• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Б.Давааням: Санал хураалтын системийн төв серверт дурын хүн халддаг юм биш

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-10-13
Ангилал: Улс төр
Б.Давааням: Санал хураалтын системийн төв серверт дурын хүн халддаг юм биш

Сонгуульд оролцож буй нам, эвсэл, төрийн болон төрийг бус байгууллагын төлөөллийг оролцуулсан туршилтын сонгууль явуулж байна.

Өчигдөр буюу аравдугаар сарын 12-ны өдөр АН, МАХН-ын зүгээс сонгуулийн санал тоолох машиныг хакердаж, сонгуулийн дүнд нөлөөлдөг талаар мэдээллийг хийсэн. Үүнээс улбаалан СЕХ-ноос туршилтын сонгуулийг явуулахаар болсон байна.

Улсын хэмжээнд 2148 сонгуулийн хэсгийн хороонд 2615 санал тоолох машиныг хянаж, бүртгэсэн бөгөөд бүгд хэвийн ажиллаж байгаа аж. Нийслэлийн хэмжээнд тараагдаад байгаа 900 орчим санал тоолох машинаас ирсэн нам, эвслийн төлөөлөл сонгож, шалгах ажээ.

Энэ үеэр СЕХ-ны Ажлын албаны хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Сонгуулийн сурталчилгааны үеэр мөнгө тараасан гэх бичлэг байгаа бол түүнийг хууль хяналтын байгууллага шалгаж, нэр татуулах шүүхийн шийдвэр ирдэг. Мөн нэг хаяг дээр нэр дэвшигчид бөөнөөрөө байгаа тухай мэдээллийг мөн л бүртгэлийн байгууллага шалгах боломжтой. Улсын хэмжээн 2148 сонгуулийн хэсгийн хороонд 2615 санал тоолох машиныг нэг бүрчлэн шалгаж баталгаажуулаад гэрчилгээ олгосон. Мөн саналын хуудас хэвлүүлэх ажил дуусаж бүх хэсгүүд дээр тараагдсан. Мөнгө тараасан гэсэн асуудлыг сонгуулийн тухай хууль, зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар хэн шалгаж шийдвэрлэх ёстой вэ? гэдэг харьяаллыг тодорхой заасан байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу мөнгө ид зүйл тараасан асуудлыг цагдаагийн байгууллага шалгах ёстой. Мөн эрүүгийн хуулийн дагуу гэмт хэргийн шинжтэй байвал харьяаллын дагуу тагнуулын байгууллага шалгана. Өчигдрийн бичлэгийн тухайд залилангийн шинжтэй байх магадлалтай гэдгийг хэллээ.

Нийтийн байранд нэг хаяг дээр олон хүн байгаа асуудал дээр 2010 оноос эхлэн сонгууль зохин байгуулалтын үйл ажиллагаанд төрийн байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу оролцох оролцоог нэмэгдүүлсэн. Сонгогчдын нэрийн жагсаалтыг давхардлагыг арилгах нягтлан шалгах ажлыг улсын хэмжээнд улсын бүртгэлийн газар нэгдсэн удирдлагаар хангаж зохин байгуулж байгаа аж.

Нийслэлийн МАХН-ын дарга Ж.Эрдэнэжамъян “Өчигдөр бид төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэх хэргийн талаарх мэдээллийг өгч байхад яагаад шалгахгүй байгаа юм бэ” гэлээ.

Үүний хариуд СЕХ-ны Ажлын албаны хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. СЕХ бол сонгуулийг зохион байгуулдаг байгууллага болохоос биш ямар нэгэн зөрчил, гэмт хэргийг шалгадаг байгууллага биш. Зөрчил гарсан эсвэл гэмт хэрэг гарсан байна гэдгийг эрх бүхий байгууллага шалгаад тогтоосон тохиолдолд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг үндэслээд сонгуулийн хороо хуульд заасан арга хэмжээг авахаар хуульчилсан байгаа.

-Бэхэн тэмдэглэгээний тухайд аймаг нийслэл сум дүүргийн сонгууль иргэдийн төлөөлөгчдийн сонгууль тухай хуулийн 64.14 хэсэгт сонгогчийг саналаа өгсөнийг илтгэх ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ хийх хориглоно гэсэн байгаа. Иймээс СЕХ-оос бэхэн тэмдэглэгээ хийхгүй.

-Мөн хяналтын тооллогыг 50 хувьд хийдэг. Тэр 50 хувь нь аль хэсэг байх вэ? Гэдгийг та бүхний оролцоотойгоор сонгож явуулна” гэлээ.

Нийслэлийн МАХН-ын дарга Ж.Эрдэнэжамъян “ Хар машин флаш хийхээр санал зөрөх үү? гэж асуулаа.

Үүний хариуд ТЕГ-ын мэргэжилтэн Б.Давааням “Сонгуулийн санал тоолох машинд флаш залгах ямар ч боломжгүй, флаш залгах үүр ч байхгүй. Тэнд байгаа үүрүүдийг бүгдийг нь лацадсан байдаг. Тэр лац ямар учиртай вэ гэхээр тэр лац эргээд ирэхэд хөндөгдөөгүй байх ёстой. Хэрэв лац хөндөгдсөн байвал тэр төхөөрөмжид ямар нэгэн гадна нөлөө орсон байна гэдгийг таньж болно. Төв серверт ямар ч асуудал байхгүй. Сервер гадаад оронд байгаа гэсэн мэдээлэл худлаа. Сонгуулийн Ерөнхий Хороон дээр байгаа. Та бүхэн ороод үзэж болно. Дурын хүн халддаг юм биш. Энэ Монгол улс. Сервер энд байгаа. 100 хувь монгол инженерүүд програмчлаад бэлтгэсэн. Серверийн орох гарах эрх нь хязгаарлалттай. Хоёр л хүн орох эрхтэй. Тэр хоёр хүн нь нууцын баталгаа гаргасан. Энэ хоёр хүнээс өөр орох хүн байхгүй. Энэ машиныг АНУ, Канад, Филиппин ашигладаг. Харин энэ төрлийн цаасан суурьтай саналын хуудастай уншдаг улс маш олон байгаа 40-50 улс бий” гэлээ.

Л.Баяр

Previous Post

Б.ЖАРГАЛСАЙХАН: ХОЛЫН БУРХНААС ОЙРЫН ЧӨТГӨР Б.САЙНБАЯР ДЭЭРЭЭ

Next Post

Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.БАЯРБААТАР: ДӨРВӨН ТУЛГУУРТ БОДЛОГО БАРИМТЛАН АЖИЛЛАНА

Next Post
Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.БАЯРБААТАР:  ДӨРВӨН ТУЛГУУРТ БОДЛОГО БАРИМТЛАН АЖИЛЛАНА

Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.БАЯРБААТАР: ДӨРВӨН ТУЛГУУРТ БОДЛОГО БАРИМТЛАН АЖИЛЛАНА

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэж байна

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

2026-06-24
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-06-24
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

2026-06-23
Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй уулзлаа

2026-06-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

2026-06-23
ФОТО: Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх ёслол эхэллээ

ФОТО: Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх ёслол эхэллээ

2026-06-23
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр 2 хүн өвчилжээ

Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр 2 хүн өвчилжээ

2026-06-23
Өнөөдөр дараах дүүргүүдэд цахилгаан хязгаарлана

ТАНИЛЦ: Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-06-23
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-06-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.