• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийн гэр бүлийг хүчний байгууллагынхан дарамталж эхэллээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-11-29
Ангилал: Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийн гэр бүлийг хүчний байгууллагынхан дарамталж эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.11.29/ нэгдсэн хуралдаан гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэлсэн ч УИХ-ын гишүүн С.Бямбацогтын саналаар Ёс зүйн дэд хороо хуралдсаны дараа чуулганы хуралдааныг үргэлжлүүлэхийг хүссэн. Хэдийгээр УИХ-ын гишүүд чуулганы хуралдааныг үргэлжлүүлж, шийдвэрлэх асуудлуудаа хэлэлцэхийг шаардаж байсан ч УИХ-ын дарга М.Энхболд “алх”-аа цохиж, Ёс зүйн байнгын хороог хуралдуулах шийдвэр гаргасан.

УИХ-ын даргын дээрх шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Монголын парламентын 27 жилийн түүхэнд болж байгаагүй үйл явдал боллоо. Хэлэлцэх асуудлаа танилцуулаагүй байж УИХ-ын дарга өчигдөр /2018.11.28/ хуралдсан Ёс зүйн хороогоор нэр бүхий УИХ-ын гишүүдийг санал хураалтад оролцуулахгүй байх шалтгаанаар өөрөө хурлаа хаяад гараад явчихлаа. УИХ-ын дарга гэдэг бол хуулийн хүрээнд хурал даргалагч үүрэгтэй болохоос биш УИХ гэдэг бол М.Энхболд гэдэг хүн биш.

Ёс зүйн хороо хуралдуулъя гээд С.Бямбацогт, хуралдаа ирдэггүй Б.Наранхүү нарын олон хүн санаачлага гаргаж байна. Би 2018 оны наймдугаар сарын 1-ний өдөр 9/17 дугаартай бичгийг С.Бямбацогт гишүүнд өгсөн. Энэ бол “М.Энхболд гэдэг хүн 60 тэрбумын хэрэгтэй холбогдсон явдлыг Ёс зүйн хороо юу гэж үзэж байгаа вэ” гэж асуусан. Өнөөдрийг хүртэл надад нэг ч хариу өгөөгүй. Гэтэл өчигдөр гарсан шийдвэрээр УИХ-ын даргатайгаа хамт Ёс зүйн хороог хуралдуулах гэж оролдлоо. Эндээс хуулийнхаа дагуу явахгүй хувь хүнд тохируулж Монгол Улсын парламент явж байгаа нь харагдана. Хууль хяналтын байгууллагууд ч М.Энхболд гэдэг хүнийг хамгаалах гэж оролдож байна. МАНАН бүлэглэлийн томилгоо нурах гээд байгаа учраас өчигдрөөс эхлээд бөөнөөрөө ажиллаж байна. Бөөнөөрөө УИХ-ын гишүүдийн гэр бүлийг нь баривчлах ажиллагаа явуулж байна. Бөөнөөрөө гэр бүлтэй нь уулзаж “Хэрэв Засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол чамайг хэрэгт холбогдуулна” гэж байна. Энэ бол Монгол Улсын түүхэнд болж байгаагүй зүйл. Харин М.Энхболд гэдэг УИХ-ын даргын үед болж байна. Энэ хүн аль дээр Үндсэн хууль зөрчсөн. Үндсэн хуулийн Цэц яаралтай их суудлынхаа хуралдааныг зарлаж, энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Үгүй гэвэл Үндсэн хуулийн цэц өөрөө Үндсэн хуулиа дагахгүй байх нөхцөл байдал үүснэ” гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Previous Post

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зарим нутгаар шөнөдөө 43 хэм хүрч ХҮЙТЭРНЭ

Next Post

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ Хэлэлцэх асуудал: МУ-ын Ерөнхий сайдыг огцруулах эсэх

Next Post
ШУУД: Ерөнхийлөгч төсөвт хэсэгчилэн хориг тавьж, бүтэн хоригоо буцаалаа

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ Хэлэлцэх асуудал: МУ-ын Ерөнхий сайдыг огцруулах эсэх

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна

2026-09-04
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-09-04
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар эрс сэрүүснэ

2026-09-04
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг маргааш төв талбайд үргэлжилнэ

2026-09-03
Барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа

Барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа

2026-09-03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-09-03
Өнөөдрөөс улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ

Өнөөдрөөс улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ

2026-09-03
Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл эхэллээ

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл эхэллээ

2026-09-03
ОХУ Монгол улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна

ОХУ Монгол улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна

2026-09-03
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

2026-09-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.