• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ХОЛЛИВУДАД гялалзаж буй МОНГОЛ ХҮҮ С.ЧИНГҮҮН

Дорж Нийтэлсэн: Дорж
2021-01-18
Ангилал: Танин мэдэхүй, Тод мэдээ
ХОЛЛИВУДАД гялалзаж буй МОНГОЛ ХҮҮ С.ЧИНГҮҮН

ТЭРЭЭР ХОЛЛИВУДАД ИНГЭЖ ХӨЛ ТАВЬЖЭЭ…

С.Чингүүн дунд сургуулийн наймдугаар ангид сурдаг бөгөөд ээж нь 9 настайгаас нь жүжгийн дугуйланд явуулжээ. Анхандаа түүний илтгэх чадварыг нь сайжруулан, бусдын дунд нээлттэй болгох зорилготой байсан аж. Гэтэл түүний унаган авьяас илэрч жүжигчний мэргэжлээр гүнзгийрүүлэн үзэж, мэргэжлийн төвшинд хичээллэж эхэлсэн байна. Гурван жилийн турш хичээлээс гадуур мэргэжлийн багш нараас сургалт авч, дүүргийн театруудад жүжиг тоглож, олон шалгуур давсны үр дүнд холливудын босгыг давсан байна.

Энэ тухай түүний ээж Т.Сэргэлэнцэцэг ярихдаа ‘2016 онд бид хоёр Төвийн бүсийн аймгуудын авьяаслаг хүүхэд шалгаруулах Launch Show Case шоунд оролцсон юм. Нийт 250 орчим хүүхдээс шилдэг 12-т багтаж байлаа. Энэ бол маш дурсамжтай мөч. Түүнээс хойш хүүгийнхээ авьяасыг хөгжүүлэх дорвитой алхам илүүтэй хийж эхэлсэн. Улмаар хүү минь өөрийнхөө чиглэлийг тодорхойлж, өнгөрөгч нэг сарын сүүлээр анх удаагаа Лос Анжелест ирлээ. Энд жил болгоны хавар 1-3 сард телевизийн шоунуудын кастинг явагддаг. Үүнийгээ эд нар Pilot session гэж нэрлэдэг. Мэргэжлийн багш нар нь С.Чингүүн Холливудад өрсөлдөх цаг нь болсон гэж дүгнэсэн учраас бид зориглосон. Ингээд гурван сарын турш шалгаруулалтад өрсөлдсөний эцэст хамгийн эхний гэрээгээ хийж, All that нэртэй шоунд тоглох эрхээ авсан. Бүр өрсөлдөх эрхээ авсан 5000 хүүхдээс 7 хүүхэд шалгарсны нэг нь С.Чингүүн байсан гээч. Бид хоёрын хувьд төсөөлөөгүй амжилт’ гэв.

Уг шоуны хувьд Brian Robbins болон Mike Tollin нарын бүтээсэн телевизийн цуврал комеди шоу бөгөөд анх 1994 оны дөрөвдүгээр сарын 16-аас эхлэн Nickelodeon тв-ээр цацагджээ. 1994-2005 он буюу бүтэн 11 жилийн турш хит болж чадсан энэхүү алдартай шоу нь өнөөдрийг хүртэл бүх насныхны үзэх дуртай комеди байсаар байгаа аж. All that нь Nickelodeon-аас зохион байгуулдаг Kid’s choice awards, 1999 онд хүүхдийн шилдэг шоу, 2000 оны шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчин, 2003 оны шилдэг эмэгтэй жүжигчин, ASCAP Film and Television Music Awards-ын шилдгээр шалгарч байжээ.

Нийт 10 бүлэг хийгдсэн энэхүү шоу 11 дэх бүлгээ дахин эхлүүлж байгаа бөгөөд С.Чингүүн гол дүрд тоглож байгаа аж. Түүний #Simplicity анги одоогийн байдлаар YouTube сувагт 25к /25 мянган/ үзэгчдэд хүрээд байна. Түүний  оролцсон гурван дугаар аль хэдийнээ YouTube-д хагас сая үзэгчидтэй болжээ. Simplicity гэдэг скетч нь мэргэжлийн комедиануудын үнэлгээгээр хамгийн сайн гэсэн үнэлгээтэй яваа. Цаашдаа классик комеди болох магадлалтай учир бид хамтын хүчээр сайн давлагаалуулах хэрэгтэй байна” гэж Т.Сэргэлэнцэцэг ярилаа.

