• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Дарга нар дахин давуу эрхтэйгээр вакциныхаа хоёрдугаар тунг хийлгэв үү?

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-04-19
Ангилал: Нийгэм
Дарга нар дахин давуу эрхтэйгээр вакциныхаа хоёрдугаар тунг хийлгэв үү?

Улсын хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар нийтдээ 1178 иргэн вакциныхаа хоёр дахь тунг хийлгэжээ. Үүнээс нийслэлд 877 хүн, орон нутагт 301 хүн вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн байна. Дүүргээр нь авч үзвэл, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 180-182 иргэн вакцины хоёр тунг хугацаандаа хийлгүүлжээ. Харин Сэлэнгэ, Орхон аймагт хамгийн өндөр буюу 95 иргэн вакцины хоёр дахь тунд хамрагдсан тоон мэдээлэл байна.

Үүнийг дагаад нийгэмд багагүй хардлага ч үүсээд байгаа юм. Нөгөөтэйгүүр эрх баригчид өнөө л энгийн иргэдээсээ онцгой эрх эдлэж вакцинаа хийлгэв үү гэх асуулт тавигдаж байна.

Тухайбал, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Би ОХУ-ын вакциныг хийлгэсэн. Өчигдөр хоёр дахь тунгаа хийлгэсэн” гэж бардаж байснаас харвал онигоонд гардаг шиг вакциныхаа хоёр дахь тунг дээгүүрээ хуваагаад тариулчихсан бололтой. Харин ирэх долоо хоногоос иргэдийнхээ хоёр дахь тунг хийнэ гэж УОК амалсны дагуу нийгэмд хүлээлт үүсээд буй.

Улсын хэмжээнд 634240 хүнийг kopoнaвиpycийн эсрэг вакцины эхний тунд хамруулаад байна. Үүнээс нийслэлд 496085, орон нутагт 138155 иргэнийг тус тус хамруулсан. Монгол Улс kopoнaвиpycийн эсрэг вакинжуулалтыг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр эхлүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар салхийг нь хагалж байв.

Эхний ээлжинд AstraZeneca вакцинаар эмч, онцгой байдал, цагдаагийн алба хаагч зэрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй 13836 хүнийг дархлаажуулсан юм. Эдгээр иргэний вакцины хоёр дахь тунг хийх хугацаа буюу 56 дахь хоног өнөөдөр таарч байна. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр дахь тунгаа өнөөдөр тариулах ёстой.

Тус вакцины хоёр дахь тунг халдварын голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд, онцгой байдлынхан, хорооны ажилтнуудад хийж эхэлсэн талаар өнөөдөр ЭМЯ-наас мэдээлсэн. AstraZeneca вакцинаас гадна БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн вакциныг 600 мянган иргэн хийлгэсэн.

Хөл хорионы үеэр өдөрт 100-150 мянган иргэнийг дархлаажуулж мөн хоёр тунг нь хийхээр төлөвлөсөн боловч тээвэрлэлтийн улмаас вакцины татан авалт хойшлогдсон талаар УОК мэдээлсэн. Ингэхдээ 56 хүртэл хоногийн хугацаанд хоёр дахь тунг тариулж болно гэж иргэдээ тайвшируулсан юм

Previous Post

Хариу арга хэмжээний багийн алба хаагчдын вакцины хоёрдугаар тунг хийж эхэллээ

Next Post

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамж гаргаж Дээд шүүхэд хүргүүллээ

Next Post
Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамж гаргаж Дээд шүүхэд хүргүүллээ

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамж гаргаж Дээд шүүхэд хүргүүллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

2026-10-09

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

2026-10-09
Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалт хойшилжээ

Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалт хойшилжээ

2026-10-09
ОХУ-аас “уушгины хатгалгаагаар нас барсан эмэгтэйтэй холбоотой аюултай эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй” гэв

ОХУ-аас “уушгины хатгалгаагаар нас барсан эмэгтэйтэй холбоотой аюултай эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй” гэв

2026-10-09
Чуулганаар 2026 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

Чуулганаар 2026 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

2026-10-09
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой

2026-10-09
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баруун аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

2026-10-09
Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

2026-10-08
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Багш, шавь барилдах, номын абшиг авах, шинэ гэр байр авахад сайн

2026-10-08
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 16 хэм дулаан байна

2026-10-08
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.