• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“М.Энхболд, У.Хүрэлсүх хоёртой тэрсэлдсэн юм байхгүй

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-11-12
Ангилал: Улс төр
“М.Энхболд, У.Хүрэлсүх хоёртой тэрсэлдсэн юм байхгүй

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандан шаардлага хүргүүлж байна. Шаардлага хүргүүлэх болсон шалтгаан нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан дуулиантай холбоотой аж. Олонхын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан тойрсон дуулиан нийгмийг бухимдалд хүргэж байна. Гэтэл энэ асуудал намжих байх гэсэн хүлээлт манай намын удирдлагуудад байх шиг байна. Яагаад өнөөдөр нийгмийг бухимдуулж байгаа энэ асуудалд нам дуугарахгүй байна вэ, яагаад Ерөнхий сайд дуугарахгүй байна вэ. Нийгэмд үүсээд байгаа асуудлаар Ерөнхий сайд тодорхой арга хэмжээ авах ёстой. Намайг Ерөнхий сайдтай зөрчилдөж байна. Засгийн газраа авах гэж байна гэсэн яриа гаргаж байна. Би намын даргатай зөрчилдөөгүй. Би намын даргад юм хэлээгүй. Би Ерөнхий сайдыг ил тод шүүмжилсэн. Ил тод шүүмжлэлийг зөрчил гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл, бид зөв шүүмжилж байж энэ алдаа оноогоо ярилцах ёстой. Ерөнхий сайд чуулган дээр болон бүлгийн хуралдаан дээр болчимгүй үйлдэл олон удаа хэлсэн. Ерөнхий сайд “Би өнөөдөр болохгүй бол ард түмнээсээ дэмжлэг хүснэ, УИХ-ыг тараана” гэж яриад байна. УИХ-ыг тараадаг эрх УИХ-аас байгуулдаг Засгийн газарт байхгүй. Жижиг дунд үйлдвэрийн дуулианыг улс төрийн хийрхэл болон Үндсэн хуулийн зөрчлөөр дарна гэж байхгүй. Сүүлдээ Д.Хаянхярваа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг хаацайлаад засгийг огцруулах гэж байна гээд байгаа. МАН-ыг ард түмэн сонгохдоо УИХ-аа тарааж тогло, засаг төрөө бусниулж тогло гээгүй. Бидэнд тамирдсан эдийн засгаа сэргээ, шударга ёсыг тогтоо, зарчимтай ажилла, ард түмнийхээ төлөө ажилла гэсэн даалгавар өгсөн. Тиймээс л энэ бүхнийг У.Хүрэлсүхийн Засгийн газраас шаардана. УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт  хандаж, ЖДҮХС-аас зээл авсан гишүүдэд хариуцлага хүлээлгэх, УИХ-ын гишүүдийн ёс зүйн хороогоор оруулж, хууль хяналтынханд шилжүүлэх, Засгийн газрын гишүүдийг болон нэр холбогдсон намын удирдах албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлага хүргүүлж байна. Надад М.Энхболд, У.Хүрэлсүх хоёртой тэрсэлдсэн юм байхгүй.

Previous Post

Оюутолгойн гэрээний ДҮГНЭЛТ эцэслэгдэж, Арбитрын “тулаан” эхлэх үү?

Next Post

Цагдаагийн ахмад Н.Отгонбаатар аваргын бүс зүүлээ

Next Post
Цагдаагийн ахмад Н.Отгонбаатар аваргын бүс зүүлээ

Цагдаагийн ахмад Н.Отгонбаатар аваргын бүс зүүлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

2026-10-15
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

2026-10-15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

2026-10-15
Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-10-15
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 16.00 цагт хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-15
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Өнөөдөр бар, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-10-15
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2026-10-15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

2026-10-14
БНСУ-ын Инчон хотод хутгаар зэвсэглэсэн этгээд худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэд рүү халдсан хэрэг гарчээ

БНСУ-ын Инчон хотод хутгаар зэвсэглэсэн этгээд худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэд рүү халдсан хэрэг гарчээ

2026-10-14
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

2026-10-14
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.