• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

БНХАУ-аас Монголд вакцин хандивлана

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-02-05
Ангилал: Дэлхий, Эрүүл мэнд
БНХАУ-аас Монголд вакцин хандивлана

БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 2-р сарын 1-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Хятад улс Монгол болон бусад хөгжиж буй орнуудад вакцины тусламж үзүүлж байна гэлээ. Ван Вэньбинь хэлэхдээ, Хятадын тал Ши Жиньпин даргын чухал мэдэгдлүүдийг ямагт бодит үйл ажиллагаагаар хэрэгжүүлдэг. Тодруулбал, Хятад улс вакцинаа амжилттай гаргаж хэрэглээнд нэвтрүүлсэн даруйд үүнийг дэлхий нийтийн бүтээгдэхүүн болгож, хөгжиж буй орнуудад хүртээмжтэй, үнийн боломжит вакциныг нийлүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдгээ хэлж байсан, үүнийгээ ч хэрэгжүүллээ.

Нэгдүгээрт: Хятад улс Пакистанаас гадна Бруней, Непал, Филиппин, Мьянмар, Камбож, Лаос, Шри Ланка, Монгол, Палестин, Беларусь, Сьерра Леоне, Зимбабве, Экваторын Гвиней зэрэг 13 хөгжиж буй оронд хандивлаж байгаа. Мөн бид ДЭМБ-аас хэрэгжүүлж буй COVAX хөтөлбөрт идэвхтэй оролцож, хөтөлбөрөөр дамжуулан хөгжиж буй орнуудыг вакцинаар хангахаар ажиллаж байна.

Хоёрдугаарт: Хятадын тал дотоодын аж ахуйн нэгжийг өөрсдийн гадаадын түнш байгууллагатай хамтарсан судалгаа, үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг дэмжих бөгөөд одоогоор Хятадын Sinopharm групп, Sinovac Biotech компанийн вакциныг Арабын Нэгдсэн Эмират Улс , Марокко, Индонез, Турк, Бразил, Чили зэрэг эмнэлзүйн туршилт хийж буй орнуудад экспортолсон байна.

Гуравдугаарт: Хятадын тал холбогдох аж ахуйн нэгжийг вакцин яаралтай хэрэгцээтэй байгаа, Хятадын вакциныг хүлээн зөвшөөрсөн, Хятадын вакциныг өөрийн оронд яаралтай нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрсөн орнуудад вакцин экспортлохыг дэмжинэ. Жишээлбэл, Хятадын компанийн Сербид экспортолсон вакцин саяхан тээвэрлэгдэн хүрсэн бөгөөд Сербид вакцинжуулалтыг хийж эхэлсэн. Хятадын вакциныг дотооддоо зөвшөөрөн хэрэглэж буй орнууд нэмэгдсээр байна.

Дөрөвдүгээрт: Цар тахалтай тэмцэхийн тулд олон улс хамтарч хичээх хэрэгтэй. Хятадын тал өөрийн бололцооны хүрээнд холбогдох улс орнуудад, ялангуяа хөгжиж буй орнуудад нэн даруй вакцины туслалцаа үзүүлэх ба хүн төрөлхтний эрүүл мэндийн нэгдлийг бүрдүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулах болно. Дэлхий дахинд вакцины тэгш хуваарилалт, хэрэглээг дэмжиж, хөгжиж буй орнуудад вакцины хүртээмжтэй, боломжит нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө олон улс хамтран хичээнэ гэдэгт бид найдаж байна.

Previous Post

Н.ГАРАМХАНД: А.Сүхбаттай суух шийдвэрийг би өөрөө гаргасан, салах шийдвэрийг ч би гаргасан!

Next Post

НИТХ ирэх лхагва гарагт хуралдана

Next Post
НИТХ ирэх лхагва гарагт хуралдана

НИТХ ирэх лхагва гарагт хуралдана

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн байна

2026-11-07
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө -4 градус, цас орохгүй

2026-11-06
Э.Товуудорж: Хураагдсан хар тамхийг устгалгүй худалдсан гэх мэдээлэл огт үндэслэлгүй

Э.Товуудорж: Хураагдсан хар тамхийг устгалгүй худалдсан гэх мэдээлэл огт үндэслэлгүй

2026-11-05
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

2026-11-05
Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар зөөлөн цасан шуургатай

Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар зөөлөн цасан шуургатай

2026-11-05
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

2026-11-05
Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

2026-11-04
Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

2026-11-04
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

2026-11-04
УИХ-ын гишүүнийг зөрчлийн хариуцлагаас чөлөөлсөн заалт Үндсэн хууль зөрчжээ

УИХ-ын гишүүнийг зөрчлийн хариуцлагаас чөлөөлсөн заалт Үндсэн хууль зөрчжээ

2026-11-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.