• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүр нээгдлээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-11-17
Ангилал: Эдийн засаг
Дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүр нээгдлээ

Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар” төвд Монголын ноос ноолуурын салбартаа тэргүүлэгч, үндэсний үйлдвэрлэгч Говь, Гоёо брэндийн нэрийн дэлгүүр /2018.11.15/ албан ёсны нээлтээ хийлээ.

Дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүр тодотголтой Галлериа Улаанбаатар төв дэх Говь, Гоёо брэндийн дэлгүүр нийт 2500 m2 талбайд үйл ажиллагаагаа явуулж байна.

Ингэснээрээ дэлхийн иргэдийг монгол ноолуураар гоёх, дэлхийд танигдсан монгол брэндийг сурталчлах хамгийн том алхам болсон билээ.  Дэлхийн гэх тодотголтой монгол брэндүүд ийнхүү үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, үйлчилгээний стандарт болон хэрэглэгчдийн тав тухтай, тухлаг орчинг сүүлийн үеийн интерьер бүхий дэлгүүрээрээ дамжуулан хүргэж байгаад монголчууд сэтгэл хангалуун байна.

 

Валютын урсгалыг Монгол руу даллах хүч ганц уул уурхайд байдаг юм биш.  Хамгийн эхэнд эрэмбэлэгдэх салбар бол  зөөлөн алт гэх тодотголтой ноолуурын үйлдвэрлэл юм.

Дэлхийн ноолуурын нийлүүлэлтийн 50 хувийг дангаараа бүрдүүлж буй манай улс энэ давуу талаа ашиглан, эдийн засагтаа эерэг тоонууд авчрах бүрэн боломж бий.

Тэгвэл Монголын ноолууран бүтээгдэхүүний салбарт орон зайгаа хэдийнээ эзэлсэн “ГОЁО”, ГОВЬ брэндүүд хөгжил дэвшлийн  ШИНЭ түүхийнхээ нэгэн хуудсыг ийнхүү баяжуулж байна.

 

2017 оны 12 сард Гоёо брэнд нь Таван Богд Группийн охин компаниудын эгнээнд шилжиж байсан бол өнөөдөр  “Говь”, “Гоёо” хоёр брэндийн хувьд нэгдэхгүйгээр, үйлдвэрлэлийн хүчин чадал, технологи, ажиллагсдын зөрүүг ойртуулж тус хоёр компани менежментээрээ дэлхийд өрсөлдөх хоёр компани болон ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүр болох  ГАЛЛЕРИА УЛААНБААТАР–т  Говь, Гоёо брэндүүд  зэрэгцэн оршиж ингэхдээ борлуулалтаараа өрсөлдөх нь.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс дэлхийн ноолуурын түүхий эдийн 50 хувийг хангадаг ч эцсийн бүтээгдэхүүний хувьд энэ тоо хангалтгүй байна.

Тэгвэл ГОВЬ ХК болон  ГОЁО ХХК –нь хөгжлийн стратеги төлөвлөгөөнийхөө дагуу ойрын  3 жилдээ  тус бүрдээ 2,000 тонн түүхий эд бэлтгэх бөгөөд нийтдээ 2,000,000 тонн утас ээрэн, 7 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилттойгоо ажиллаж байна. Энэ нь Монгол улсын ноолуурын  түүхий эд бэлтгэлийн 50%, дэлхийн 20%-ийг дангаар бэлдэнэ гэсэн үг. Монголчуудын  сэтгэлээ шингээн урласан ноолууран бүтээгдэхүүнээр Монголын  3,2 сая хүн төдийгүй дэлхийн 7 тэрбум хүн гоёх болно гэдэгт Говь, Гоёо компанийн ажилтнууд итгэл төгс байна.

“GALLERIA  ULAANBAATAR” төвийн албан ёсны нээлттэй холбоотой энэ сарын 15-наас 21-нийг дуустал 7 хоног Говь 50% хүртэл, Гоёо сонгогдсон бүтээгдэхүүнд 60% хүртэл хямдрал зарлаж, нээлтийн урамшуулалд 15-наас 17-ныг дуустал 3 хоногт худалдан авалт бүрт оймс бэлэглэж байгааг дуулгахад таатай байна.

Previous Post

ИБУИНХУ-ын цог жавхлант Хатан хаанд ИЖБ-ээ өргөн барив

Next Post

Халдлага гарч найман энхийг сахиулагч амиа алджээ

Next Post
Халдлага гарч найман энхийг сахиулагч амиа алджээ

Халдлага гарч найман энхийг сахиулагч амиа алджээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-07-22
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +26 хэмийн дулаан байна

2026-07-22
Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

2026-07-21
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-21
“Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

2026-07-21
“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” ЗГ-ын тогтоолыг баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэхээр боллоо

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

2026-07-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.