ЭРДЭМТДИЙН БАГ САРЫН ӨМНӨ ЗАСГИЙНХАНД ХӨЛ ХОРИХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ХЭЛЖ БАЙХАД, ХӨСҮТ-ИЙН ХАШААНД БАЙГАА ЭМЧ АЖИЛЧИД ШОКОНД ОРСОН”

ХӨСҮТ-ийн Үйлдвэрчний хорооны дарга О.Баатарчулуун 

“ХӨСҮТ-д Тагнуул, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас хамтарсан шалгалт орсон нь үнэн бөгөөд ажиллаж байгаа. Хачирхалтай нь энэхүү шалгалт орсноос хоёр хоногийн дараа LIVETV.mn гэх нэр бүхий сайтад шалгалттай холбоотойгоор “ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд Монгол Улсыг коронавирусийн цар тахалд живүүлсэн үү” гэсэн маш хүнд гарчигтай, зохиол, жүжиглэлттэйгээр зохион байгуулсан нэвтрүүлэг гарсан.

Ийм нэвтрүүлэг гарсан нь ХӨСҮТ-д буюу голомтод ажиллаж байгаа эмч ажилчдад маш хүнд цохилт боллоо. Бодит байдлыг илт гуйвуулсан, эмч ажилчдыг буруутгасан нэвтрүүлэг гарсан болохоор тэр хүмүүс өнөөдөр сэтгэл санааны хүнд дарамтад байна. Нэвтрүүлэгт нэр дурдагдсан ажилчидтайгаа уулзахад тэд өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд ажил дээрээ ажлаа хийх ямар ч хүчгүй болсон. Бид яагаад өнгөрсөн хоёр жил ингэж их үнэнчээр зүтгэчихээд хийсэн ажлынхаа төлөө ингэж буруутгагдаж байгаа юм бэ. Бид ийм буруу зүйл хийх хүмүүс биш гээд уйлаад хэлж байна лээ. Тэр хүмүүс өнөөдөр энд ирж мэдээлэл өгөхийг хүссэн ч ачаалал их байгаа тул лаборатори дээрээ ажлаа хийх шаардлага үүссэн болохыг та бүхэн ойлгоорой.

Энэ бүгдийг бид зохион байгуулалттай буюу цар тахлын дэгдэлтийн бурууг ХӨСҮТ-рүү зохион байгуулалттайгаар тохож байна гэж харж байна. Бүх бурууг ХӨСҮТ рүү чихэж байгаа улс төрийн зорилго цаана нь байна. Шуудхан хэлэхэд эмч ажилчид хоёр жилийн турш халдвартай тэмцэн ажиллаж ирсэн энэ хугацаанд төр засгийн шийдвэр бүгд зөв байсан бил үү. Хоногийн халдварын тоо, нас баралтын тоо өдрөөс өдөрт нэмэгдэх өнөөдрийн энэ бодит байдлыг ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд, тархвар судлалын докторууд аль эртнээс хэлж анхааруулж, зөвлөж байсан. Хөл хориогоо сайн тавиад өгөөч гээд гуйж ирсэн. Тэр үед Засгийн газар, УОК мэргэжилтнүүдийн гаргасан зөвлөмж, дүгнэлтийг чих тавьж сонсоод хэрэгжүүлж байсан бил үү.

Өнөөдөр тэр сайд дарга нарын хажуу дахь зөвлөхүүд, эрдэмтдийн баг та бүхэн юм хийж байгаа юм бэ. Та бүхнийг сарын өмнө Засгийн газрынханд хөл хорих шаардлагагүй гэж хэлж байхад, үнэндээ ХӨСҮТ-ийн хашаанд байгаа эмч ажилчид яагаад гээд шоконд орж байсан. Хөл хорих шаардлагагүй гэж хэлсэн үгнээс чинь хойш сарын дараа гэхэд аюул нь ингэж гарч ирж байна. Та нар мэргэжлий шийдвэрийг шийдвэр гаргагчдад оруулж хэлж чадахгүй юм бол тэнд зөвлөх хийж яадаг юм. Эрдэмтдийн баг гэж байгаад яах юм.  Та нар ард иргэдийг битгий хуур. Ард түмэн өнөөдөр та нарт итгэж л амьдарч байгаа шүү дээ. Үнэнийг хэлэхэд сайд, дарга нарын шийдвэр оновчгүй байсан. Тэр нь өнөөдрийн тархалтаар батлагдаж гарч ирж байгаа хэрэг. Тиймээс бид та нарын явуулж буй энэ хуйвалдааныг чинь хүлээн зөвшөөрөхгүй. Өнөөдөр цар тахал эрчээ аваад хөдөөгийн сумдад коронавирусийн халдвараа хүмүүс, төрийн албан хаагчид нас барж эхэллээ. Эмнэлгийнхэн халдвараар олноороо өвдөж байгаа. Битгий голомтод байгаа хүмүүсийг баримтгүйгээр чичилж буруутгаач” хэмээв.

