• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Л.Оюун-Эрдэнэ: Цаашдаа зөв хэлцэл хийгээд явбал Оюутолгойгоос иргэддээ 300 мянга байтугай өгнө

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-04-08
Ангилал: Эдийн засаг
Л.Оюун-Эрдэнэ: Цаашдаа зөв хэлцэл хийгээд явбал Оюутолгойгоос иргэддээ 300 мянга байтугай өгнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Оюу толгой” компанийн төлсөн татвараас иргэд бүрдээ хөл хорионы үед 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх болсныг мэдэгдсэн.

“Оюу толгой” компанитай татварын маргаан арбитрт үргэлжилж байгаа энэ үед орж ирсэн татварын мөнгийг иргэн бүрд олгох нь арбитрт ялагдвал нөхөж төлөх эрсдэл үүсэх эсэх талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах тайлбарыг өгсөн юм. Ингэхдээ арбитрын маргаан дор хаяж 2-3 жил үргэлжлэх ба эргэн нөхцөл үүсэхгүй гэж үзэж байгаагаа тодотголоо.

“Энэ бол халамж биш, хөл хорио тогтоосны төлөө арга буюу өгч байгаа дэмжлэг.

Монголчууд бид баялагтаа эзэн байх нь зүйтэй гэж боддог. Баялаг бүтээгч бол шинээр бизнес бий болгож байгаа. Байгалийн баялаг бол өөр. Хэний ч хүчээр биш, газрын хэвлий дэх баялаг учраас Норвеги шиг бүх иргэдэд өгөөжтэй байх ёстой. Өмнөх Засгийн газар ч тэр, ЗГХЭГ-ын дарга байхдаа ч, одоо Ерөнхий сайд болоод ч энэ зарчим өөрчлөгдөөгүй.

“Эрдэнэттэй холбоотой олон асуудал болж байсан. Юутай ч нэг үнэн байгаа. Тэр нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн маргаантай холбоотой асуудал Засгийн газраар шийдэгдэж, энэ хүнд цар тахалтай үеийн дулаан, цахилгааны төлбөрийг тус үйлдвэр нуруун дээрээ аваад гарч байгаа нь үнэн. ААН-үүдэд нэмэр болсон нь ч үнэн. Хэрэв эс үйлдэл хийсэн бол ийм боломжгүй л байх байсан. Зэсийн үнэ нэмэгдэж байгаа. Зэсийн үнийн зөрүүнээс “Эрдэнэт үйлдвэр” энэ мөнгөө олсон гэж надад мэдэгдсэн. Тиймээс энэ том үйлдвэрүүд өөрөө төрдөө байх нь зөв. Мэдээж бүх зүйлийг төр хийх албагүй. Гэхдээ стратегийн гол гол ордууд байх ёстой гэж үздэг.

Оюутолгойтой холбоотой маргаан 10 гаруй жил үргэлжилсний эцэст монголчууд бид анх удаа ийм үр дүнд хүрч байгаа. Анх удаа татвараа авъя гэж Монгол Улсын Засгийн газар нэхэмжлэл гаргасан. Тухайн үед арбитрын шүүхэд дуудагдана, хөрөнгө оруулагчдыг үргээнэ, болохгүй гэж хүмүүс хэлж байсан. Засгийн газартай хэн ч хамт байгаагүй. Олон удаагийн амаргүй нөхцөлд бичиг шидэж байсан. Бүгд бүтэхгүй гэж байв.

