• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Д.Сумъяабазар: Мянган жаргалангийн үүдийг нээгч цагаан нөмрөгт баатрууддаа баярлалаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-03-30
Ангилал: Эрүүл мэнд
Д.Сумъяабазар: Мянган жаргалангийн үүдийг нээгч цагаан нөмрөгт баатрууддаа баярлалаа

Өнөөдөр олон улсын эмч нарын баярын өдөр тохиож байна. Хотын дарга эрүүл мэндийн салбарынханд мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.

Эрхэм хүндэт эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчид аа!

Та бүхэндээ олон улсын эмч нарын баярын өдрийн мэндийг хүргэж, монгол хүн бүрийн эрүүл мэнд, энх амгалан амьдралын төлөө хичээнгүйлэн зүтгэж буй их үйлсэд тань талархал илэрхийлж, мэхийн хүндэтгэе.

Энэ удаагийн олон улсын эмч нарын баярын өдөр дэлхий даяар коронавирусийн цар тахлын эсрэг тэмцэж буй цаг үед тохиож байна. Нийслэлийн иргэдэд өнөөдрийн байдлаар харьяа эрүүл мэндийн 29 байгууллага, өрхийн эрүүл мэндийн 142 төв, хувийн хэвшлийн 1,267 эмнэлэг, сувилал, клиник, 1,200 эмийн сангийн нийт 15 мянга гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, эрүүл мэндийн анхан болон лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

“Ковид 19” аюулт цар тахлын энэ хүнд үед галын шугаманд өдөр, шөнөгүй үүрэг гүйцэтгэж, улс эх орноо, хүн ардаа хамгаалан ажиллаж байгаа Та бүгдийн маань ур чадвар, тэсвэр хатуужил, эрдэм мэдлэг, чин сэтгэл бол яах аргагүй эрүүл мэндийн салбарын төдийгүй Монгол Улсын баялаг юм. Тиймээс ч тэртээ 1933 оноос тэмдэглэж ирсэн олон улсын эмч нарын баярын өдөр бол хүн төрөлхтний эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан эрхэм хүндэтгэлийн ёсолгоо бөгөөд монгол түмний хувьд ч “ЦАГААН НӨМРӨГТ БААТАР”-ууд хэмээн хүндэтгэн өргөмжилдөг учиртай.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч миний бие 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлж, чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах” асуудлыг тусгаж, эмч нарынхаа нийгмийн хамгааллын асуудлыг сайжруулж, гадаад, дотоодод сургах, эрүүл, аюулгүй, шаардлага хангасан орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж, эмч нарынхаа эрүүл мэндийг хамгаалах, урамшуулах зэрэг цогц ажлыг хэрэгжүүлж эхэлснийг дуулгахад таатай байна. Энэ хүрээнд эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх, техник хэрэгслээр хангах, хүний нөөцийн бодлогыг сайжруулахын зэрэгцээ хууль бусаар олгогдсон эмнэлгийн газрыг чөлөөлж, сургууль, цэцэрлэг барих зэрэг олон зорилт бий бөгөөд Та бидний хамтын хичээл зүтгэлийн үр шим сайн цагийг авчирна гэдэгт итгэж байна. Энхийн манаанд хоёргүй зүрх сэтгэлээр ажиллаж байгаа болон ажиллаж байсан алтан гартай эмч, эмнэлгийн ажилтнууд та бүхний санал, санаачилгыг бид үргэлжилж сонсож, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байгаа болно.

Мянган жаргалангийн үүдийг нээгч эрхэм хүндэт эмч, эмнэлгийн ажилтан, ажиллагсад аа, цагаан нөмрөгт баатрууд аа, Та бүхэндээ баярлалаа.

Та бүхэндээ эрүүлийг хүсье. Энхийг хүсье.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

Previous Post

Элэгний B,C вирустэй хүмүүс Синофарм вакцин хийлгэж болохгүй

Next Post

ШУУРХАЙ: 481 хүнээс кopoнавиpycийн халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 8,070 боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

Энэ сарын 27,28-нд зарим аймгуудын нутгаар цас орж, шуурна

2026-09-24
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон

Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон

2026-09-24
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана

Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана

2026-09-24
Бямба гарагт зохион байгуулагдах шөнийн марафоны үеэр зам хаах байршлууд

Бямба гарагт зохион байгуулагдах шөнийн марафоны үеэр зам хаах байршлууд

2026-09-24
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-09-24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

2026-09-24
“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

2026-09-24
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

2026-09-24
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

2026-09-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.