• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Шинэ судалгаа: Pfizer вакцин халдвараас 100 хувь хамгаална

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-04-02
Ангилал: Дэлхий, Эрүүл мэнд
Шинэ судалгаа: Pfizer вакцин халдвараас 100 хувь хамгаална

Герман болон АНУ-ын Pfizer/BioNTech компанийн хамтран хөгжүүлсэн COVID-19-ийн эсрэг 95 хувийн үр дүнтэй хэмээн зарлаж байсан Pfizer вакцин 12-15 насныхныг халдвараас 100 хувь хамгаалж байгаа талаарх шинэ судалгааг лхагва гаригт танилцууллаа. Тэд судалгааны гуравдугаар шатны туршилтдаа АНУ-ын 12-15 насны 2260 хүүхдийг хамруулан хоёр тун вакциныг тарихад нэг сарын дараа дээрх хүүхдүүдэд эсрэг биет үүссэн байна. Ингэснээр туршилтад оролцсон хүүхдүүд хоёр жилийн турш халдвараас хамгаалах дархлаатай болж байгаа юм.

Үүнээс өмнөх туршилтдаа тэд 16-25 насныхныг хамруулж байсан билээ. Учир нь АНУ тус вакциныг 16-аас дээш насныханд яаралтай ашиглахаар зөвшөөрөл олгосон юм.Pfizer/BioNTech компани 12-15 насны хүүхдүүдэд 16-25 насныхантай адилхан халуурах, ядрах, тариулсэн хэсгээр өвдөх гэсэн хариу урвал илэрч байгааг онцлов.

Энэ талаар “Pfizer” компанийн гүйцэтгэх захирал Алберт Бурла:

“Хамгийн сүүлд 12-15 насныхны дунд хийсэн судалгааны үр дүн бидэнд асар их урам зориг өглөө. Тиймээс бид өсвөр үеийнхэнд вакцин тариулах зөвшөөрлийг хөөцөлдөж эхэллээ. Ирэх жил сургуулийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө 12-15 насныхныг вакцинд хамруулна гэсэн итгэл тээн АНУ-ын Хүнс, эмийн захиргаанд /FDA/ ирэх долоо хоногт энэ насныхныг вакцинд хамруулах хүсэлтээ өгнө” гэж ярилаа.

Харин BioNTech компанийн гүйцэтгэх захирал Угур Сахин:

“Англиас эхлэн тархсан B.1.1.7 шинэ хувилбарын вирус хурдацтай тархаж байгаа үед сургуулийн насны хүүхдүүдээ вакцинаар дамжуулан хамгаалах боломж бүрдсэнд маш их урам зориг авлаа. Бид энгийн амьдралдаа шилжих боломжтой боллоо. Ялангуяа бидний хүүхдүүдэд энэ нь баяртай мэдээ юм” гэлээ.

Цар тахлын улмаас дэлхийн олон оронд сургуулийн хичээл цахимд шилжсэн. Тиймээс сурагчдыг вакцинжуулах боломжтой болсныг судлаачид сайшаан хүлээж авлаа. Энэ талаар Техасын хүүхдийн эмнэлгийн Вакцин хөгжүүлэлтийн төвийн захирал, доктор Петер Хотез “Сурагчдыг вакцинжуулахгүйгээр сургуулиудыг нээх боломжгүй. Тиймээс 12-15 насныхныг вакцинд хамруулах боломжийг нээсэн нь сайхан мэдээ байна. Намар гэхэд АНУ-ын дунд, ахлах сургуулийн 12-оос дээш насны бүх хүүхэд болон багш, албан тушаалтнууд вакциндаа хамрагдаад дуусах бүрэн боломжтой боллоо” гэв.

Мөн өнгөрсөн долоо хоногт Pfizer/BioNTech компани зургаан сараас 11 сартай хүүхдүүдийг туршилтад хамруулах ажлыг эхлүүлсэн. Үүнээс өмнө 5-11 насныханд эхний тунг тариад байв. Ирэх долоо хоногт тэд 2-5 насныханд эхний тунг тарьж, дараа нь зургаан сараас хоёр настнуудыг туршилтдаа хамруулахаар төлөвлөжээ. Мөн АНУ-ын Moderna компани зургаан сараас 11 нас, 12-17 насныхныг туршилтад хамруулж байна. Гэхдээ шинжээчид 2022 оны эхний хагас хүртэл 11-ээс доош насныхныг вакцинд хамруулах боломж бүрдэхгүй гэж таамаглаж байна.

Эх сурвалж: CNN

Previous Post

Л.Оюун-Эрдэнэ: Нийтийн тээврийн автобусууд жуулчдынх шиг жолооч нь дүрэмт хувцастай, ороход гоё үнэртэй байх ёстой

Next Post

ОХУ-аас худалдаж авах вакцины эхний ээлж дөрөвдүгээр сард ирнэ

Next Post
ОХУ-аас худалдаж авах вакцины эхний ээлж дөрөвдүгээр сард ирнэ

ОХУ-аас худалдаж авах вакцины эхний ээлж дөрөвдүгээр сард ирнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Хангайн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-09-02
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

2026-09-01
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

2026-09-01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

2026-09-01
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 31 хэмийн дулаан, бороо орохгүй

2026-09-01
Ж.Алдаржавхлан сайд ОХУ-ын спортын сайд, Оросын олимпын хорооны ерөнхийлөгч М.В.Дегтярёвтой уулзлаа

Ж.Алдаржавхлан сайд ОХУ-ын спортын сайд, Оросын олимпын хорооны ерөнхийлөгч М.В.Дегтярёвтой уулзлаа

2026-08-31
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

2026-08-31
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-31
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсөл эрчимжүүлэx зэрэг асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

2026-08-31
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Дэлгэрүүлэгч одтой, улаагчин үхэр өдөр

2026-08-31
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.