• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ЭМЯ-нд шинээр томилогдсон Т.Мөнхсайхан сайдын ойрын хүмүүс…

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-12-28
Ангилал: Нийгэм
ЭМЯ-нд шинээр томилогдсон Т.Мөнхсайхан сайдын ойрын хүмүүс…

Эрүүл мэндийн яамны 20 гаруй хүнийг ажлаас нь чөлөөлсөн гэдэг мэдээлэл гарсан. Үүний дараахан сайд Т.Мөнхсайхан ‘Хүмүүсийг ажлаас нь халаагүй, харин шилжүүлэн томилсон’ гэдэг мэдэгдлийг албан бусаар хийсэн билээ.

Тэгвэл сайд Т.Мөнхсайхан, тус яамны  Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал нар улс оронд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдлын хатуу хөл хориотой байхад ‘хатуу хөл хорионы үеэр төрийн албанд халаа сэлгээ хийхгүй байх’ тухай үүрэг даалгаврыг үл тоон, ‘шилжүүлэн ажиллуулах’ гэсэн нэрээр халхавчлан Эрүүл мэндийн яаманд халаа сэлгээ, томилгоог Төрийн албаны тухай хууль зөрчин хийжээ.

Тодруулбал, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас үүссэн хатуу хөл хорионы үед Эрүүл мэндийн яаманд ажиллаж байсан хүмүүсээс жирийн 21 мэргэжилтэн (төрийн жинхэнэ албан хаагч)-ийг яамны харьяа байгууллагад шилжүүлэн ажиллуулах тушаал гаргаж, үндсэн чиг үүргээс нь холдуулж, харин эсрэгээрээ төрийн албанд ажиллах шаардлага хангахгүй 26 хүнийг ЭМЯ-нд ажиллуулахаар авсан байна.

Эдгээр 26 хүн нь Т.Мөнхсайхан сайдын ойрын танил тал, найз нөхөд, тэдний гэр бүлийн хүмүүс буюу хамаарал бүхий хүмүүс байгаа юм. Тухайлбал,

  1. Ерөнхий эрүүл ахуйч, А. Бүзмаа 71 настай. Т.Мөнхсайхан сайдын найзын ээж,
  2. Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга, Б.Цолмон. Улсын 2 дугаар төв эмнэлгийн даргаар саяхан томилогдсон Энхболдын эхнэр, Т.Мөнхсайхан сайдтай нэг анги,
  3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, Д.Ганцэцэг, МХЕГ-ын дарга Гантулгын ойрын хүн, Т.Мөнхсайхан сайдын эхнэртэй нэг анги,
  4. Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, П.Эрхэмбулган, Сайд Т.Мөнхсайханы зөвлөх (сайдын магистрын болон докторын ажлын удирдагч, тезисийг нь бичиж өгч байгаа) оруулсан,
  5. Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга, Энхцолмон, ЭХЭМҮТ-ийн эмч байсан, Т.Мөнхсайханы нэг ангийн найз,
  6. Яамны харьяа байгууллагын төсвийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Батчимэг, ГССҮТ-д ажиллаж байсан, Т.Мөнхсайханы нэг ангийн найз,
  7. Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга, Э.Золжаргал, ГССҮТ-д хамт ажиллаж байсан Т.Мөнхсайханы найзын эхнэр, гэр бүлийн найз,
  8. Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга, Батдорж, Э.Золжаргалын нэг ангийн найз,
  9. Аудитын хэлтсийн дарга, Мөнхцэцэг, ГССҮТ-ийн хамт ажиллаж байсан Т.Мөнхсайханы найзын эхнэр,
  10. Эмийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Наранбаатар, “Буриад Омбол” ХХК-ний захирлын хүү, 11. Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн, Сүхдарь, Дэд сайд Ш.Анхмаагийн дүү,
  11. Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн, Амаржаргал, Сангийн яамны Зарлагын хэлтсийн дарга Санжаадоржийн дүү,
  12. Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газарт мэргэжилтэн, Жаргал, Хилийн мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байсан
  13. Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын Уламжлалтын хэлтсийн мэргэжилтэн, Жавзандулам, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын дүү,
  14. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я. Амаржаргал нь өөрийн туслах, жолооч зэрэг хүмүүсийг албан тушаалаа ашиглан төрийн албан хаагчийн шаардлага хангаагүй хүмүүсийг төрийн жинхэнэ албан хаагч болгон дэвшүүлсэн байна.

Эх сурвалж: Tsahiur.mn

Previous Post

Д.Сарангэрэл: Аль ч салбарт ажиллахад хийх ажил маань төрийн түвшинд байдаг

Next Post

Зөвлөгөө: Өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө хүн хоорондын зай барих

Next Post
Зөвлөгөө: Өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө хүн хоорондын зай барих

Зөвлөгөө: Өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө хүн хоорондын зай барих

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Манай сурагчид олон улсын физикийн II олимпиадад амжилттай оролцжээ

Манай сурагчид олон улсын физикийн II олимпиадад амжилттай оролцжээ

2026-10-19
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д айлчилж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д айлчилж байна

2026-10-19
Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2026-10-19
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

2026-10-17
Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто зам ашиглалтад орлоо

2026-10-17
Tesla газраас хөөрөх чадвартай шинэ Roadster загвараа танилцууллаа

Tesla газраас хөөрөх чадвартай шинэ Roadster загвараа танилцууллаа

2026-10-17
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана

2026-10-17
Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

2026-10-16
Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

2026-10-16
Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д  оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

2026-10-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.