Нийслэлийн МАН-ын хорооноос ИТХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ танилцууллаа. Энэ үеэр МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар “УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн амжилтаа буухиалж, үнэмлэхүй ялалтаа орон нутагт бататгах чухал цаг үе ирлээ. 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН Улаанбаатар хотод 24 мандатаас 22-ыг буюу 91.7 хувийн түүхэн ялалт байгуулсан.
Нийслэлчүүд утаагүй, түгжрэлгүй, хоггүй, аюулгүй, бухимдалгүй хотыг зорьж байна. Нийслэлчүүд орон сууцтай, ногоон байгууламжтай, ажлын байртай, эрүүл, боловсролтой, соёлтой, ээлтэй хотыг иргэд хүсэж байна. Тийм ч учраас дээрх асуудлуудыг бид сайтар судалж тооцсоны үндсэн дээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх, шинээр хийж хэрэгжүүлэх оновчтой шийдлүүдээ бид нийслэлийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа.
Бид энэ удаа нэр дэвшүүлэхдээ нэгдүгээрт, эх орноо гэсэн сэтгэлтэй, ёс зүйтэй, хоёрдугаарт, мэдлэг боловсролтой, гуравдугаарт ажлын дадлага туршлагатай байх МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зарчмыг иш үндэс болгосон.
Бусад намууд Орон нутгийн хурлын сонгуульд албан бус эвсэл болж оролцохоо зарлалаа. Улс оронд Covid-19 цар тахлын үеийн онцгой дэглэмтэй байгаа энэ үед бид ариутгал халдваргүйжүүлэлтдээ онцгой анхааран, улс төрийн өндөр ёс зүйтэй, хуулийн хүрээнд сонгуульд өрсөлдөх болно. Бусад намууд, бие даагчиддаа ч мөн өндөр ёс зүйтэй сонгуульдаа оролцохыг уриалж байна” гэв.
Нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчид:
Сүхбаатар дүүрэг (4 мандаттай)
О.Мөнгөншагай, Г.Төмөрбаатар, Ш.Батбаяр, М.Халиунбат
Чингэлтэй дүүрэг (4 мандаттай)
З.Төмөртөөмөө, Н.Батсүмбэрэл, Б.Мөнхбат, Л.Ариунтуяа
Баянгол дүүрэг (6 мандаттай)
Д.Ихбаяр, Ө.Сумъяабазар, Ж.Батбаясгалан, М.Мэндбаяр, Э.Миеэгомбо, Б.Сэмжидмаа
Хан-Уул дүүрэг (6 мандаттай)
Ж.Алдаржавхлан, Б.Цэрэн, Б.Мягмар, Пүрэв-Очир, Б.Өнөболд, Н.
Баянзүрх дүүрэг (10 мандаттай)
Б.Пүрэвдагва, Ц.Сүхбаатар, Н.Баянмөнх, Б.Дэмбэрэл, Т.Ууганбаяр, Б.Баяржаргал, Ганчимэг, Энхбаяр, Ү.Оюунзул, Л.Батбаяр
Сонгинорхайрхан дүүрэг (10 мандаттай)
Р.Дагва, Н.Баттөр, Ж.Сандагсүрэн, М.Баярчимэг, Н.Алтаншагай, Б.Мөнхцэцэг, Ц.Төрхүү, А.Төгөлдөр, Н.Говьсайхан, Г.Сэргэлэнбаатар
Багануур дүүрэг (2 мандаттай)
С.Даваасүрэн, Т.Отгонболд
Налайх дүүрэг (2 мандаттай)
Ч.Раднаабазар, Б.Нэргүй
Багахангай дүүрэг (1 мандаттай)
Сэтгэгдэл бичих