• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

УИХ-ын 45 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ОГЦРУУЛАХГҮЙ гэдэгт байр суурь нэгджээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-11-28
Ангилал: Улс төр
УИХ-ын 45 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ОГЦРУУЛАХГҮЙ гэдэгт байр суурь нэгджээ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2018.11.27/ хуралдаж, МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэсэн шийдвэр гаргаж, УИХ дахь МАН-ын бүлэгт Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах чиглэл өгөөд байна.

Үүнтэй зэрэгцэн УИХ-ын 45 гишүүн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэдэгт байр суурь нэгдсэн гэсэн мэдээлэл байна. Удирдах зөвлөлийн хурлын дараа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэл хийж, нийт 35 гишүүн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэсэн бичигт албан ёсоор гарын үсэг зураад буйг танилцуулсан юм.

Тэрбээр “Удирдах зөвлөлөөр Засгийн газар тогтвортой ажиллах асуудал дээр байх сууриа нэгтгэсэн. МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдын ажлаа авсныхаа дараа өөрийн хийж хэрэгжүүлэх ажлаа маш тодорхой танилцуулсан байдаг. Засгийн газар нэг жил гаруй хугацаанд ажиллалаа. Засгийн газарт алдаа, оноо мэдээж бий. Эдийн засаг энэ хугацаанд харьцангуй сэргэж, газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил, Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр боллоо. Энэ бүх ажлуудын хажуугаар төр, нийгэмд шударга ёс тогтоох амлалтаа биелүүлэхийг олон нийт У.Хүрэлсүхийн Засгийн газраас шаардаж байгаа. Тийм учраас МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ ажлыг явуулахад саад учруулдаг албан тушаалтнууд болох УИХ-ын дарга М.Энхболд, бүлгийн дарга Д.Хаянхярваа нарыг чөлөөлөх саналыг гаргасан. Гэвч эдгээр албан тушаалтнууд нэгдэж, Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энд хүрээнд УИХ-ын 37 гишүүн Засгийн газрыг тогтвортой ажиллуулах асуудал дээр байх сууриа нэгтгэн, төр нийгэмд үгүйлэгдээд байгаа шударга ёсыг тогтоохын ажлыг дэмжихээр шийдвэрлэсэн. МАН-ын бүлэг 64 гишүүнтэй. Засгийн газрыг унагахаар гарын үсэг зурсан 27 гишүүний цаана 37 гишүүн байгаа. Энэ 37 гишүүн Засгийн газрыг тогтвортой ажиллах ёстой гэсэн байр суурьтай байгаа” гэсэн юм.

Засгийн газрыг тогтвортой ажиллуулах шаардлагатай гэсэн бичигт дараах гишүүд одоогоор албан ёсоор гарын үсэг зурсан байна.Тодруулбал,

1. Т.Аюурсайхан

2. Л.Элдэв-Очир

3. Ц.Гарамжав

4. Л.Энхболд

5. Л.Оюун-Эрдэнэ

6. Н.Учрал

7. Х.Нямбаатар

8. Ч.Хүрэлбаатар

9. Н.Энхболд

10. Ө.Энхтүвшин

11. Д.Тогтохсүрэн

12. М.Оюунчимэг

13. Н.Цэрэнбат

14. Ц.Нямдорж

15. Ц.Даваасүрэн

16. Х.Болорчулуун

17. Ч.Улаан

18. С.Чинзориг

19. Х.Баделхан

20. Д.Дамба-Очир

21. Б.Жавхлан

22. Б.Баттөмөр

23. Д.Цогтбаатар

24. С.Батнасан

25. С.Батболд

26. Ж.Ганбаатар

27. Г.Занданшатар

28. Д.Сарангэрэл

29. Я.Содбаатар

30. Г.Солтан

31. Д.Сумъяабазар

32. А.Сүхбат

33. Ж.Энхбаяр

34. Б.Энх-Амгалан

35. Ш.Раднаасэд нар багтаж байна. Үүнээс гадна УИХ дахь АН-ын гишүүд болон өмнө нь огцруулах бичигт гарын үсэг зурсан 27 гишүүнээс нийлээд Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой гэдэгт байр сууринд нэгдсэн нийт 45 гишүүн байгаа талаар мэдээлэл байна.

Previous Post

Хүүхдийн мэргэжлийн эмч нар утсаар зөвлөгөө өгч байна

Next Post

Хотын дарга С.Батболд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

Next Post
Хотын дарга С.Батболд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

Хотын дарга С.Батболд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цаг агаарын мэдээ

ТАНИЛЦ: Ойрын 10 хоногийн цаг агаарын мэдээ

2026-06-05
Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-06-05
Австрали улсад Монгол жолооч насанд хүрээгүй охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

Австрали улсад Монгол жолооч насанд хүрээгүй охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

2026-06-05
“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

2026-06-05
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-05
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

2026-06-05
Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

2026-06-05
Зэвсэгт хүчний ангиудыг бүрэн камержуулж, шинэ залуу офицеруудыг орон нутагт томилно

Зэвсэгт хүчний ангиудыг бүрэн камержуулж, шинэ залуу офицеруудыг орон нутагт томилно

2026-06-04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-06-04
Төв аймаг: 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг энэ сарын 12-ныг дуустал цахимаар ажиллуулна

Төв аймаг: 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг энэ сарын 12-ныг дуустал цахимаар ажиллуулна

2026-06-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.