Орхон аймагт халдвартай 13 хүн бүртгэгдсэн. Тэдний ойрын хавьтал бүхий 180 хүний эхний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Ойрын нийт хавьтал 270 байгаа ба үлдсэн хүмүүсийг ойрын хугацаанд шинжилгээнд хамрагдуулах юм.
Халдвартай нь батлагдсан 13 хүний 4 нь хүүхэд юм. Халдвартай хүмүүсийг ХӨСҮТ рүү шилжүүлэхээр явуулсан ба хүүхдүүдийн асран хамгаалагч, ар гэрийн хүмүүстэй нийлээд нийт 18 хүн хот руу гарчээ.
Одоогоор гурван хүний маршрутыг тогтоон, олон нийтэд танилцуулаад байна.
Сэтгэгдэл бичих