Ээж хүү хоёр тус шоунд орох байтугай шалгаруулалтад өрсөлдөнө гэж зүүдлээгүй явжээ. Гэтэл хүүгийн хувьд All that шоуны #Goodburger жүжгээр хийсэн киног нийт долоон удаа шимтэн үзсэн аж. Бас л сонирхолтой түүх байгаа биз. Хүн хувь заяагаа жолоодно гэдэг ч ерөнхий чиг шугамыг нь цаанаас нь зурсан байдагт би итгэдэг. Харин тэр шугамын дагуу зөв алхах уу, хазайх уу гэдэг нь тухайн хүнээс өөрөөс нь шалтгаална. С.Чингүүний хувьд ээж нь Алтан гадас адил замыг нь засаж, чиглүүлж өгч дээ гэх бодол зурсхийв.

Одоогийн байдлаар хүүгийн тоглосон зургаан анги Nick TV-гээр цацагджээ. Тэрээр нийт 13 ангийн зураг авалтад оролцсон байна. Хүүгийн фенүүд өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа нь YouTube суваг, сошиал ертөнцөөс мэдэх боломжтой аж.

Дашрамд дуулгахад АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байдены тангараг өргөх ёслолын хүрээнд ‘Үндэсний хүүхдийн аян’ төрийн бус байгууллага Америкийн хүүхдүүдийг төлөөлөн дуу хоолойгоо хүргэдэг уламжлалтай. Уг арга хэмжээнд С.Чингүүн илтгэл тавих хүүхдүүдийн нэгээр сонгогдсон баярт мэдээг дуулгажээ.

Previous Post

Хөвсгөл аймгийн нутагт өнөөдөр гурван удаагийн давтамжтай газар хөдлөлт болжээ

Next Post

Өнөөдөр УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана

Next Post
Өнөөдөр УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана

Өнөөдөр УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Их дээд сургуулийн диплом гаргаж өгнө гээд залилжээ

Их дээд сургуулийн диплом гаргаж өгнө гээд залилжээ

2026-02-08
Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалт гурван байршилд үргэлжилж байна

Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалт гурван байршилд үргэлжилж байна

2026-02-08
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ: 13-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.

2026-02-08
Ирэх 7 хоногийн ордуудын зурхай \2026.2.02-09\

Ирэх 7 хоногийн ордуудын зурхай / 2026.02.09-02.15/

2026-02-08
Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-т оролцож, үг хэллээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-т оролцож, үг хэллээ

2026-02-07
Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин стандартаар явдгийг өөрчлөх ёстой

Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин стандартаар явдгийг өөрчлөх ёстой

2026-02-07
Ажлын хэсэг импортоор оруулж ирж буй тамхи, тамхин бүтээгдэхүүн олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх талаар санал солилцлоо

Ажлын хэсэг импортоор оруулж ирж буй тамхи, тамхин бүтээгдэхүүн олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх талаар санал солилцлоо

2026-02-07
Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн талаарх олон талт түншлэлийг бэхжүүлэх тухай өндөр түвшний хэлэлцүүлэг боллоо

Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн талаарх олон талт түншлэлийг бэхжүүлэх тухай өндөр түвшний хэлэлцүүлэг боллоо

2026-02-07
МҮЭХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТОГТООЛУУДЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХГҮЙ БОЛ НЭГДСЭН АЖИЛ ХАЯЛТ РУУ ШИЛЖИХ ЭРСДЭЛ ҮҮСЭЭД БАЙНА

МҮЭХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТОГТООЛУУДЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХГҮЙ БОЛ НЭГДСЭН АЖИЛ ХАЯЛТ РУУ ШИЛЖИХ ЭРСДЭЛ ҮҮСЭЭД БАЙНА

2026-02-07
Х.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү өгөхийг зорьж байна

Х.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү өгөхийг зорьж байна

2026-02-07
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.