Нийслэлийн гудамж талбайн авто замын хэсэгт шар өнгийн тусгаарлагч энд тэндгүй байрлуулсан бөгөөд үнийн дүн 700 сая. Өндөр өртгөөр бүтсэн уг хашааг тавих процесс хууль бус төдийгүй үрэлгэн зардал болсныг Монголын зохион бүтээгчдийн холбоо шүүмжлэв.
Нийслэлийн захирагчийн албанаас уг шар хашааг тавих шийдвэр гаргасан бөгөөд нийт 5000 м урттай аж. Үнийн дүн нь 700 сая. Гэтэл тус хашааны 3,1 метр тутмын үнэ нь 88 юань аж. Ингээд бодохоор 5000 метр хашааны нийт үнийн дүн 100 сая төгрөг болох нь. Гэтэл 700 сая гэсэн төсвийн дүн сошиальд олон нийтийн шүүмжлэлд өртөж байна. Энэ ажлаа Нийслэлийн захирагчийн алба нэн даруй тайлагнах шаардлага байна. Өнөөдөр Монголын
зохион бүтээгчдийн холбооны гүйцэтгэх захирал С.Шагдаржав хэлэхдээ, “Татвар төлөгчдийн мөнгөөр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихгүй гадны орнуудыг баяжуулж байгаа нь хууль бус хэрэг. Иймээс татварын мөнгийг үрэн таран хийж буй энэ үйлдлийг зогсоон хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцохыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханаас шаардаж байна” гэлээ.
Монголдоо хямд үнээр хийж болохоор ажлуудыг нийслэлийн захирагчийн алба гаднаас өндөр үнээр хийлгэж, төсвийн хөрөнгийг үрэлгэн зарцуулдаг гэв. Нийслэлийн иргэдийн шүүмжлэлд өртөөд буй уг “шар хашаа”-ны талаар тайлангаа тавих болжээ.
Сэтгэгдэл бичих