Өнөөдөр энэ ажлын үр дүн гарч ирсэн. Төрийн дансанд ₮1 их наяд төгрөг сүүлийн 30 орчим хоногт орж ирсэн. Арбитрын маргаан үргэлжилж байгаа нь үнэн. Гэхдээ хөрөнгө оруулагч тал Засгийн газрын шаардлагыг биелүүлэхээс өөр аргагүй болсон тул татвараа төлж байгаа. Бид хууль зөрчсөн зүйл байхгүй. Монгол Улсад дархлаажуулалт эд явагдаж байна. Дөнгөж эдийн засаг сэргэх эхний шинж илэрч байна. Үүнийг дагаад халдварын тохиолдол нэмэгдэж байна. Хөл хорио тавихаас өөр гарцгүй байдалд орлоо. Үнэнийг хэлэхэд би дотроо тавдугаар сарын 20-ныг хүрнэ гэж бодож байсан. Вакцины татан авалт төвлөрөх хугацааг тооцож байсан. Эрүүл мэндийн яамны олон удаагийн саналаас татгалзсан. Хөл хорио вакцинжуулалтгүй, ямар нэг дэмжлэггүйгээр байх нь эдийн засагт хортой гэдгийг ойлгосон байсан учраас тэр.

Тиймээс энэ удаа энэ мөнгийг зарцуулж хөл хорихоос өөр гарц Монгол Улсад алга. Чадах зүйлээ хийж байна. Энэ бол халамж биш, хөл хорио тогтоосны төлөө арга буюу өгч байгаа дэмжлэг.

Хэрэв арбитрт Засгийн газар ялагдвал яах вэ. Хөрөнгө оруулагч тал эхний байдлаар ялагдсан гэж үзээд хэлэлцээрт оръё гээд ороод явж байгаа. Арбитрын маргаан багадаа 2-3 жил үргэлжилнэ. Ялагдвал эх үүсвэртэй холбоотой асуудал гарна. Энэ нөхцөл байдлыг эс үйлдэл хийгээд яах вэ гэж байгаа юм.

Оюутолгойгоос татвартай холбоотой олон дэмжлэг авч байсан. Гэхдээ монголчууд бид ногдол ашгаа энэ ордоос авч үзээгүй. Эрдэнэтээс хэд дахин том орд ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн дайны ачааг үүрч ирээгүй нь үнэн. Тиймээс хөрөнгө оруулагч талын төлсөн татвар иргэн бүрд цар тахлын үед бодит дэмжлэг болж очсон. Цаашдаа шийдэгдээсэй гэсэн бүх ард түмний хүсэмжлэл байгаа.

Цаашдаа хөрөнгө оруулагч талаа шахаад зөв хэлцэл хийгээд явбал Оюутолгойгоос энэ байтугай томоохон боломжууд орж ирнэ. Нийгмийн хариуцлагын том сан байгуулах ёстой гэж бид үзсэн. Оюутолгойн удирдлагын зардлаас танаад жилдээ ийм хэмжээний эх үүсвэр гаргах боломж байна гэж үзэж байгаа.

Засгийн газар 100 хоног дотроо Баялгийн сангийн хууль гаргана. Энэ бол халамж биш, дархлаажуулалтын эхний тунг үр дүнтэй болгох гэж өгч байгаа дэмжлэг гэдгийг дахин хэлье” хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэв.

Previous Post

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед ХЯЗГААРЛАХГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД

Next Post

‘Louis Vuitton’ брэнд нисэх онгоцны хэлбэртэй гар цүнх гаргажээ

Next Post
‘Louis Vuitton’ брэнд нисэх онгоцны хэлбэртэй гар цүнх гаргажээ

'Louis Vuitton' брэнд нисэх онгоцны хэлбэртэй гар цүнх гаргажээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ХӨСҮТ: Таны хүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

ХӨСҮТ: Таны хүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

2026-06-08
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ

Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ

2026-06-08
Ховд аймгийн Булган, Үенч суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Ховд аймгийн Булган, Үенч суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

2026-06-08
Иргэн Ч-ийн мото ослын шалтгааныг ТЦА-аас ил болгов

Иргэн Ч-ийн мото ослын шалтгааныг ТЦА-аас ил болгов

2026-06-08
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-06-08
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

2026-06-08
Цаг агаарын мэдээ

ТАНИЛЦ: Ойрын 10 хоногийн цаг агаарын мэдээ

2026-06-05
Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-06-05
Австрали улсад Монгол жолооч насанд хүрээгүй охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

Австрали улсад Монгол жолооч насанд хүрээгүй охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

2026-06-05
“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

2026-06-05
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.