• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Н.Түвшинбаяр юу ч санахгүй байна гэжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-04-05
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Н.Түвшинбаяр юу ч санахгүй байна гэжээ

Олон нийтийн анхаарлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд хамгийн их татсан мэдээлэл нь Булган нутгийн хоёр хүчтэн нэгнийгээ маш хүнд гэмтээж зодсон явдал байв.

Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, улсын заан, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нутаг нэгт, жүдо бөхийнх нь бэлтгэлийг хангахад гол нөлөө үзүүлж, дэмжиж ирсэн Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатын тархи, толгойг гэмтээсэн нь олныг цочирдуулаад буй.

Энэ сарын 2-ны үдэш Булган аймгийн АН-ынхтай уулзсаны дараа өөр нэг компанийн байранд очиж үргэлжлүүлэн архи ууж байхдаа маргалдсанаас ийм явдал болсон аж. Улмаар Э.Энхбатыг гэргий нь очиж авч, яаралтай тусламжийн автомашинаар ГССҮТ-д хүргүүлсэн бол Н.Түвшинбаяр тухайн шөнөдөө хаачсан нь тодорхойгүй, хэргийн газраас явсан байжээ. Тиймээс Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн ажилтнууд байж болох хаягуудаар нь хайж, өнгөрсөн бямба гараг хүргэсэн бөгөөд энэ хооронд Н.Түвшинбаяр ‘Интермед’ эмнэлэгт толгойдоо битүү гэмтэлтэй гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж байсан гэнэ.

Цагдаагийнхан түүнийг саатуулан хэлтэстээ хүргэж, мэдүүлэг авсан бөгөөд Н.Түвшинбаяр өмгөөлөгч Л.Данзанноровын хамт цагдаагийнханд сэжигтнээр тайлбараа өгсөн юм. Тэрбээр ‘Болсон явдлын юуг нь ч санахгүй нь, хэтэрхий их ууснаас согтсон’ хэмээн мэдүүлсэн сурагтай. Уг нь цагдаа, прокурорынхон Н.Түвшинбаярыг сэжигтнээр тооцон цагдан хорих санал гаргахаар бэлтгэж байсан ч “Интермед” эмнэлгийнхэн ‘Тархины битүү гэмтэлтэй, гурав хоногтоо харзнаж, эмчилнэ’ гэсэн учраас саатуулах боломжгүй болсон юм байна. Улмаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн байрнаас өөр хаалгаар гарган явуулж, эмнэлэгт нь хүргүүлсэн аж.

Гурав хоногийн эмчилгээний дараа Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн цагдан хорих саналаа прокурор, мөрдөх байгууллагаас шүүхэд хүргүүлэхээр төлөвлөж буй юм билээ. Улсын начин Э.Энхбатын бие маш хүнд байгааг ГССҮТ-ийнхөн хэргийг шалгаж буй хууль хяналтын байгууллагынханд тайлбарлаж, эхний ээлжид толгой, тархинд нь үүссэн хаванг шимэгдүүлэх, цаашлаад мэс засал хийж амийг нь аврах эмчилгээ хийнэ гэдгээ илэрхийлсэн байна.

Previous Post

Батсүмбэрийн Ахмад настны үндэсний төвийн ахмадуудыг вакцинжууллаа

Next Post

Хурдан морь авахаар хулгайн замаар 3 аймгийн нутгийг дамжин өнгөрсөн иргэнээс халдвар илэрчээ

Next Post
Хурдан морь авахаар хулгайн замаар 3 аймгийн нутгийг дамжин өнгөрсөн иргэнээс халдвар илэрчээ

Хурдан морь авахаар хулгайн замаар 3 аймгийн нутгийг дамжин өнгөрсөн иргэнээс халдвар илэрчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Tesla газраас хөөрөх чадвартай шинэ Roadster загвараа танилцууллаа

Tesla газраас хөөрөх чадвартай шинэ Roadster загвараа танилцууллаа

2026-10-17
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана

2026-10-17
Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

2026-10-16
Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

2026-10-16
Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д  оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

2026-10-16
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-10-16
Зарим нутгаар цасан шуурга шуурч зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй

Нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

2026-10-16
“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

2026-10-15
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

2026-10-15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

2026-10-15
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.