• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-08-27
Ангилал: Нийгэм
Цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Баянзүрх дүүргийн 82 дугаар цэцэрлэг болон ‘Саруулхан’, ‘Нар’ хүүхэд харах үйлчилгээний төвүүдэд ажиллаж, Улсын онцгой комиссын даргын албан даалгавар, Хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх зарим арга хэмжээний тухай таван сайдын хамтарсан тушаалын хэрэгжилт орон нутаг, сургалтын байгууллага дээр ямар байгаатай танилцлаа.

280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч 2020-2021 оны хичээлийн жилд 16 дугаар хорооны 3-5 настай 504 хүүхдийг хамран сургахаар бүртгэж, бэлтгэлээ хангасан гэж 82 дугаар цэцэрлэгийн эрхлэгч ярилаа. Таван настнуудыг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулахын тулд өөрийн анги, танхимын боломжоос давсан хүүхдүүдээ төрийн бус өмчийн ойролцоох цэцэрлэгүүдэд шилжүүлэн сургах зохион байгуулалтыг хийсэн гэдгээ танилцуулав.

Сайд Л.Цэдэвсүрэн энэ хичээлийн жил ‘СОVID-19’ цар тахлаас урьдчилан сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдлын үед эхлэх учраас ариутгал, цэвэрлэгээгээ тогтмол хийж, дархлаа дэмжсэн хоол, хүнс сонгож, эцэг, эхтэйгээ хамтран, ойлголцож ажиллахыг зөвлөв. Улсын төсвийн зардлаар өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ариутгал, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэхийн зэрэгцээ кварцын гэрэл, халуун хэмжигч олгоно, мэргэжлийн байгууллагуудаас өгч буй заавар, зөвлөмжийг хэрэгжүүлж, тэднээс дэмжлэг авч авч ажиллах нь чухал гэдгийг онцоллоо.

Дараа нь Баянзүрх дүүрэгт хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэг “Саруулхан”, “Нар” төвүүдийн байраар орж, орчин нөхцөлтэй нь танилцаж, хүүхэд харагчдын санал бодлыг сонсов.

Хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйлчилгээг үзүүлээд эцэг, эхэд нь хүлээлгэн өгдөг Хүүхэд харах үйлчилгээний төв Баянзүрх дүүргийн хувьд 50 гаруй байдаг байна.

Хүүхэд харах төвүүд ажиллах журам, стандартын дагуу бэлтгэлээ хангаж байгаа тухайгаа танилцуулж, цаашид боловсролын мэргэжлийн нэг хүн хамт ажиллаад явбал бага насны хүүхдийн хөгжлийн онцлогт нийцсэн боловсрол олгох, үйлчилгээний чанарыг сайжруулах боломжтой гэж саналаа хэлж байв.

Сайд Л.Цэдэвсүрэн Хүүхэд харах төвүүд хэдийгээр боловсролын үйлчилгээ үзүүлдэггүй ч, бага насны хүүхдийг хамгаалах, эрүүл мэнд, хөгжлийг дэмжих, аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулж, эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлж байгаад нь талархал илэрхийлээд шаардлагатай хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана гэлээ.

Эх сурвалж: БШУЯ

Previous Post

Л.Гүндалай: Миний амралтын газар Хөвсгөл нуурт бохироо цутгаад байсан юм бол байхгүй

Next Post

МҮОХ-ны төлөөлөгчид Биеийн тамир спортын улсын хороонд зочлов

Next Post
МҮОХ-ны төлөөлөгчид Биеийн тамир спортын улсын хороонд зочлов

МҮОХ-ны төлөөлөгчид Биеийн тамир спортын улсын хороонд зочлов

Шинэ мэдээ

63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

2026-05-01
Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

2026-05-01
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

2026-05-01
Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2026-05-01
НИТХ-ын дарга А.Баяр: 15 давхрын ээлжит зочин би болжээ…

НИТХ-ын дарга А.Баяр: 15 давхрын ээлжит зочин би болжээ…

2026-05-01
Prius, Aqua автомашинуудад ногоон улсын дугаар олгохгүй гэв

Prius, Aqua автомашинуудад ногоон улсын дугаар олгохгүй гэв

2026-05-01
Арьс ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэж, малын арьсыг эргэлтэд оруулахад анхаарна

Арьс ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэж, малын арьсыг эргэлтэд оруулахад анхаарна

2026-05-01
ТАНИЛЦ: Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь

Тавдугаар сарын цахилгаан хязгаарлах хуваарь

2026-05-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.