• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Д.Мурат нэг өдөр Монгол Улсаас гэр бүл, эд хөрөнгөө аваад зугтах вий

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-11-13
Ангилал: Хууль
Д.Мурат нэг өдөр Монгол Улсаас гэр бүл, эд хөрөнгөө аваад зугтах вий

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны консулын газрын ажилтнууд Монгол улсад нэвтрэх визийг дамлан худалддаг тухай яриа байдаг. Гэтэл энэ хэргийн гардан гүйцэтгэгч, зохион байгуулагчаар УИХ-ын гишүүн асан А.Мурат ажилладаг байсан мэдээллийг анх иргэд хууль хяналтын байгууллагад мэдээлжээ.

А.Мурат нь 2014 оны зургадугаар сард Монгол Улсаас Эрээн хотод суух консулаар томилогдсон даруйдаа манай улсад нэвтрэх визийг гадаадын иргэдэд дамлан худалдах, хууль бусаар их хэмжээний орлого олох ажлыг зохион байгуулах болсон байна. Тэрбээр өөрийн эхнэр С.Кулзада, хүргэн дүү С.Сапарбек нарыг виз олгох ажилд томилжээ. Харин ГХЯ-аас томилсон ажилтнуудыг үйлчилгээний ажилд томилсон байна.
Иргэдийн гомдлын дагуу А.Муратыг Тагнуулын байгууллагаас шалгаж ажлын өрөөнд ороход нь виз дамлах ажлыг эхнэрийн хамт хийж байсан гэх. Үйлдэл дээрээ баригдсан тэрбээр шалгалтын явцад захиа үлдээгээд эхнэр С.Кулзада хүргэн дүү С.Сапарбек нарыг дагуулан Казахстан руу зугтаасан байдаг. Мөн шалгалтын явцад дипломатын машинаар 2 улсын хооронд хар тамхи бусад хориотой эд зүйлсийг хууль бусаар хил дамнуулан нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон байж болзошгүй байгаа талаар олон эх сурвалжууд дурьдсан байдаг. Гэвч тэрээр хэргийн шалгалтын явцад гадаад руу буюу Казакстан улс руу зугтжээ. Тухайн үед А.Муратад холбогдох хэргийг хууль хяналтын байгууллагууд сүр дуулиантайгаар шалгаж байсан боловч хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхой бус байгаа нь олон асуултыг ардаа үлдээгээд намжсан.
Өмнөх А.Муратын хэрэг хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаж дуусаагүй байхад одоогийн Улсын их хурлын гишүүн Д.Мурат бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдож олон нийтийн сүлжээгээр тарсан ёс бус зургуудыг хүн бүр үзэж олны анхаарлыг татав.


Үнэндээ Баян-Өлгийгөөс сонгогдсон Мурат гишүүн гэхээр хүмүүс өмнөд хөршөөс Монгол руу хар тамхи нийлүүлдэг сүлжээнийхэнтэй холбогдож консулын машинаар хар тамхи зөөвөрлөсөн, виз дамлан худалдаалсан хэргээр эрэн сурвалжилагдаж буй УИХ-ын гишүүн асан А.Муратыг гэж ойлгодог. Гэвч одоогийн парламентад сууж буй Д.Мурат нь түүнээс насаар нэлээд залуу хүн бий. Павлодар хотын Техникийн их сургуулийг үйлдвэрийн дулааны инженер мэргэжлээр дүүргэсэн Д.Мурат 2006 оноос “Эрчим-Баян-Өлгий” ХК-ийн захирлаар ажиллаж байгаад өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвшэн сонгогдсон байдаг. Түүний хэрэг нь бүр анхан шатны шүүхээр 3 удаа, мөн давж заалдах шатны шүүхээр 3 удаа нийт 6 удаагийн шүүх хурлаар орсон.
Баян-Өлгий аймгаас Улсын их хуралд сонгогдсон өмнөх гишүүн Х.Жекей, К.Сайраан, А.Мурат зэрэг нөхдүүд нь Монгол улсад гэмт хэрэг үйлдэж хийдгээ хийгээд Казакстан руу зугтдаг жишгийн дагуу Д.Мурат нэг өдөр Монгол Улсаас гэр бүл, эд хөрөнгөө аваад зугтах вий.

Previous Post

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн намын УЗ дээр хэлсэн үг.

Next Post

М.ОЮУНЧИМЭГ: БИ ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖИХГҮЙ

Next Post
М.ОЮУНЧИМЭГ: БИ ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖИХГҮЙ

М.ОЮУНЧИМЭГ: БИ ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖИХГҮЙ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

2026-10-23
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2026-10-23
Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

2026-10-22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

2026-10-22
Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээ

Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээ

2026-10-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

2026-10-22
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 3 градус дулаан байна

2026-10-22
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.