• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Чансаа өндөр 128 бөхийн барилдаанд улсын начин Д.Анар түрүүллээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-11-09
Ангилал: Спорт
Чансаа өндөр 128 бөхийн барилдаанд улсын начин Д.Анар түрүүллээ

Монгол бахархлын өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан өнөөдөр /2018.11.08/  Буянт-Ухаа спортын ордонд боллоо. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос гаргасан шинэ чансаанд багтсан бөхчүүд өнөөдрийн барилдаанд зодоглов. Тэднийг энэ жилийн баяр наадамд түрүүлж, улсын аварга цол хүртсэн Н.Батсуурь болон улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд нарын цолтнууд магнайлан барилдлаа.

Барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Д.Анар түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сум харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” бөхийн дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэлээ. Харин их шөвөгт улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага М.Бадарч нар шалгарлаа.

Монгол бахархлын өдөрт зориулсан барилдааны түүхээс…

Тус барилдааныг анх 2012 онд Ерөнхийлөгчийн тамгын газар, МҮБХ хамтран зохион байгуулж эхэлсэн бөгөөд аварга Ч.Санжаадамба хоёр удаа, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын гарьд Н.Ганбаатар нар тус бүр нэг түрүүлжээ. Д.Анар начингийн хувьд Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд начин цолтой түрүүлсэн анхны бөх болж байгаа юм.

2012 онд /256 бөх/

Түрүү – у.з Ч.Санжаадамба /у.ав/
Үзүүр – у.х Ц.Содномдорж /у.ар/
Их шөвөг – у.а Г.Эрхэмбаяр, у.а П.Бүрэнтөгс

2013 онд /128 бөх/

Түрүү –  у.з Ч.Санжаадамба /у.ав/
Үзүүр – у.ав С.Мөнхбат
Их шөвөг – у.а Х.Мөнхбаатар, у.х Ө.Бат-Орших

2014 онд /128 бөх/

Түрүү – у.х Ө.Бат-Орших /у.г/
Үзүүр – у.ав С.Мөнхбат
Их шөвөг – у.х Ц.Содномдорж /у.а/, у.г Б.Гончигдамба

2015 онд /128 бөх/

Түрүү – у.а П.Бүрэнтөгс
Үзүүр – у.н Л.Цэрэнтогтох /у.ө.и.н/
Их шөвөг – а.а Ч.Хөхчирэнгэр /у.н/, у.з Б.Батмөнх

2016 онд /128 бөх/

Түрүү  – у.а Р.Пүрэвдагва
Үзүүр – у.н Э.Даш
Их шөвөг – у.ө.и.н Э.Энхбат, у.г Б.Гончигдамба

2017 онд /128 бөх/

Түрүү – у.г Н.Ганбаатар
Үзүүр – у.н Э.Даш
Их шөвөг – у.х Б.Бат-Өлзий, у.ө.и.н Э.Энхбат

2018 онд /128 бөх/

Түрүү – у.н Д.Анар
Үзүүр – у.х Б.Бат-Өлзий
Их шөвөг – у.г Б.Гончимгдамба, у.х М.Бадарч

Previous Post

Таксины жолоочийн өгсөн дуудлагын дагуу машины хулгайчийг илрүүлжээ

Next Post

СӨҮЛД НИЙТИЙН БАЙР ШАТАЖ, ДОЛООН ХҮН АМИА АЛДЖЭЭ

Next Post
СӨҮЛД НИЙТИЙН БАЙР ШАТАЖ, ДОЛООН ХҮН АМИА АЛДЖЭЭ

СӨҮЛД НИЙТИЙН БАЙР ШАТАЖ, ДОЛООН ХҮН АМИА АЛДЖЭЭ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

2026-09-09
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

2026-09-09
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа

2026-09-09
Байнгын хороод хуралдаж, төсвийн тодотголын хэлэлцүүлгийг хийж байна

Байнгын хороод хуралдаж, төсвийн тодотголын хэлэлцүүлгийг хийж байна

2026-09-09
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ

Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ

2026-09-09
Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-09
Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-09
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн

2026-09-09
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +17 градус дулаан байна

2026-09-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

2026-09-08
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.