2020 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ улс төрийн намууд тодруулаад эхэллээ. Орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуулиас дутахааргүй өрсөлдөөнтэй болдог тойрог бол нийслэл. Тэр дундаа Баянгол дүүрэг.
Гал ассан өрсөлдөөн гардаг учраас улс төрийн намууд хамгийн шилдэг боловсон хүчнээ тус тойрогт илгээдэг уламжлалтай. Энэ удаагийн орон нутгийн сонгууль, Нийслэлийн ИТХ-д Баянгол дүүрэгт нэр дэвшиж буй улстөрчдийг ажиглахад МАН туршлага суусан тулхтай нэр дэшигчдийг чанга шүүлтүүрээр сонгосон нь харагдаж байна. Нөгөө талаар жендерийн мэдрэмжтэй байдлыг хадгалж, төр, хувийн хэвшилд тасралтгүй амжилттай ажилласан хоёр ч бүсгүйг сойсон нь сонгогчдын хувьд таатай мэдээ юм.
Харин ХҮНам, АН-ын эвслээс нэр дэвшигчдийг харахад орон нутгийн төлөөлөгч юу хийх талаар битгий хэл очиж сонгогдох гэж горилж буй Баянгол дүүргээ ч мэдэхгүй шахам нөхдүүд цөөнгүй харагдах аж. Иргэдийн улс төрийн мэдлэг харьцангуй өндөр болсон, мэдээллийг өргөн цар хүрээгээр түргэн шуурхай авч байгаа өнөө цагт туршлага багатай бодлого ойлгохгүй нөхдийг ингэж дэвшүүлсэн нь маш том алдаа болж байна. Ямар сайндаа пи ар хийгээд танигдана. Танигдчихвал сонгогдоно гэсэн гэнэн мөрөөдөлтэй нэр дэвшигчдийг сонгогчид хараад сошиалаар шоолж сууна. Тийм учраас судлаачид урьдчилсан судалгаагаар Баянгол дүүрэг нам хоорондын өрсөлдөөн бус нэг намын нөхдийн нэг, хоёроор гарах тухай асуудал нь яригдаж болох юм хэмээн дүгнэжээ.
Сэтгэгдэл бичих