• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Н.Нямхорлоо: Хүн ер нь амжилтыг өөрөө бий болгодог гэж би боддог

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-09
Ангилал: Нийгэм
Н.Нямхорлоо: Хүн ер нь амжилтыг өөрөө бий болгодог гэж би боддог

“Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн зочноор НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоог урилаа. Тэрээр 1997 оноос хойш өнөөг хүртэл 23 жил Онцгой байдлын байгууллагад ажиллаж байгаа. Гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхлүүлсэн тэрбээр  салааны захирагч, ангийн дарга, байцаагч, ахлах байцаагч, ахлах мэргэжилтэн, албаны дарга, дүүргийн хэлтсийн дарга, НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Гал унтраах хяналтын хэлтсийн дарга, дэд даргыг албыг хашиж байжээ.

-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?  

  – Өглөө ихэвчлэн 06:30 цагт босдог.Гэр бүлийн хүн маань өглөө бүр өглөөний цай бэлтгэж өгнө. Тэгээд л ажилдаа ирдэг дээ.

-Хүний сонирхол хязгааргүй. Таны хувьд амьдралдаа хийж үзэх юмсан гэж хүсдэг зүйл байдаг уу. Яагаад?

– Хүсэл сонирхолд хязгаар байхгүй.Сонирхсон зүйлдээ хүрэхийн төлөө хичээдэг. Хийж үзэх зүйл зөндөө л байна.

– Та өөрийнхөө бодсоноор амьдарч чадаж байна уу, эсвэл?

– Амьдралдаа ер нь хүнд ямар нэгэн тээр болохгүйг хичээдэг. Миний амьдралын ихэнх цаг хугацаа  албандаа зориулагддаг. Цаг гарвал гэр бүлтэйгээ өнгөрүүлэхийг л боддог.

-Нас, насны мөрөөдөл өөр байдаг гэх нь бий. Таны мөрөөдлийн өнгө хэр өөрчлөгдсөн бэ?

– Бага насны мөрөөдөл маань илтгэгч болох байсан.  Гэхдээ Онцгой байдлын албанд  ажиллаж байна. Мөрөөдөл маань өөрчлөгдсөн ч мөрдэстэй цэргийн алба хаагч болсондоо баярладаг.

-Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтад хүрдэг гэсэн үг бий. Энэ тухай таны бодол?  

– Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж ажилладаг. Өөрийгөө харуулах боломж гэхээс илүү итгэл гэж ойлгодог. Хүн ер нь амжилтыг өөрөө бий болгодог гэж би боддог.

   -Магтаал, шүүмжлэл хоёрын аль нь таныг “хурцалдаг” вэ?

    -Аль аль нь. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж Монгол ардын зүйр үг байдаг. Бага ч гэсэн хүнд урам, магтаал хэрэгтэй. Шүүмжлэл бол байдаг л зүйл, хэрэгтэй ч бий, хэрэггүй ч бий. Гэхдээ хэрхэн хүлээж авахаас шалтгаална. Ер нь нэг үг байдаг даа “Алдааг хүнээс биш өөрөөсөө хай” гэж.

-Аз жаргал бидэнд хэр ойр оршдог бол?

– Аз жаргалыг эрүүл, энх тунх, элэг бүтэн, сэтгэл хангалуун байх л гэж ойлгодог.

Таны бахархал?

– Хүн болгож төрүүлсэн ээж ааваараа, эх орноороо, эрдэм боловсрол эзэмшүүлсэн эрдэмтэн багш нараараа, мөр зэрэгцэн ажиллаж байгаа мөрдөс нэгтнүүдээрээ, Онцгой байдлын албаараа бахархдаг.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

Previous Post

Apple компанийн iPhone12 утас тун удахгүй хэрэглэгчдийн гарт

Next Post

Төрийн үйлчилгээний нэг цонхонд татварын 34 үйлчилгээ байршиж байна

Next Post
Төрийн үйлчилгээний нэг цонхонд татварын 34 үйлчилгээ байршиж байна

Төрийн үйлчилгээний нэг цонхонд татварын 34 үйлчилгээ байршиж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна

У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна

2026-08-14
Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо

Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо

2026-08-14
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Улаанбаатар хотод дуу цахилгаантай, бороо орно

2026-08-14
Наадмын өдрүүдээр иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд

COP17-ийн үеэр богино эргэлтийн хоёр чиглэлийн автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-08-13
COP17 зохион байгуулах бэлтгэл ажил 95 хувьтай байна

COP17 зохион байгуулах бэлтгэл ажил 95 хувьтай байна

2026-08-13
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

2026-08-13
Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Улаанбаатар хот орчмоор өдөртөө аадар бороо орно

2026-08-13
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна

Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна

2026-08-12
“The MongolZ” багийн оролцож буй Esports World Cup-2026 тэмцээний тоглолтууд өнөө орой эхэлнэ

“The MongolZ” багийн оролцож буй Esports World Cup-2026 тэмцээний тоглолтууд өнөө орой эхэлнэ

2026-08-12
Хадгаламжийн даатгалын корпораци АНУ-ын сангийн яамтай техникийн туслалцааны хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ

Хадгаламжийн даатгалын корпораци АНУ-ын сангийн яамтай техникийн туслалцааны хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ

2026-08-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.