• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Шүлснээс коронавирусийн халдвар илрүүлэх 10,000 оношлуурыг Лхагва гарагт ЭМЯ-нд хүлээлгэн өгнө

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-04-19
Ангилал: Эрүүл мэнд
Шүлснээс коронавирусийн халдвар илрүүлэх 10,000 оношлуурыг Лхагва гарагт ЭМЯ-нд хүлээлгэн өгнө

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн, шүлснээс COVID-19 халдварыг илрүүлэх шинэ оношлуурыг үйлдвэрлэх зөвшөөрлийг Эрүүл мэндийн яамнаас олгоод буй билээ.

Тэгвэл “Эрүүл мэндийн яамны захиалгын дагуу ирэх Лхагва гарагт 10,000 оношлуурыг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа”-г АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал Г.Батбаатар хэллээ. 

Ингэснээр шүлснээс сорьц авах PCR шинжилгээний оношлуур хэрэглээнд нэвтэрч эхлэхээр боллоо.

Оношлуурын тухайд:

  • “Шүлсний сорьц цуглуулах сав нь 5 мл-ийн багтаамжтай бөгөөд нэг удаагийн шинжилгээнд 0.5 мл шүлс л хангалттай. Уг саванд удаан хугацаанд буюу нэг сараас дээш хугацаанд сорьцыг тээвэрлэх, хадгалах боломжтой.
  • Шүлснээс авсан сорьцыг 90 минутын дотор шинжлэх буюу шинжилгээний хариу 2-3 цагийн дотор гарах боломжтой.

Шүлсний сорьц өгөх дараалал:

  1. Шүлс цуглуулах савыг амандаа ойртуулан барьж, шүлсээ бага багаар гоожуулна. Шүлсээ савны дунд хэсэг хүртэл хийх юм.
  2. Юүлүүрийг авч хаях бөгөөд дараа нь шүлстэй савыг эргэдэг тагаар сайтар таглана. Шүлсний хэмжээг зөвхөн шингэн хэсгээр тооцно.
  3. Шүлсний хэмжээ хэт бага байж болохгүй. Мөн хөөсийг нь тооцохгүй бөгөөд шүлстэй савыг шинжилгээнд өгөх байдлаар шинжилгээний сорьц авах үйл ажиллагаа явагдах аж.

Тус оношлуурын талаар “Оношлуурын туршилт эмнэл зүйн шатаа давсан бөгөөд Эрүүл мэндийн яам зөвшөөрөлд нь гарын үсэг зурагдсан. Үйлдвэрлэл явуулахад ямар нэг асуудал байхгүй бөгөөд Анагаах ухааны үндэсний их сургууль дээр лаборатори нь бэлэн болсон” гэдгийг өмнө нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлж байв.

Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурын халдвар мэдрэг болон өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой. Мөн сорьцыг 14 хоногийн хугацаанд хадгалах бөгөөд зардал нь 2-3 дахин хямд гэдгийг Эрдэмтдийн зөвлөлийн дарга, АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Н.Хүрэлбаатар танилцуулж байсан удаатай.

Previous Post

СХД-ийн 70276 иргэн дархлаажуулалтын вакцинд хамрагдсан байна

Next Post

Tesla-ийн жолоочгүй автомашин осолдож 2 хүн амиа алджээ

Next Post
Tesla-ийн жолоочгүй автомашин осолдож 2 хүн амиа алджээ

Tesla-ийн жолоочгүй автомашин осолдож 2 хүн амиа алджээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

2026-10-16
Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

2026-10-16
Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д  оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

2026-10-16
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-10-16
Зарим нутгаар цасан шуурга шуурч зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй

Нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

2026-10-16
“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

2026-10-15
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

2026-10-15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

2026-10-15
Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-10-15
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 16.00 цагт хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-15
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.