• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Улс төрчдийг хардах, сэрдэх үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх хуулийн төсөл өргөн барилаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-03-23
Ангилал: Улс төр, Хууль
Улс төрчдийг хардах, сэрдэх үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх хуулийн төсөл өргөн барилаа

Улс төрд нөлөө бүхий этгээд нь иргэд, олон түмний сонголтын үндсэн дээр төрийн өндөр албан тушаал хашиж байгаагийнхаа хувьд ард иргэддээ нээлттэй, ойлгомжтой, элдэв хууль бус хардалт сэрдэлтэд өртөхгүйгээр албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үүрэгтэй. Тиймээс хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллага хамаарахгүй байхаар төсөлд тусгасан байна. Мөн үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийг албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулж хардсан сэрдсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар тусгажээ.

Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Энхбаяр, Б.Жаргалмаа нөр өргөн барисан юм.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: “Хил хязгааргүй сэтгүүлчид олон улсын байгууллагаас гаргадаг хэвлэлийн эрх чөлөөний индексээс харахад энэ төрлийн хэргийн тоо эрс өссөн үзүүлэлттэй гарсан. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс 2015 онд 54 дүгээр байранд орж, байсан бол энэ үзүүлэлт өнөөдөр 73 дугаар байр болж ухарсан байна.

Сүүлийн хоёр жилд л гэхэд 32 сэтгүүлч хардах эрхээ эдэлснийхээ төлөө торгуулсан байна. Үүний 3/1 нь улс төрч, төрийн өндөр албан тушаалтны гомдол байна. Хардах эрхээ эдэлснийхээ төлөө Зөрчлийн хуулийн 6.21-ээр сэтгүүлчид буруутан болох үзүүлэлт өсөж байна.

Мэргэжлийн ажлаа хийснийхээ төлөө сэтгүүлчид буруудах ёсгүй. Улс төрчийн гүйцэтгэж байгаа албан тушаалтай холбоотой сэтгүүлчийн хардах эрхийг нээлттэй орхих хэрэгтэй” гэлээ

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: “Миний бие болон УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нарын гурван гишүүн Эрүүгийн хуулийн гүтгэх зүйл ангид нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

Энэ хуулийн гол агуулгад дараах өөрчлөлтийг оруулсан.

Үүнд:

  • Эрүүгийн хуульд заасан гүтгэх гэдэг зүйл ангиар төрийн байгууллагууд эрүүгийн журмаар цагдаад гомдол гаргахгүй,
  • Улс төрд нөлөө бүхий этгээд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулж, хардсан үйлдэлд эрүүгийн журмаар гомдол гаргахгүй,
  • 2020 оны нэгдүгээр сард УИХ Эрүүгийн хуулийн зүйл ангийг өөрчлөхдөө гүтгэх гэдгийг худал мэдээлэл тараах гэж өөрчилсөн. Үүнийг буцаагаад гүтгэх гэж өөрчлөх талаарх тайлбарыг оруулсан.

Улс төрч гэдэг хүний ард тухайн хүн гэхээс илүүтэй олон нийтийн эрх ашиг бий. Албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой гарч байгаа хардлагад илүү тэвчээртэй, хүлээцтэй байх хэрэгтэй” гэв.

Төсөл батлагдвал төрийн байгууллага, улс төрд нөлөө бүхий этгээд Эрүүгийн хуулийн заалтыг өөрт ашигтайгаар хэрэглэж, төрийн албаны үйл ажиллагаатай нь холбогдуулан шүүмжилсэн, авлига, ашиг сонирхлын зөрчилд холбогдсон талаар хардаж мэдээлэл түгээсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдэд эрүүгийн хэрэг үүсгүүлж, улмаар мэдээллийн эх сурвалжаа хэлэхийг шахах, дарамтлах, улмаар иргэдийн мэдэх эрхийг хаах боломж олгосон эрх зүйн үндэс арилах юм.

Төсөл өргөн барьсны дараа хуулийн төслийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Previous Post

Heroes of the Storm Global Championship 2017 starts tomorrow, here’s what you need to know

Next Post

Сү.Батболд С.Ганбаатартай шүүх дээр мэтгэлцэхээр боллоо

Next Post
Сү.Батболд С.Ганбаатартай шүүх дээр мэтгэлцэхээр боллоо

Сү.Батболд С.Ганбаатартай шүүх дээр мэтгэлцэхээр боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүмүүжигчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ

Хүмүүжигчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ

2026-05-22
Солонгос улсад цахим мөрийтэй тоглоомын сүлжээтэй холбоотойгоор Монгол иргэдийг баривчиллаа

Солонгос улсад цахим мөрийтэй тоглоомын сүлжээтэй холбоотойгоор Монгол иргэдийг баривчиллаа

2026-05-22
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийг эцэслэн баталлаа

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийг эцэслэн баталлаа

2026-05-22
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Итали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Жованна Пиккаретаг хүлээн авч уулзлаа

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Итали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Жованна Пиккаретаг хүлээн авч уулзлаа

2026-05-22
Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

2026-05-22
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-22
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-05-21
ВИДЕО: Жүдо бөхийн УАШТ-ийг анх удаа найман дэвжээнд зэрэг зохион байгуулж байна

ВИДЕО: Жүдо бөхийн УАШТ-ийг анх удаа найман дэвжээнд зэрэг зохион байгуулж байна

2026-05-21
Азийн Таеквондогийн холбооны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Азийн Таеквондогийн холбооны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

2026-05-21
Израил улс парламентаа тараахаар шийдлээ

Израил улс парламентаа тараахаар шийдлээ

2026-05-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.