• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ХӨСҮТ хүний нөөцийн дутагдалд орсон гэв үү?

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-04-19
Ангилал: Нийгэм
ХӨСҮТ хүний нөөцийн дутагдалд орсон гэв үү?

ЭМЯ-ны зөвлөмж, сануулгыг үл тоон, Covid-19  бол энийг ханиад гэж хэнэггүйтэж явсан монголчуудад тийм биш болохыг бодит байдал ойлгуулж байна.  C, D  витаминаар эмчилчихдэг “ханиад” биш болохыг ч ойлгосон талаараа өвчилсөн хүмүүс нүүр номдоо бичих болов.  Мөн эмч, эмнэлгийн ажилтнууд “олдохгүй”-д хүрч мэдэх дүр зураг ажиглагдаж байна.

Өчигдрийн /2021.04.18/  байдлаар  халдварын 1340 шинэ тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барав. Ийнхүү Covid-19 халдварын улмаас нас барсан хүмүүсийн тоо 44-т хүрлээ.  Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн дунд биеийн байдал маш хүнд өвчтөний тоо нэмэгдэх болсон байна. Тиймээс ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт ажиллах  эмч, сувилагчдын  дутагдалд орж эхэлжээ.

Гэрээр тусгаарлагдсан иргэд хүндрэх, гэртээ нас барах тохиолдол нэмэгдэж байна.  Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль/АШУҮИС/ “Монгол-Японы эмнэлэг”,  Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болон бусад эмнэлгийн орыг чөлөөлж, Covid-19 халдвараар өвчилсөн хүндэвтэр, хүнд өвчтөнийг эмчлэхээр болсон юм.

Харин АШУҮИС Covid-19 халдварын хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг 1200 орны багтаамжтай оюутны дотуур байрандаа байрлуулахаар шийдвэрлэжээ.  Мөн өнгөрсөн Баасан гаригт /2021.04.16/ “Буянт-Ухаа” цогцолборт 400 ор дэлгэсэн.

Халдварын улмаас гэртээ эмчлүүлж байгаад нас барсан таван тохиолдол гарсныг  ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр энэ сарын 14-ний өдөр дуулгав. Эрсдэлт бүлгийнхэн буюу 60-аас дээш насныхан, архаг хууч өвчтэй, сүрьеэтэй, уушгины архаг өвчтэй, багтраа болон артерын даралт ихсэх өвчтэй хүмүүс халдвар авснаа мэдэхгүй,  биеийн байдал нь хүндрэн нас барах эрсдэлтэй аж.

Түүнчлэн урин дулаан цаг ирсэн учраас  хөл хориог үл харгалзан  хүүхдүүд гадаа ихээр тоглох болсон. Гэвч 17-оос бага насныхан шинж тэмдэггүй халдвар тараагч болж буй талаар албаныхан мэдэгдээд байна.

2-3  ХАВСАРСАН СУУРЬ ӨВЧТЭЙ УЧРААС  ХҮНД ХЭЛБЭРЭЭР ӨВЧЛӨХӨД ХҮРГЭЖ БАЙНА

ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр “Ямар нэгэн архаг суурь өвчингүй ч гэсэн залуусын дунд Covid-19 халдвараар хүнд болон нэн хүнд хэлбэрээр өвчилж байгаа тохиолдлууд бий. Эдгээр хүмүүсийн ихэнх нь жингийн илүүдэлтэй. Таргалалтаас гадна 2-3  хавсарсан суурь өвчтэй учраас  хүнд хэлбэрээр өвчлөхөд хүргэж байна.

Сүүлийн өдрүүдэд эрчимт эмчилгээний эмч, сувилагч нарын ачаалал ердийн үеийнхтэй харьцуулахад 3-4 дахин нэмэгдсэн. Энэ нь нийтийн дунд халдварын тархалт нэмэгдсэн, нэн хүнд өвдсөн өвчтөнүүд Эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэх ор хоног урт байгаатай холбоотой.

Биеийн байдал хүнд хүмүүст  вирусийн эсрэг мөн амьсгалыг дэмжих  гэхчлэн бүх шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна. Эмчилгээний нэг баг таван цаг орчим хамгаалалтын хувцсаа өмсөөд өвчтөний хажууд байдаг. Таван цагийн дараа нь нөгөө баг нь орох хэлбэрээр 24 цагт гурван баг ажилладаг.  Эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппаратанд байгаа хүмүүсээс гадна бусад тасгуудад мөн адил амьсгалын аппарат хэрэгцээтэй өвчтөнүүдийн тоо ихээр нэмэгдэж байна. Эрчимт эмчилгээний тасагт орохын өмнөх байдалтайгаар эмчлэгдэж байгаа хүмүүс дунджаар 10-20 бий. Зөвхөн хүчилтөрөгч хэрэглэж байгаа өвчтөн гэхэд ХӨСҮТ-ийн хэмжээнд 30-50 байх жишээний.  Халдварын улмаас хүндрэлүүд нэмэгдэж байгаа учраас иргэд  хүн хоорондын зай барих, амны хаалтаа зүүх халдвар хамгааллын дэглэмийг сахих шаардлагатай” гэлээ.

Previous Post

Энэ удаагийн сугалааны тохиролд 20 саяын супер азтан тодорсонгүй

Next Post

ЭМЯ хатуу хөл хориог үргэлжлүүлэх бодлого барьж байна

Next Post
Нөхцөл байдал: Сэхээний тасгууд дүүрч, Төв эмнэлгүүдийг дайчлах хувилбарт шилжиж байна

ЭМЯ хатуу хөл хориог үргэлжлүүлэх бодлого барьж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

2026-05-29
6-р сарын 1-нд авто зам хаана

6-р сарын 1-нд авто зам хаана

2026-05-29
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-05-29
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-29
ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

2026-05-28
Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

2026-05-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.