• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Сонгинохайрхан дүүрэгт Нэг хаалга-Нэг шинжилгээ-г иргэдээс энэ сарын 11, 12, 13-ны өдрүүдэд авна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-02-09
Ангилал: Нийгэм
Сонгинохайрхан дүүрэгт Нэг хаалга-Нэг шинжилгээ-г иргэдээс энэ сарын 11, 12, 13-ны өдрүүдэд авна

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын чиглэлийн дагуу энэ сарын 11-нээс шилжих Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед нийслэлийн хэмжээнд Нэг хаалга-Нэг шинжилгээ тандалт илрүүлгийн ПГУ /PCR/ шинжилгээг зохион байгуулахаар болсон.

Үүнтэй холбоотойгоор дүүргийн Онцгой комиссын дарга Н.Алтаншагай, ДОК-ын шуурхай комиссын дарга Э.Ниндэв, Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан, Онцгой байдлын хэлтсийн дарга А.Алтансүх нар болон холбогдох албаны хүмүүс дүүргийн газрын зураг дээр хөл хорионы хугацаанд хэрхэн ажиллах талаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүрэг хоёрдугаар сарын 11,12,13-ны өдрүүдэд ПГУ /PCR/ шинжилгээг иргэдээс авахаар зохион байгуулалтын төлөвлөлтийг хийж ажиллаж байна. Дүүргийн 43 хорооны 24500 өрхийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн. Энэ удаагийн хөл хорионы хязгаарлалтаар халдварын тархалтыг хумихад дүүрэг, хороо, хэсгийн дарга нарын үүрэг оролцоо өндөр ач холбогдолтой гэдгийг ДОК-ын дарга Н.Алтаншагай тодотгов.

Хатуу хөл хорионы үед Сонгинохайрхан дүүрэгт 43 хороо тус бүрт 1 цэг байхаар төлөвлөсөн. Мөн явуулын 10 баг гарч тодорхой цэгээс шинжилгээний сорьц цуглуулахад бэлэн болсон гэдгийг ДОК-ын шуурхай штабын дарга Э.Ниндэв танилцууллаа.

Дүүргийн хэмжээнд 53 цэг дээр шинжилгээ авах бэлтгэл ажил болон сорьц тээвэрлэх автомашины төлөвлөгөөг гаргаж дууссан гэдгийг Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан хэлэв.

Дүүргийн нутаг дэвсгэрт бүсчилсэн хаалт, хамгаалалтыг СХД-ийн Цагдаагийн газар хариуцаж ажиллана. Мөн хороо тус бүрийн газрын зураг дээр тэмдэг, тэмдэглэгээ зурж шинжилгээ авах айл өрхүүдийг тодорхойлж дууссаныг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга А.Алтансүх танилцуулав.

Сонгинохайрхан дүүргийн Онцгой комиссын дарга Н.Алтаншагай бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, хорио цээрийн дэглэмийн үед ажиллах бэлэн байдлыг сайтар хангах, Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд инженерийн шугам, сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага иргэдийг тасалдуулахгүй, гэмтэл учирхаас урьдчилан сэргийлэх, Нийтийн эзэмшлийн зам талбай, гудамжны хог хаягдал цэвэрлэгээ, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд анхаарах, булаг хөрсний ус халиа дошоо үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг шуурхай арилгахад арга хэмжээ авч ажиллах, Нийслэлийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо.

Мөн өчигдөр, өнөөдөр хоёр 3655 төрийн албан хаагчдыг kopoнaвирусийн илрүүлэг шинжилгээнд хоёр өдрийн хугацаанд хамруулж байна. Шинжилгээнд хамрагдсан албан хаагчдын ар гэрийнхэн хөл хорионы үед дахин ПГУ /PCR/ шинжилгээ өгөх шаардлагагүй болохыг Сонгинохайрхан дүүргийн Онцгой комиссын дарга Н.Алтаншагай онцлов.

Previous Post

Evil Geniues, Team Liquid, and Alliance have finalized their Dota 2 rosters

Next Post

Хүүхдийн 100 мянган төгрөгийг энэ сарын 10-наас олгохоор боллоо

Next Post
Хүүхдийн 100 мянган төгрөгийг энэ сарын 10-наас олгохоор боллоо

Хүүхдийн 100 мянган төгрөгийг энэ сарын 10-наас олгохоор боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

2026-08-01
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

2026-08-01
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

2026-08-01
Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2026-07-30
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

2026-07-30
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

2026-07-30
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-07-30
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Яруу эгшигт одтой, хөхөгчин могой өдөр

2026-07-30
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +23 градус дулаан байна

2026-07-30
Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

2026-07-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.