• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Анна Каренина УДЭТ-ын тайзнаа тавигдана

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-17
Ангилал: Урлаг
Анна Каренина УДЭТ-ын тайзнаа тавигдана

“Анна Каренина” романыг Монголд хамгийн анх ахмад орчуулагчдын нэг Ш.Очирбат монгол хэлнээ тун яруу сайхан хөрвүүлсэн нь үгийн урлагийн хорхойтнуудад дэлхийн сонгодог романыг эх хэл дээрээ унших боломжийг бий болгосон билээ.

Сонгодог зохиол гэдэг нэг талаар цаг хугацааны шалгуурыг даван шигшигдсэн гэсэн сүрлэг утгыг илэрхийлдэг нь “Анна Каренина” романд шууд хамаатахаас гадна, үгийн урлагт бүтээгдсэн хамгийн сайхан зохиолын нэг гэх тодотголыг ч мөн бүрнээ агуулдаг.

“Анна Каренина” роман бол дэлхий дахинаа эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой сонгодог бүтээлд тооцогддог билээ. Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосуудын харилцаа, амьдралын тухай өгүүлэх энэхүү гайхамшигтай романыг Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын хамт олон тайзны бүтээл болгохоор бэлдэж байна.

Тус романыг жүжгийн зохиол болгон Норовын Пүрэвдагва бичсэн бол, найруулагчаар нь Төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураачаар соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор соёлын тэргүүний ажилтан Ш.Өлзийбаяр нар ажиллаж байна.

Дүрүүдэд,

Анна Каренина – Н.Баярмаа /СТА/
Анна (Хувь заяа) – Н. Сувд /АЖ, ТС/
Алексей Вронский – Т.Сэргэлэн, О.Гэрэлсүх /СТА/
Алексей Каренин – Б.Жаргалсайхан /МУГЖ/, Д.Баттөмөр /СТА/
Долли Облонская – Г.Урнаа /МУГЖ/, Б.Одончимэг /СТА/
Кити Щербацкая – Д. Хулан, О. Хонгорзул
Степан Облонский -Л.Дэмидбаатар /МУГЖ/, М.Түвшинхүү /СТА/
Варя Вронская -С.Сарантуяа /АЖ, Ж.Оюундарь /МУГЖ/
Бетси Тверская – М.Тогтохжаргал /СТА/
Константин Дмитрич Левин – С.Болд-Эрдэнэ /СТА/, Г.Амгаланбаатар /СТА/
Щербацкий ван – П. Цэрэндагва /АЖ/, Б. Отгонбат /СТА/
Щербацкая хатагтай -Ж. Оюундарь /МУГЖ/, Ц. Баясгалан /СТА/ нар тоглоно.

Тус жүжгийн албан ёсны нээлтийг ирэх 10 дугаар сарын 01-ний өдөр хийхээр төлөвлөж байна гэж Улсын Драмын Эрдмийн театраас мэдээллээ.

Previous Post

Зургаан аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавьжээ

Next Post

Түр ирж буй гадаадын иргэдийн хугацааг ирэх сарын 31 хүртэл сунгалаа

Next Post
Түр ирж буй гадаадын иргэдийн хугацааг ирэх сарын 31 хүртэл сунгалаа

Түр ирж буй гадаадын иргэдийн хугацааг ирэх сарын 31 хүртэл сунгалаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

2026-10-22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

2026-10-22
Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээ

Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээ

2026-10-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

2026-10-22
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 3 градус дулаан байна

2026-10-22
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

2026-10-21
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

Гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан олгоно

2026-10-21
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21
Насанд хүрээгүй хүүхдүүд жолоо барьж, зургаан хүн нас баржээ

Насанд хүрээгүй хүүхдүүд жолоо барьж, зургаан хүн нас баржээ

2026-10-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.