• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

НДШ-ээ нөхөн төлөх боломж 2021 оны нэгдүгээр сараас дуусна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-02
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
НДШ-ээ нөхөн төлөх боломж 2021 оны нэгдүгээр сараас дуусна

Хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон малчдад нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, тэтгэвэр тогтоох нөхцөлийг бүрдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжих хугацаа 2021 оны нэгдүгээр сараар дуусгавар болж буй.

Гэвч хуулийн хугацааг ашиглан шимтгэлээ нөхөн төлж буй иргэдийн үзүүлэлт хэтэрхий  хангалтгүй буюу ердөө 6%-тай байна. Тодруулбал, малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 88 орчим мянган хүн хамрагдах тооцоо байсан ч 2020 оны наймдугаар сарын байдлаар 5,463 хүн 9.2 тэрбум төгрөгийн шимтгэл нөхөн төлж, баталгаажилтын хуудсаа хэвлүүлэн авчээ. Үүний цаана дахиад 80 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин тэтгэвэр тогтоолгох боломжоо баталгаажуулахгүй явж байгаа бөгөөд хуулийн хугацаа дуусахад нэг л улирал үлдээд буй юм.

Хуулийн үйлчлэлд 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй 15-60 насны иргэн хамаарна хэмээн заасан. Тэгвэл нэг хүн дунджаар гурван жилийн НДШ-ийг нөхөн төлж байгаа талаар НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын мэргэжилтэн П.Эрдэнэ хэлсэн. Гэхдээ шимтгэл нөхөн төлөх хугацаа харилцан адилгүй гэдгийг мөн сануулав.

Хуулийн 5 дугаар зүйлд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хувь, хэмжээг зааж өгсөн. Үүнд “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний сард нөхөн төлбөл зохих тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь эрх бүхий этгээдээс 2020 онд мөрдүүлэхээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцүү байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, нэг хүн сард 42,000 төгрөгөөр тооцож шимтгэл төлнө гэсэн үг. Хэрэв тухайн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн НДШ нөхөн төлөх хугацаа хоёр жил гэж үзвэл нийт 1,008,000 төгрөг төлснөөр тэтгэврээ тогтоолгох боломж бүрдэх нь.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж малчны тэтгэвэр тогтоолгох насыг 5 жилээр наашлуулах зохицуулалт 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн.

Энэ хүрээнд НДШ-ийг 20-оос доошгүй жил төлөхдөө 15 жилд нь тухайлбал малчнаар ажилласан 55 настай эрэгтэй, мөн хугацаанд шимтгэл төлсөн ба 12.5 жилийн хугацаанд малчнаар ажилласан 50 хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй болж буй. Хэрэв энэ нөхцөлийг хангахад тань НДШ-ийн төлөлт тодорхой хугацаанд тасарсан бол түүнийгээ дээр дурдсанчлан 2020 ондоо багтан нөхөж төлснөөр малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч та тэтгэврээ тогтоолгох боломжтой.

НДШ-ээ нөхөн төлөх уг хуулийн хэрэгжих хугацааг дахин сунгах талаар одоогоор ямар нэгэн яриа, шийдэлгүй байгаа гэдгийг НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын мэргэжилтэн П.Эрдэнэ хэлэв.

Нийгмийн даатгалын ерөнхий газар иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх хүрээнд Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Татварын ерөнхий газар болон БШУЯ зэрэг төр захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж. Иймд иргэд хуулийн 7 дугаар зүйлд заасанчлан дараах материалыг бүрдүүлэх шаардлагатай.

Бүрдүүлэх баримт бичиг

Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөхдөө дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тухай түүний оршин сууж байсан болон оршин сууж байгаа сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт;
  • Иргэн малчин бол энэ хуулийн үйлчлэлд хамаарах хугацааны мал тооллогын, хувиараа хөдөлмөр эрхлэгч бол Хувь хүний орлогын албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн баримт;
  • Иргэн, аж ахуйн нэгжийн малыг хөлсөөр маллаж байсан бол тухайн үед байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээний хувь.

Хуулийн 4.1-д заасан иргэн нь малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлтээ өөрийн харьяалах сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад гаргана.

Previous Post

Шивээхүрэн-Сэхээ боомт өнөөдрөөс цайны цагийн амралтгүй ажиллана

Next Post

Жүдо бөхийн Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт болно

Next Post
Жүдо бөхийн Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт болно

Жүдо бөхийн Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт болно

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

2026-08-24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

2026-08-24
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг өнөөдрөөс мэдээлнэ

2026-08-24
Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

2026-08-24
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

2026-08-24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

2026-08-24
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороотой

2026-08-24
Хар Зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

Хар Зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

2026-08-21
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

2026-08-21
COP17: Хотын дарга нарын форум эхэллээ

COP17: Хотын дарга нарын форум эхэллээ

2026-08-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.