• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Беларусиас 50 сая евро зээлнэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-11-28
Ангилал: Улс төр
Беларусиас 50 сая евро зээлнэ

Эдийн засгийн байнгын хороо хуралдав. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслөөр зөвшилцөж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр хэлэлцэв. Энэ хэлэлцээрийн хүрээнд 50 сая еврог 0,78 хувийн хүүтэй, 7 жилийн хугацаатай, эхний 2 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх нэн хөнгөлөлттэй хөгжлийн зээл авах аж. Зээлтэй холбоотой Байнгын хорооны гишүүд байр сууриа илэрхийллээ.


 УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Монгол Улсад өнөөдөр эдийн засгийн өсөлт бий болгодог, ажлын байр бий болгодог салбарт хөрөнгө оруулах шаардлагатай. Энэ зээлийн хөрөнгийг олон зүйлд зарцуулах боломж байна. Яг юунд зарцуулах вэ гэдгээ тодорхой ярих ёстой. Сүүлийн үед лифт засах, гудамж засах гэх мэт эдийн засгийн өсөлт бий болохгүй салбарт зарцуулах хандлага ажиглагдаад байгаа. Тиймээс зээлийн хөрөнгийг үр бүтээлтэй ашиглах, ялангуяа эрчимжсэн газар тариалангийн чиглэлээр Беларусь Улс арвин туршлагатай. Энэ туршлагыг ашиглаад дотоодод нэвтрүүлэх чиглэлд анхаарах нь зөв гэж би харж байна.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

-Энэ зээлийг долоон жилийн дотор төлөх ёстой. Тэгэхээр хугацааны хувьд богино байна. Уг нь 28-30 жил байх, эхний 10 жил зээлийн төлбөрөөс чөлөөлөх байвал бид дэмжинэ гэж хэлсэн. Энэ мөнгөөр эхний ээлжинд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Бид эндээс батлаад явуулдаг ч Сангийн яам дээр хэд дахин өөрчлөгддөг шүү. Яг УИХ-д оруулж ирэхдээ мэргэжлийн яамнаас санал аваад, тохироод оруулж ирэх нь зүйтэй. Тэгэхгүй бол УИХ-аар батлуулсны дараа юунд зарцуулах нь Сангийн яамны асуудал гээд суугаад байж болохгүй.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Хугацааны хувьд 7 жил гэдэг богино байна. Ядаж 10 жилээр болгох талаас нь ажиллаад үзээрэй. Дээр нь зээлийн зарцуулалтын хувьд хүн ардынхаа амьдралыг сайжруулах чиглэлд зарцуулмаар байна. ЖДҮ болон үйлдвэрлэл рүү төрийн бодлого оруулмаар байна. Байнгын хорооны хуралд гурван гишүүн үг хэлсэн бөгөөд тэдний саналыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Эх сурвалж: ЭЗБХ
Previous Post

МСНЭ-ээс шилдэг сэтгүүлчдээ 99 сая төгрөгөөр урамшуулна

Next Post

Амиа хорлолтоор Монгол дэлхийд гуравт орж байна

Next Post
Амиа хорлолтоор Монгол дэлхийд гуравт орж байна

Амиа хорлолтоор Монгол дэлхийд гуравт орж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Парис дахь Монгол Улсын ЭСЯ-наас жагсаалтай холбоотой анхааруулга гаргалаа

Парис дахь Монгол Улсын ЭСЯ-наас жагсаалтай холбоотой анхааруулга гаргалаа

2026-10-19
Говь-Алтай аймагт 20.8 мянган ямааг устгалд оруулжээ

Говь-Алтай аймагт 20.8 мянган ямааг устгалд оруулжээ

2026-10-19
Тэрбум мод үндэсний хөдөлгөөний логог дүрсэлсэн төгөлийг байгууллаа

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний логог дүрсэлсэн төгөлийг байгууллаа

2026-10-19
Нийслэлийн 42 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийж байна

Нийслэлийн 42 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийж байна

2026-10-19
“Айчи Нагояа-2026” Азийн паралимпын наадам эхэллээ

“Айчи Нагояа-2026” Азийн паралимпын наадам эхэллээ

2026-10-19
Манай сурагчид олон улсын физикийн II олимпиадад амжилттай оролцжээ

Манай сурагчид олон улсын физикийн II олимпиадад амжилттай оролцжээ

2026-10-19
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д айлчилж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д айлчилж байна

2026-10-19
Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2026-10-19
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

2026-10-17
Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто зам ашиглалтад орлоо

2026-10-17
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.