• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөөлж буй гол хүчин зүйл бол Цаг агаарын нөхцөл

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-12-25
Ангилал: Нийгэм
Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөөлж буй гол хүчин зүйл бол Цаг агаарын нөхцөл

Улаанбаатар хотын агаарын бохирдолд ихээхэн нөлөөлж буй хүчин зүйл бол ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ юм.

Монголын нутагт өвөлдөө Сибирийн их даралтын орон (антициклон) тогтсоноор үүлгүй, салхи багатай үед газрын гадарга хөрж дулаанаа алдаж ТЕМПЕРАТУРЫН ИНВЕРС бүрэлдэх буюу агаар доод хэсэгтээ хүйтэн, дээшлэх тусмаа дулаан болдог. Үүний улмаас агаар дээшээ сарних, сэлгэгдэх бус доошоо хуран сууж олон эх үүсвэрээс гарч буй утаа тунарч тогтоно.

Газрын гадаргаас дээш хөөрсөн агаар эзлэхүүнээ тэлж температур нь буурдаг ерөнхий зүй тогтолтой боловч цаг агаарын тодорхой нөхцөл бүрдсэн үед эсрэг байдал үүсч дээшлэх тусам агаарын температур нэмэгдэх явдал ажиглагдана. Үүнийг температурын инверс гэж нэрлэнэ.

Температурын инверсийн эрчим хүчтэй, инверс зузаан байх тусам агаар бохирдуулагч бодисуудын хөдөлгөөн тушигдаж, инверсийн давхаргад хуримтлагдаж агаарын бохирдол энгийн нүдээр харагдахуйц ихэсдэг. Температурын инверс улаанбаатар хотод 11 дүгээр сараас 2 дугаар сард зонхилон тогтвортой оршдог бөгөөд энэ дундаа 12, 1 дүгээр саруудад хамгийн хүчтэй байдаг. Олон хоногоор инверс задрахгүй тогтвортой байснаас агаарын бохирдол нэмэгдэх шалтгаан үүсдэг байна.

  1. АНУ-ын Юта мужийн Солт-Лэйк хот Улаанбаатар хоттой төстэй ба уулсаар хүрээлэгдсэн байдаг. Өвөл температурын инверсийн улмаас агаар их бохирдолтой байдаг.

2. АНУ-ын Колорода мужийн Денвер хот

3. АНУ-ын Аляска мужийн Фейрбанк хот

Энэ мэтчилэн Зөвхөн Улаанбаатар хотод бус цаг агаарын нөхцөл байдлаас үүсч инверсийн давхарга дотор агаар бохирдуулагчийн хөдөлгөөн хязгаарлагдаж, босоо болон хэвтээ чиглэлд агаарын хөдөлгөөн эрс тушигдаж ‘хөнжлөөр хучсан’ мэт бохирдуулагч тунаран тогтсон байна.

Инверсийн давхаргын зузаан өдөртөө нимгэрч, шөнөдөө зузаарч хоногтоо өөрчлөгддөг. Эрчмийн хувьд өдөртөө бага, шөнөдөө их байдаг. Өдөртөө инверс суларч, агаарын тогтворшил багассанаар агаар бохирдуулагчид өндрөөшөө тархаж газар орчимд бохирдол багатай болдог. Үүний жишээг өглөө болон үдээс хойших агаарыг харьцуулж харснаар мэдэж болно, цонхоор харахад үдээс өмнө гадарга орчимд бохирдолтой байснаа үдээс хойш сийрэгжиж ирдэг нь энгийн байдлаар мэдэгддэг болно.

Previous Post

Энэ сарын 29-нд бүх нийтээрээ амарна

Next Post

Төрийн банк дөрөвдөх жилдээ Төрийн өмчит байгууллагуудаа манлайллаа

Next Post
Төрийн банк дөрөвдөх  жилдээ Төрийн өмчит байгууллагуудаа манлайллаа

Төрийн банк дөрөвдөх жилдээ Төрийн өмчит байгууллагуудаа манлайллаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

2026-08-28
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.