• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Нийслэлийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид нэгдэж эмэгтэйчүүдийн зөвлөл байгууллаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-03-25
Ангилал: Нийслэл-380, Тод мэдээ
Нийслэлийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид нэгдэж эмэгтэйчүүдийн зөвлөл байгууллаа

Нийслэлийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид нэгдэж, Хурлын дэргэд Эмэгтэйчүүдийн зөвлөл байгууллаа. Зөвлөлийн гишүүд өнөөдөр Хурлын дарга Ж.Батбаясгалантай уулзаж, зорилго, 2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа танилцуулав. Зөвлөлийн бүрэлдэхүүнд төлөөлөгч Л.Ариунтуяа, Н.Баярчимэг, Х.Болормаа, Г.Гангамөрөн, Б.Мөнхцэцэг, Б.Мягмар, Ү.Оюунзул, Д.Энхтуяа нар багтсан бөгөөд зөвлөлийн даргаар төлөөлөгч Б.Мягмарыг сонгожээ.


Дээрх зөвлөл нь улс төрийн нам үл харгалзан нийслэлийн эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдвэрлэх, тэдний нийтлэг эрх ашгийг илэрхийлж, Улаанбаатар хотын хөгжилд эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр дотоод ардчиллын зарчмыг баримтлан ил тод үйл ажиллагаа явуулах юм. Энэ хүрээндээ 2021 онд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийг бодлогоор дэмжих, тусгай хэрэгцээт иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, чөлөөтэй зорчих боломж бүрдүүлж орц, гарцыг нээх, гэр бүлийг дэмжих олон талт үйл ажиллагаа явуулах, ахмад настны эрүүл мэндийг дэмжих, гэр бүлийг дэмжих олон талт үйл ажиллагаа явуулна гэдгийг зөвлөлийн дарга, төлөөлөгч Б.Мягмар хэллээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзаад, ‘Хурлын дэргэд Эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулагдсанд баяртай байна. Та бүхний 2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, жижиг дунд бизнес эрхлэгчид эмэгтэйчүүдийг дэмжих, гэр бүлийн асуудалд анхаарах, ахмадуудын эрүүл мэндийг дэмжих зэрэг нь өнөө цагт тулгамдаж буй, анхаарах ёстой асуудал. Тиймээс бүхий л талаар хамтарч ажиллана. Зөвлөлд ажлын амжилт хүсье’ гэсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Previous Post

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна

Next Post

Өнөөдөр орон даяар Гамшгийн үеийн дуут дохиог туршилтаар дуугаргана

Next Post
Өнөөдөр орон даяар Гамшгийн үеийн дуут дохиог туршилтаар дуугаргана

Өнөөдөр орон даяар Гамшгийн үеийн дуут дохиог туршилтаар дуугаргана

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

2026-10-30
Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

2026-10-30
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2026-10-30
Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

2026-10-30
Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-10-30
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна

2026-10-30
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

2026-10-29
Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-10-29
УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

2026-10-29
ФОТО: Түм түжигнэж, бум бужигнахаас өмнөх НИЙСЛЭЛ УЛААНБААТАР

ФОТО: Түм түжигнэж, бум бужигнахаас өмнөх НИЙСЛЭЛ УЛААНБААТАР

2026-10-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.