Түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих, галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд Онцгой байдлын албаны алба хаагчид гэр хорооллын айл өрхүүдэд хяналт шалгалт хийж байгаа билээ. Тэд энэ сарын 4-нд Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороонд шалгалт хийх явцад иргэн Н-ийн гэрт хоёр өдөр дараалан очиход дөрвөн настай эмэгтэй хүүхэд хоолгүй, даарсан байдалтай олджээ.
Иймд Онцгой байдлын албаны алба хаагчид охиныг хүүхдийн тусламжийн утас 108-д мэдэгдэж, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Охин тураалтай буюу жингийн дутагдалтай, биеийн хэсгээр шарх сорвитой байжээ. Охиныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгч хүүхдийг түр хамгаалах байранд тусгаарлаад байна.













Сэтгэгдэл бичих