• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монголын говьд Mars V төслийг хэрэгжүүлнэ

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-09-16
Ангилал: Боловсрол
Монголын говьд Mars V төслийг хэрэгжүүлнэ

Өнөөдөр Нийслэлийн шинжлэх ухаан үйлдвэрлэл инновацын газар /НШУҮИГ/-тай “Mars V” төслийн багийг дэмжин хамтран ажиллахаар болов. Энэхүү гэрээнд НШУҮИГ-ын дарга Б.Мөнх-Оргил, уг төслийн гүйцэтгэх захирал Г.Амгалан нар гарын үсэг зурж баталгаажуулав.

“Mars V” төсөл нь олон улсын сансрын шинжлэх ухаан, технологийн хүрээлэн, сансрын нисгэгчдийг бэлтгэх бааз бүхий аялал жуулчлалын загвар хотыг Монголын говьд байгуулах зорилготой юм.

Энэхүү гэрээг байгуулснаар НШУҮИГ-аас өөрийн харьяа дэд төвүүдэд “Mars V” төслийг танилцуулж, төслийн багийг гарааны бизнес эрхэлж буй залуучуудтай уулзуулах, судалгаа хэлэлцүүлэг хийх байраар хангах юм.

Гэрээ байгуулах үеэр “Mars V” төслийн гүйцэтгэх захирал Г.Амгалан “2035 онд дэлхийгээс Ангараг гараг руу хүнтэй хөлөг хөөрнө. Ангараг гарагийг судлах нь хүн төрөлхтний зорилт болсон. Иймд уг гарагтай хамгийн төсөөтэй газар сансрын нисгэгчийг бэлдэх шаардлагатай. Манай дэлхий дээр байгаа 24 цөлөөс Ангараг гарагтай хамгийн төсөөтэй нь Монголын говь. Өмнө нь бид говийг дэд бүтэцгүй сул тал гэж хардаг байсан. Харин одоо сансар огторгуйн шинжлэх ухааны хувьд том давуу тал гэж харах ёстой.  Үүнийг дагаад геополитик, геофизикийн ихээхэн ач холбогдолтой” гэлээ.

Төслийн хувьд одоогоор олон улсын байгууллагуудтай хамтран судалгаа хийж, гадаад харилцааг өргөжүүлж байгаа аж. Ангараг гарагийг судлах дэлхийн хамгийн том хоёр байгууллагад гишүүнээр элссэн “Mars V” төслийг дэлхийн томоохон удирдагчид болон сансар судлалын байгууллагуудад танилцуулаад байгаа аж.

Марс-V төсөл нь үндсэн гурван хэсэгтэй шинжлэх ухаан, технологийн олон улсын төв байгуулах төсөл юм байна. Нэг дэх хэсэгт Maрсын сургуулилтын академи. Технологио бэлдэж буй компаниудын хувьд дэлхийгээс шал өөр уур амьсгалтай газарт хүн аваачихаар түүнд дасан зохицох асуудал хамгийн чухал. Монголын говь нь Ангараг дээрх амьдралын хэв маягийг нутагшуулах хамгийн тохиромжтой газарт тооцогдож буй учраас тэнд очих хүсэлтэй хүмүүсийг сургуулилах, дадлагажуулах, бэлтгэх академи байгуулах аж. Технологи хүнээ дагаж хөгждөг учраас хүнийг хөгжүүлэх бааз байгуулахын зэрэгцээ технологио хөгжүүлэх чөлөөт бүсийг хажууд нь байгуулах шаардлагатай. Хоёрдугаарт Ангарагийн аялал жуулчлалд бэлдэж буй компаниуд хөгжүүлсэн технологио турших сансрын судалгааны чөлөөт бүсийг байгуулна.  Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжих дэд бүтэц байгуулна. Энэ бол гуравдагч төсөл буюу дагуул хот. Ийнхүү 2019 оны хоёрдугаар сараас албан ёсоор эхэлсэн “Mars-V” төсөл нь дотроо үндсэн гурван хэсгийн хүрээнд Ангараг гарагийг сонирхогчдод зориулсан амьдрах чадварыг нэмэгдүүлэх олон түвшний тусгай хөтөлбөрүүд бий болгох аж.

Дашрамд сонирхуулахад, Сансар огторгуйн шинжлэх ухааныг дагасан технологийн дэвшил нь хүн төрөлхтний хувьд 5 дахь аж үйлдвэрийн хувьсал болно хэмээн мэргэжилтнүүд үздэг. Тухайлбал, 2018 оны байдлаар сансрын нийт үйлдвэрлэл 360 тэрбум ам.доллар байсан бол 2040 гэхэд 1 триллион ам.долларт хүрэх төлөв байна. Элон Маскын үүсгэн байгуулсан Space X болон Virgin Galactic, Blue Origin тэргүүтэй байгууллагууд сансрыг аялал жуулчлалын бизнес болгохоор дэд бүтэц байгуулж, пуужин хөгжүүлж байгаа нь хүн төрөлхтний дараагийн аялал өөр гараг дээр байхыг баталсаар байгаа юм.

Эх сурвалж:Montsame

Previous Post

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхав

Next Post

Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 16:45 цагт газардах хуваарьтай байна

Next Post
Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 16:45 цагт газардах хуваарьтай байна

Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 16:45 цагт газардах хуваарьтай байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа

2026-03-14
Иргэдийн итгэлийг бөхөлж, шударга ёсны баталгааг бий болгож ажиллахыг “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-д оролцогчдоос хүсэв

Иргэдийн итгэлийг бөхөлж, шударга ёсны баталгааг бий болгож ажиллахыг “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-д оролцогчдоос хүсэв

2026-03-14
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав

2026-03-14
Сошиал хандалтаа өсгөхийн тулд бусдыг зодож, бичлэг хийдэг гэх Д.Саяамааг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо

Сошиал хандалтаа өсгөхийн тулд бусдыг зодож, бичлэг хийдэг гэх Д.Саяамааг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо

2026-03-14
Эрүүл мэндийн даатгалын засаглал, тогтолцоо, санхүүжилтийн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

Эрүүл мэндийн даатгалын засаглал, тогтолцоо, санхүүжилтийн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

2026-03-14
А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя

А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя

2026-03-14
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2026-03-14
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-03-14
Нийслэлийн онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчдын зөвлөгөөн боллоо

Нийслэлийн онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчдын зөвлөгөөн боллоо

2026-03-13
Их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ

Их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ

2026-03-13
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.