• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ УЛСЫН IV ЗӨВЛӨГӨӨН

Дорж Нийтэлсэн: Дорж
2018-11-29
Ангилал: Тод мэдээ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ УЛСЫН IV ЗӨВЛӨГӨӨН

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2 жил тутамд зохион байгуулдаг “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ УЛСЫН IV ЗӨВЛӨГӨӨН” 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр МҮЭ-ийн СТО-д амжилттай болж өндөрлөлөө.

Тус зөвлөлгөөнөөр Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтнуудын өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, шийдвэр гаргагч нарт санал, зөвлөмж хүргүүлж, шийдвэрлүүлэх замаар тэдний хөдөлмөрлөх нөхцлийг сайжруулах зорилгоор Эмнэлгийн асрагч, үйлчлэгч, сумын эрүүл мэндийн төвийн галч зэрэг хүмүүсийн төлөөлөл 300 гаруй төлөөлөгч оролцов.

Зөвлөгөөний ерөнхий зохион байгуулагчаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо ажиллаж, Эрүүл мэндийн яам болон Аймаг, сумдын ҮЭ-ийн холбоо, анхан шатны ҮЭ-ийн хороод дэмжиж хамтран зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар нээж үг хэлэхдээ “.., Эрүүл мэндийн байгууллагуудын өнгө төрхийг тодорхойлж, халуун хүйтэн, цус, ялгадас, халдвартай хаягдал, бохиртой өдөр тутамд ажиллаж, ачааны хүндийг үүрч арын албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа үйлчилгээний ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрхийг хангуулахын төлөө энэхүү зөвлөгөөнийг уламжлал болгон зохион байгуулж, бодитой үр дүнд хүрч ирсний зэрэгцээ, цаашид сумын эмнэлгийн галч нарыг гэрээт биш үндсэн ажилтан болгож, ээлжийн амралт эдэлж чадахгүй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж ялгаварлагдаж байгааг өөрчлөх, эмнэлгийн үйлчлэгч нарыг мэргэшүүлэх замаар цалин хөлсийг салбарын ангилалд хамруулж, эмч, сувилагч нарын ажлын ачааллыг бууруулах зэрэг бодлогын асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгааг онцоллоо..,” Мөн Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн үйлчилгээний ажилтнууддаа мэндчилгээ дэвшүүлж, үг хэлсний зэрэгцээ шилдэг тэргүүний ажилтнуудыг салбарын шагналаар шагнаж, урамшууллаа.

Зөвлөгөөнд “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааны талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашдын зорилт” сэдвээр ЭМЯ-ны БТГ-ын салбарын хүний нөөцийн бодлого төлөвлөлт, нийгмийн баталгааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Эрдэнэтуяа, “Эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний ажилтнуудын өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар,” Аймаг, орон нутгийн үйлчилгээний ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, тулгамдаж буй асуудал” сэдвээр Дорноговь аймгийн ҮЭ-ийн холбооны дарга С.Азжаргал, “Эрүүл амьдрах ухаан ба эерэг сэтгэлгээ” сэдвээр АШУҮИС-ийн харилцааны ур чадварын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор С.Наранчимэг нар илтгэл мэдээлэл тавьж, зөвлөгөөнд төлөөлөгчөөр оролцсон  эрүүл мэндийн салбарын ажилтнууд өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Оролцогчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж тулгамдсан асуудлуудаа чиглэл тус бүрээр гарган хэлэлцлээ.

Тус зөвлөгөөнд оролцогчдоос өөрсдийн хөдөлмөрлөх эрх, тулгамдаж буй асуудлаар Монгол улсын Засгийн газар, ЭМЯ, ХНХЯ, Сангийн яаманд хандан хүргүүлэх санал зөвлөмж, баримт бичгийг хэлэлцэн баталж хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Тухайлбал:

Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах, цалин хөлсийг салбарын ангилал зэрэглэлд хамруулахын тулд тэднийг мэргэшүүлэх болон сум, сум тосгоны эрүүл мэндийн төвийн санхүүжилтийн аргачлал батлах тухай 2015 оны Эрүүл мэнд, Сангийн сайдын хамтарсан тушаалд нэмэлт өөрчлөлт оруулж, сумын галч нарыг үндсэн ажилтан болгох зэрэг олон чухал асуудлыг тусгажээ

Мөн энэ үеэр эрүүл мэндийн салбарын олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа асрагч, галч, үйлчлэгч зэрэг ажилтнуудыг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэг, ЭМЯ-ны “Хүндэт жуух бичиг”, салбарын ҮЭ-ийн холбооны “Хүндэт тэмдэг”, “Хүндэт жуух бичиг”-ээр шагнаж урамшууллаа.

Ийнхүү “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ УЛСЫН IV ЗӨВЛӨГӨӨН” хөтөлбөрийн дагуу явагдаж өмнөө тавьсан зорилгоо биелүүлж амжилттай үргэлжилж байна.

Previous Post

Нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэж байна

Next Post

Сурагчдын амралтын хуваарийг БСШУСЯ-наас эцэслэн гаргажээ

Next Post
Сурагчдын амралтын хуваарийг БСШУСЯ-наас эцэслэн гаргажээ

Сурагчдын амралтын хуваарийг БСШУСЯ-наас эцэслэн гаргажээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдрөөс 19-ний өдөр хүртэл ихэнх нутгаар онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы гамшигт үзэгдэл болохыг анхааруулж байна

Өнөөдрөөс 19-ний өдөр хүртэл ихэнх нутгаар онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы гамшигт үзэгдэл болохыг анхааруулж байна

2026-04-17
Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Ажилтнуудын цалинг нэмэх нь байтугай цалингаа тавьж чадахгүйд хүрээд байна

Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Ажилтнуудын цалинг нэмэх нь байтугай цалингаа тавьж чадахгүйд хүрээд байна

2026-04-17
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ

2026-04-17
721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгосныг илрүүлжээ

721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгосныг илрүүлжээ

2026-04-17
Ирэх даваа гарагаас нийслэлийн төр, захиргааны байгууллагууд нэг өдөр зайнаас ажиллана

Ирэх даваа гарагаас нийслэлийн төр, захиргааны байгууллагууд нэг өдөр зайнаас ажиллана

2026-04-17
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-17
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-17
МУ-ын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзав

МУ-ын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзав

2026-04-16
Цахим орчинд тархаад буй хоёр настай хүнийг зодсон эрэгтэйг олж тогтоожээ

Цахим орчинд тархаад буй настай хоёр хүнийг зодсон эрэгтэйг олж тогтоожээ

2026-04-16
Эрчим хүчний сайд Б.Найдалаа ДЦС-3 ТӨХК-ийн нөхцөл байдалтай танилцав

Эрчим хүчний сайд Б.Найдалаа ДЦС-3 ТӨХК-ийн нөхцөл байдалтай танилцав

2026-04-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.