• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Төрийн өмчийн сургуулиудын танхим хүүхэд хооронд 1-1.5 метрийн зай барих боломжгүй байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-08-28
Ангилал: Боловсрол
Төрийн өмчийн сургуулиудын танхим хүүхэд хооронд 1-1.5 метрийн зай барих боломжгүй байна

Хичээлийн жил эхлэх гэж буйтай холбоотой боловсролын байгууллагуудад цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд хяналт шалгалт явуулж буй. Тэгвэл илэрсэн зөрчлийн талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл Мэнд боловсрол соёлын хүрээлэнгийн улсын ахлах байцаагч С.Лхагвадулам мэдээлэл өглөө.

Тэрбээр ‘Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сургууль, цэцэрдэгийн 938 байгууллагад шалгалт хийхээс 51 хувьтай байгаа бөгөөд нийт 717 зөрчил илэрсэн’ гэдгийг хэллээ.

Зөрчлүүдийг тоймловол:

БШУ-ны сайдын А17 тоот тушаалын дагуу нэг ангид 20-25 хүүхэд, 1-1.5 метрийн зайтай байрлаж, коронавирусээс урьдчилан сэргийлнэ гэсэн. Тэгвэл анги танхимын хүрэлцээ хангамж хүрэхгүй, нэн ялангуяа төрийн өмчийн сургуулиуд хүн байгаа талаар мэдээллээ. Эрдмийн өргөө цогцолбор, ЕБ-ын 13, 18, 130, 137 дугаар сургуулиуд метр хоорондын зай барих боломжгүй. Учир нь төрийн өмчийн сургуулийн стандарт ширээ хоёроороо суудаг. Одоо нэг нэгээр нь суулгахаар 1-1.5 метр зай барих боломжгүй байна.

Багшлах боловсон хүчин дутмаг байна

Мэргэжлийн багшаар хангагдаагүй байна. Зарим сургуулиуд өнөөдрийн байдлаар сонгон шалгаруулалтаа зарлаж, багш нараа авч байна. Нэн ялангуяа, алслагдсан Багануур дүүрэгт байгалийн ухааны чиглэлийн Газар зүй, Хими, Биологи, Дуу хөгжим, Техник технологийн багш нар дутагдалтай байгаа тул тэтгэвэрт гарсан багш нарыг буцааж ажиллуулах нөхцөл байдал үүсээд байна.

Эрдмийн өргөө, Боловсрол, Эрдмийн ундраа, Гүнгалуутай, 125 дугаар сургуулиудад багшлах боловсон хүчин дутмаг байна. Нийт 26 сургууль, 56 цэцэрлэг багшлах боловсон хүчин дутагдалтай, сонгон шалгаргуулалт зарласан, шалгаруулж аваагүй байдалтай байна.

Үүнээс гадна Плехановын нэрэмжит дунд сургууль нийт 75 багштайгаас 71 нь орос багш байдаг. Тэднээс 20 багш нь ОХУ-д очсон байгаа. 14 багш энд цар тахалтай холбоотой тусгаарлагдсан. Тусгаарлалтаас гараад 14 хоног сургалтын үйл ажиллагаанд оролцохгүй байх журмыг баримтлах шаардлагатай гэдгийг хэллээ.

Мөн Нарны багачууд, Маргад хотхоны үрс, Бид алтан ураг, Бумбардайн хүү, Буурай ээж, Бяцхан алаг, Алунгоо, Ашид эх ханд, Дэлгэрэх нарны үрс гэх мэт цэцэрлэгүүд туслах багш юм эсвэл үндсэн багшийн орон тоон дээр ажиллуулаагүй, эсвэл арга зүйч, цэцэрлэгийн эрхлэгчийн орон тоо байхгүй гэсэн ийм зөрчлүүд илэрсэн байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулаагүй байна

Хөтөлбөр төлөвлөгөө болон цахим хичээлийн бэлтгэл ажлыг энэ жил богиносгосон хэлбэрээр явуулахаар байгаа.

Сургуулиуд зургаан ээлж рүү шилжиж байгаа. Тэгэхээр хичээл 08.00 цагт эхлэхэд сүүлийн зургаадугаар ээлж 19.00 цагт дуусахаар байгаа.

Хөтөлбөр төлөвлөгөө бага ангиудад 30, ахлах ангиудад 40 минутаар явж байгаа. Тэгвэл хөтөлбөр төлөвлөгөөг богиносгосон хэлбэрээр, өөрсдийн нөхцөл байдалд тулгуурлан бэлтгээгүй, цахим хичээлийн бэлтгэл хангаагүй дараах сургуулиуд байна.

Эрдмийн өргөө, Боловсрол, ЕБ-ын 19, 102, Монгол Од, Сэнлизэ, Плеханов, Номч, Наран, ЕБ-ын 14, 9, 17, 49, 57, 60, 67, 104, 105, 112, 123, 127, 130, 134, 137, 138, 139, 151, Бадмаараг, Тусгал, Олонлог эгзэ, Атланта, Уудам Монгол, Монте роза, Чандмань, Ромашоа, Глобаль их оюу

Ном, сурах бичиг хүрэлцээгүй байна

Ном сурах бичгийн хүрэлцээ хангамж дутуу ЕБ-ын 18, 28, 32, 40, 60, 67, 76, 107, 118, 112, 123, 124, 127, 105, 137, 151, Гэрэлт ирээдүй, Уудам Монгол эдүкэйшн сургуулиуд байна.

Бүх шатны байгууллага коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн төлөвлөгөө гаргаж ажиллах ёстой. Үүний тулд дотоод хяналтыг зохион байгуулах шаардлагатай ба сургуулийн захирал, менежер, эмч, баг нөхцөлийг хангах үүрэгтэй. Гэтэл төлөвлөгөө хөтөлбөр гаргаагүй, өндөржүүлсэн бэлэн байдлын үед зохих шаардлагыг хангаагүй

“Эрдмийн Ундраа”, ЕБ-ын 9, 12, 15, 18, 32, 34, 40, 41, 47, 52, 76, 104, 105, 106, 107, 112, 113, 114, 115, 118, 123, 130, 134, 137, 141, 151, Монте роза, Олонлог эгзэ, Оюут бага, Атланта, Чандмань, Ромашка, Гэрэлт ирээдүй, Номч, Наран, Соёмбо сургуулиуд. Мөн Сэргэлэн жаалууд, Глобал, Бид алтан ураг, Гэгээн ертөнц, Бөндөөлхөн, Бумбардай хүү, Мазаахаа, Дэгдүнэ, Жаргалтай ирээдүй цэцэрлэгүүд цар тахлаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө гаргаагүй гэсэн зөрчлүүд илэрлээ.

 

Previous Post

Өнжмөл нүүрсийг хэрхэх талаар хэлэлцлээ

Next Post

АНУ-д ‘Лаура’ шуурганы улмаас зургаан хүн амиа алджээ

Next Post
АНУ-д ‘Лаура’ шуурганы улмаас зургаан хүн амиа алджээ

АНУ-д 'Лаура' шуурганы улмаас зургаан хүн амиа алджээ

Шинэ мэдээ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.