• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Токио 2020 наадмыг гадны иргэд очиж үзэх боломжгүй боллоо

Дорж Нийтэлсэн: Дорж
2021-03-21
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Тод мэдээ
Токио 2020 наадмыг гадны иргэд очиж үзэх боломжгүй боллоо

Энэ зун Японы нийслэлд болох олимпын наадам гадаадын иргэдэд хаалттай зохион байгуулагдах эцсийн шийдвэр гарлаа.

Бямба гарагт Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Томас Бах, Токио 2020 зуны олимпын наадмын зохион байгуулах хорооны дарга Сэйко Хашимото нар онлайн горимд уулзсаны дараа ийм шийдвэр гарчээ.

Нийт 600,000 орчим тасалбарыг гадаад улс орнуудын иргэд худалдаж авсныг буцаахаар болсон байна. Мөн паралимпын наадмын 300,000 орчим тасалбарыг буцаахаар болжээ.

Тасалбаруудыг буцаахад хэр их зардал гаргаж байгаа талаар зохион байгуулагчид мэдээлэл өгөөгүй байна.

2020 оны зун болох ёстой байсан олимпын наадам цар тахлын улмаас нэг жилээр хойшилж, энэ оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болсон билээ.

Паралимпын наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5 хүртэл үргэлжилнэ.

Гадаадын үзэгчдийг хориглох шийдвэр нь оролцогч тамирчдын болон Япон улсын иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах зорилготойг зохион байгуулагчид нь тайлбарлажээ.

Гадаадын иргэдийн зочид буудлын захиалга, нислэгийн тийз цуцлалттай холбоотой зардлыг хариуцахгүйгээ Токио 2020 наадмын зохион байгуулах хорооны гүйцэтгэх захирал Тоширо Муто өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

Ийм шийдвэр гаргасандаа гүнээ харамсаж, уучлал гуйж байна. Хүн бүрийн хувьд энэ бол том гарз хохирол гэдгийг бид ойлгож байгаа. Цар тахал эхэлсэн цагаас хойш бид болзошгүй эрсдлийг сануулж байсан. Японы түншүүд, найз нөхдийн маань хувьд ийм шийдвэрт хүрэхэд хэцүү байсныг бид ойлгож байна. Олимп, Паралимпын наадмуудыг аюулгүй зохион байгуулах нь бидний хамгийн гол зорилго юм гэж Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Томас Бахын мэдэгдэлд өгүүлжээ.

Японы олон нийт коронавирусийн халдвар эрчимтэй тархаж буй энэ үед гадаадын зочдыг хүлээж авахын эсрэг байгаа нь олон удаагийн судалгааны дүнгээс харагдсан юм.

Гэхдээ Бямба гарагийн шийдвэр Японы дотоодын үзэгчдэд хамаарахгүй юм байна. Уралдаан тэмцээн болох газруудад байх үзэгчдийн дээд хязгаарыг ирэх сард тодорхой болгохоо зохион байгуулагчид нь мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters

Previous Post

Зөвлөгөө: Гараа тогтмол савандаж угаагаарай

Next Post

Улаанбаатарт 168, Төв аймагт 2 тохиолдол батлагдлаа

Next Post
ЭМЯ: Өнөөдөр 103 хүнээс халдвар илэрч, 11 хүний халдварын эх уурхай тодорхойгүй байна

Улаанбаатарт 168, Төв аймагт 2 тохиолдол батлагдлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Молнгол дорнын зурхай

2026-03-13
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-03-13
Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажилтнууд, гишүүний туслах, зөвлөхүүд магадлан итгэмжлэгдсэн сургалтад хамрагдаж байна

Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажилтнууд, гишүүний туслах, зөвлөхүүд магадлан итгэмжлэгдсэн сургалтад хамрагдаж байна

2026-03-12
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна

Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна

2026-03-12
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

2026-03-12
Volkswagen 2030 он гэхэд Германд 50 мянга орчим ажлын байр цомхотгохоор төлөвлөж байна

Volkswagen 2030 он гэхэд Германд 50 мянга орчим ажлын байр цомхотгохоор төлөвлөж байна

2026-03-12
Азийн зарим оронд түлшний хомсдол үүсч, ажлын дөрвөн өдрийн горимд шилжиж эхэллээ

Азийн зарим оронд түлшний хомсдол үүсч, ажлын дөрвөн өдрийн горимд шилжиж эхэллээ

2026-03-12
Газрын тосны үнэ дахин 100 ам.доллароос давлаа

Газрын тосны үнэ дахин 100 ам.доллароос давлаа

2026-03-12
Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов

Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов

2026-03-12
37 намаас 29 нь хандивын тайлангаа ирүүлжээ

37 намаас 29 нь хандивын тайлангаа ирүүлжээ

2026-03-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.