• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Эрүүл мэндийн дэд сайд Багануур дүүрэгт ажиллалаа

Дорж Нийтэлсэн: Дорж
2018-11-28
Ангилал: Эрүүл мэнд
Эрүүл мэндийн дэд сайд Багануур дүүрэгт ажиллалаа

Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, 2018 оны 11 сарын 27-ны өдөр Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв, Энэрэлт өлзий,  Ач элбэрэл өрхийн эрүүл мэндийн төвүүдийн  эмнэлгийн тусламж, үйлчилгээ, томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээний бэлэн байдалтай танилцахад Багануур дүүргийн Засаг даргын орлогч Т.Отгонболд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга  Г.Гэрэлмаа нар байлцлаа.

Багануур дүүргийн ЭМТ нь дүүргийн 5 хорооны 7987 өрхийн 28000 гаруй  хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 314 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд үзүүлж байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайдын баталсан зааврын дагуу томуу, томуу төст өвчний бэлэн байдлын төлөвлөгөөг гарган, эм, эмнэлгийн хэрэгсэл, хүний нөөцийн хангамжид анхаарал хандуулан ажиллаж байна.
Ажлын хэсэг тус төвийн хүүхдийн тасаг,  хүлээн авах, түргэн тусламжийн болон бусад тасгийн үйл ажиллагаатай танилцан иргэд үйлчлүүлэгч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзан, тэдний санал бодлыг сонслоо. Мөн дүүргийн Засаг даргын тамгын газраас эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээнд хэрхэн дэмжлэг үзүүлэн ажилладаг талаарх мэдээллийг хийж, харилцан санал солилцлоо.

Тус төвийн амбулаторийн үзлэгийн 3.7%-ийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ өдрийн байдлаар 40 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд орны хүлээгдэл, ачаалалгүй хэвийн ажиллаж байна. Цаашид нэмэлтээр 86 ор дэлгэн хүүхдийн тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлсэн  байна.
Мөн дүүргийн хэмжээний “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээний болон иргэдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг /багц/-ийн явцтай танилцлаа.
Ажлын хэсэг Энэрэлт өлзий,  Ач элбэрэл өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-үүд дээр ажиллав.
Энэрэлт өлзий ӨЭМТ нь Багануур дүүргийн 1 дүгээр хорооны 9000 гаруй хүн амд 4 эмч, 5 сувилагч эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Хорооны нутаг дэвсгэр байрлах 3 цэцэрлэг болон  зорилтот бүлгийн хүн амыг томуугийн эсрэг дархлаажуулалтад хамруулсан. Өнгөрсөн 7 хоногт 634 иргэд амбулаторийн үзлэгт хамрагдснаас 0.4 хувь нь томуу, томуу төст өвчин эзэлж байна.

Ач элбэрэл ӨЭМТ нь Багануур дүүргийн 5 дугаар хорооны 6400 гаруй хүн амд 3 эмч, 3 сувилагч эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Хорооны нутаг дэвсгэрийн  зорилтот бүлгийн хүн амыг томуугийн эсрэг дархлаажуулалтад хамруулсан. Өнгөрсөн 7 хоногт 264 иргэд амбулаторийн үзлэгт хамрагдснаас 6.4 хувь нь томуу, томуу төст өвчин эзэлж байна.
Дээрх 2 ӨЭМТ-үүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалд хамруулахын ач холбогдол болон Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийг шинэчлэн батлах тухай” А/04 дугаар тушаал, Өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS 5292:2017 тус тус хэрэгжүүлж ажиллах чиглэлээр санаачлагатай ажиллахыг хэллээ.
Эрүүл мэндийн дэд сайд Багануур дүүргийн эрүүл мэндийн төвдүүдэд ажиллан эмнэлгийн тусламж үйлчилгээ, томуу, томуу төст өвчний чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээний бэлэн байдал ялангуяа эм, тариа, орны нөөцийн бэлтгэл болон  урьдчилан сэргийлэх мэдээлэл сургалт,  сурталчилгааг эрчимжүүлэх болон иргэдэд зөвлөгөө өгөх утас ажиллуулах, хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээний зааврын хэрэгжилтэд анхаарах, чанд мөрдөн ажиллах чиглэлээр зөвлөмж өглөө.

Previous Post

Хотын дарга С.Батболд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

Next Post

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэхийг түр хойшлуулав

Next Post
ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэхийг түр хойшлуулав

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэхийг түр хойшлуулав

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2025-12-13
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2025-12-13
2025 ОНЫ АРДЧИЛСАН НАМЫН ОНЦЛОХ УЛСТӨРЧ УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАЯРМАА

2025 ОНЫ АРДЧИЛСАН НАМЫН ОНЦЛОХ УЛСТӨРЧ УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАЯРМАА

2025-12-12
АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГСНИЙ ҮР ДҮНД БҮХ СУМДАД ШАТАХУУН НИЙЛҮҮЛЖЭЭ

АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГСНИЙ ҮР ДҮНД БҮХ СУМДАД ШАТАХУУН НИЙЛҮҮЛЖЭЭ

2025-12-12
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ

Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ

2025-12-12
Хот, тосгоны хот төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцож, холбогдох стандартыг мөрдүүлэхэд онцгой анхаарахыг үүрэг болголоо

Хот, тосгоны хот төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцож, холбогдох стандартыг мөрдүүлэхэд онцгой анхаарахыг үүрэг болголоо

2025-12-12
Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд

Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд

2025-12-12
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА

2025-12-12
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2025-12-12
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

2025-12-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.