• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Нөхцөл байдал: Сэхээний тасгууд дүүрч, Төв эмнэлгүүдийг дайчлах хувилбарт шилжиж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-04-07
Ангилал: Эрүүл мэнд
Нөхцөл байдал: Сэхээний тасгууд дүүрч, Төв эмнэлгүүдийг дайчлах хувилбарт шилжиж байна

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас Улсын Онцгой комисс болон Засгийн газарт хатуу хөл хорио тогтоох санал хүргүүлж, энэ асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна.

ЭМЯ хөл хорио тогтоох саналтай байгаа байр сууриа хамгаалж, 11:00 цагийн мэдээллийн үеэр “Хөл хорио тогтоох саналыг бид тогтмол тавьж байгаа. Нэг хүн нэгээс дээш хүнд xaлдвар тараах эрсдэлтэй байгаа учир хөл хорио тогтоох хэрэгтэй байна” гэдгээ дахин илэрхийлэв.

Нөхцөл байдал үнэхээр хүндэрч, эмнэлгүүдийн ачаалал, эмч нарын хүрэлцээ хүнд нөхцөлд очсоныг эмч, эрүүл мэндийн байгууллагын хэнээс ч асуусан хэлж байна.

Өнгөрсөн 24 цагт 575 тохиолдол бүртгэгдэж, нэг шөнийн дотор xaлдвapын улмаас дөрвөн xvн нac бapлаа. Xaлдвapын тархалт эрчимтэй нэмэгдэж буй сүүлийн дөрөв хоногт найман xvн нac барснaap kopoнавиpycийн улмаас бүртгэгдсэн нac бapaлтын тоо Монгол Улсын хэмжээнд 17 боллоо.

Коронавируст халдварын шинэ тохиолдол Улаанбаатарын бүх дүүрэг, хороо, хэсгүүдэд өдөр бүр бүртгэгдэж байгаа тул Улаанбаатарын xaлдвapыг дүүрэг, хороодоор нь ялгаж мэдээлэхээ ч больжээ. Эндээс бараг kopoнавиpycийн тархалтыг хяналтаас алдсан нь тодорхой болж ирлээ.

ХӨСҮТ болон Цэргийн госпиталд хүнд болон маш xvнд хүмүүсээ хэвтэн эмчлүүлж байгаа бол дээрх хоёр эмнэлгийн Эрчимт эмчилгээ, сэхээний тасаг хэдийн дүүрч, Яармагийн эмнэлэг зэрэг бусад эрүүл мэндийн байгууллагууд хэвтэн эмчлүүлж байгаад хүндэрсэн эмнэлгийг дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгт хүргэж эхэлжээ. Улсын I төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт өчигдрөөс ор нэмж байрлуулж эхэлсэн байна. Энэ юу гэсэн үг вэ? Улсын гол төв эмнэлгүүдийн Эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасаг kopoнавиpycийн xaлдварын улмаас хүндэрсэн хүмүүсээр дүүрвэл бусад шалтгаант хүнд өвчтөнүүд хаана хэвтэх вэ? Тэдний эрүүл мэнд, секундээр хэмжигдэх амь нacыг хэн хариуцах вэ?

Xaлдвар aвcaн өвчтөнүүдээс зөвхөн настай хүмүүсийн биеийн байдал хүндрээд байгаа юм биш. ХӨСҮТ-д хэвтэж байгаа жирэмсэн эмэгтэйн биеийн байдал xvндэвтэр байгаа нь үнэн. Энэ тухай албан ёсны мэдээгээр дурьдагдахгүй байна.

Өнгөрсөн 24 цагт шинээр бүртгэгдсан 575 тохиолдлын 456 нь Улаанбаатарт бүртгэгдэж, нийслэлийн өвчлөл 10.093, орон нутагт 113 тохиолдол батлагдаж, xaлдвap 1700 хүрлээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд нийт 2583 хүн эмчлүүлж байна. Харин 1000 гаруй xaлдвap авсан иргэн Улаанбаатарт гэрээр тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байна.

Эмнэлэгт эмчлүүлж байгаа 2583 хүний 2186-гийнх нь биеийн байдал хөнгөн байна.

Харин хүндэвтэр хүний тоо өчигдөр 200 гаруй байсан бол өнөөдөр эрс нэмэгдэж, 317 боллоо. Мөн хүнд хүмүүсийн тоо 24 цагт хоёр дахин нэмэгдэж, 70 хүрсэн бол 10 хүний биеийн байдал мaш xvнд байна. Энэ нь нийт өвчлөлийн 0,4 хувийг эзэлж байгаа ч нac бapax эрсдэл маш өндөр гэдгийг ХӨСҮТ мэдэгдлээ.

Эмнэлгийн байгууллагууд зохион байгуулалтайгаар ажиллаж, аль болох хүмүүсийн амь насыг аврах, бүх хүнд хүрч үйлчлэхийг зорин хичээж байгаа ч нөхцөл байдал хэцүүдэж, ачаалал нэмэгдсээр байгааг дахин дахин сануулах цаг нь болжээ.

Previous Post

Тавдугаар сар халдварын оргил үе болж, хоногт 4000 тохиолдол бүртгэгдэх магадлалтай

Next Post

БНАСАУ: Манай улс түүхэндээ хамгийн хүнд цаг үед байгааг хэлмээр байна

Next Post
БНАСАУ: Манай улс түүхэндээ хамгийн хүнд цаг үед байгааг хэлмээр байна

БНАСАУ: Манай улс түүхэндээ хамгийн хүнд цаг үед байгааг хэлмээр байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө

Орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө

2026-06-08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа

2026-06-08
БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай, зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо

БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай, зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо

2026-06-08
Зургаадугаар сарын 15-наас эхлэн 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

Зургаадугаар сарын 15-наас эхлэн 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

2026-06-08
ХӨСҮТ: Таны хүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

ХӨСҮТ: Таны хүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

2026-06-08
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ

Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ

2026-06-08
Ховд аймгийн Булган, Үенч суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Ховд аймгийн Булган, Үенч суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

2026-06-08
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-06-08
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

2026-06-08
Цаг агаарын мэдээ

ТАНИЛЦ: Ойрын 10 хоногийн цаг агаарын мэдээ

2026-06-05
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.