ЭМЧ АЖИЛЧДЫН НЭР ХҮНДИЙГ СЭВТЭЭСЭН ҮНДЭСЛЭЛГҮЙ ХУУРАМЧ МЭДЭЭЛЛИЙГ ГАРГАЖ БАЙГААД ХАРАМСАЖ БАЙНА

Мэдээллийн үеэр Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа “Өдрөөс өдөрт өвчлөлийн тоо, хүнд хүний тоо, нас баралт нэмэгдэж байгаа энэ цаг үед эрүүл мэндийн салбарынхан өдөр шөнөгүй бүх чадлаараа зүтгэн ажиллаж байна. Гэтэл ийм хүнд цаг үед эмч ажилчдын нэр хүндийг сэвтээсэн үндэслэлгүй хуурамч мэдээллийг гаргаж олон нийтэд цацаж, хууль хяналтын байгууллага буруу, зөвийг нь тогтоогоогүй байхад ийм зохисгүй үйлдэл гаргаж байгаад харамсаж байна. Мөн сэтгүүлчид та бүхэн маань асуудалд бодитой хандаж мэдээллээсээ гэж хүсмээр байна. Эрүүл мэндийн салбарынхан 100% алдаа гаргахгүй ажилладаг гэж хэлээгүй. Алдаа гаргасан бол алдаагаа хүлээгээд, хариуцлагаа дор бүрнээ тооцоод явдаг” хэмээв.

Previous Post

Facebook: Clubhouse-тай өрсөлдөх үйлчилгээнүүд нэвтрүүлнэ

Next Post

Зэвсэгт хүчнийг улс төртэй холбох нь бусад улсын өгөөш болгох талтай

Next Post
Зэвсэгт хүчнийг улс төртэй холбох нь бусад улсын өгөөш болгох талтай

Зэвсэгт хүчнийг улс төртэй холбох нь бусад улсын өгөөш болгох талтай

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

83 дахь удаагийн “Алтан Бөмбөрцөг” наадмаар алдарт одууд Giorgio Armani-гаар гоёжээ

83 дахь удаагийн “Алтан Бөмбөрцөг” наадмаар алдарт одууд Giorgio Armani-гаар гоёжээ

2026-01-13
Жош О’Коннор “Диор”-ын шинэ нүүр царайгаар тодорлоо

Жош О’Коннор “Диор”-ын шинэ нүүр царайгаар тодорлоо

2026-01-13
Үндсэн хуулийн уншлага боллоо

Үндсэн хуулийн уншлага боллоо

2026-01-13
МСБХ-ны дээд лигийн бүх оддын тоглолт 1 сарын 16,17 өдрүүдэд болно

МСБХ-ны дээд лигийн бүх оддын тоглолт 1 сарын 16,17 өдрүүдэд болно

2026-01-13
Гандан орчмын 1.6 га талбайг тохижуулж, жишиг гудамж байгуулна

Гандан орчмын 1.6 га талбайг тохижуулж, жишиг гудамж байгуулна

2026-01-13
ХББОС-ЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ ШУУРХАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХББОС-ЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ ШУУРХАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-13
Хятадад ганц бие хүмүүст зориулсан “Үхээгүй биз дээ?” нэртэй апп гарчээ

Хятадад ганц бие хүмүүст зориулсан “Үхээгүй биз дээ?” нэртэй апп гарчээ

2026-01-13
2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ

2026-01-13
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалыг хүлээн авч уулзлаа

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалыг хүлээн авч уулзлаа

2026-01-13
Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ

Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ

2026-01-13
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.