• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Гэрээ минималист хэв маягаар тохижуулах 5 арга

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-08-21
Ангилал: Зөвлөгөө
Гэрээ минималист хэв маягаар тохижуулах 5 арга

Минимализм гэдэг хомс байдал бус ухаалаг сонголтуудын нэр юм. Энэ нь зөвхөн дизайны шийдлээр хязгаарлагдахгүй бөгөөд шаардлагатай гол зүйлсэд төвлөрөх, сонголтуудаа хянаж, зөвхөн хэрэгцээт зүйлсдээ цаг гаргахын тухай өргөн ойлголт билээ.

Ерөнхийдөө чухал бус зүйлс таныг бухимдуулахаас сэргийлдэг хэмээн ойлгож болно. Тиймдээ ч технологи өндөр хөгжсөн, мэдээллийн асар их урсгал дунд аж төрж буй энэ цаг үед хүмүүс амар амгалан орон зайг илүүд үзэх болсон биз ээ. Харин минимал дизайны хэв маяг юу юунаас ч илүү тайтгарлыг мэдрүүлдэг.

Өөрийн хэв маягаа хараахан олоогүй бол гэр доторх эд зүйлсээ цэгцлээд минимал хэв маягаар амьдраад үзээрэй гэж зөвлөх байна. Учир нь минимал хэв маягаар амьдрах нь өөрийгөө олох цаашлаад өөрийн сонирхдог, дуртай бүтээлээр гэрээ чимэх, түүнээсээ таашаал авахад тань тусална. Хэт их эрээлжилсэн тохижилт орон зайг хавчиг жижиг харагдуулахаас гадна интерьерийн аль чиглэлийг дагахаа мэдэхгүй эргэлзэхэд хүргэдэг. Тэгэхээр минимал дизайн зөвхөн харагдах өнгөц төдий зүйл бус амьдралын хэв маягт нөлөөлдөг тайтгарал, чиглэл бас хөтөч юм.

       1.Хэт эрээн хэрэглэл

Үүнд юу ч байж болно. Ханын цаас, орны бүтээлэг, хөшиг, хивс гэх мэт. Мэдээж хэт эрээн гэдэгт аль эрт загвар нь хуучирсан эрээлжилсэн алаг хээ угалз, хэт олон өнгөтэй эрээн эдлэлийг хэлж байгаа гэдгийг анхаараарай. Минимал дизайнд цулгуй өнгө давамгайлдаг.

      2. Олон жижиг сувенир

Монголд ихэнх айлуудад нийтлэг байдаг зүйл бол олон төрлийн дурсгалын зүйлс. Хаана ч тавих газаргүй, бүгдийг нь эгнүүлээд өрчихсөн байдаг даа. Ийм дүр зураг таны гэрт байгаа бол түр азнаад, үнэхээр шаардлагатай, туйлын нандин зүйл биш бол гэртээ ил байлгах хэрэггүй. Үүний оронд ганц нэг том хэмжээний, чанартай, гоёмсог декор (уран зураг, баримал…) байрлуулаарай. Эдгээр зүйлс цэгцтэй харагдахаас гадна саруулхан, хөнгөн мэдрэмж өгөх болно. Дараа хүнд бэлэг өгөхдөө таны бэлэглэж буй сувенир тийм чухал уу эсвэл зүгээр л хоосон очихгүй тулд дэлгүүрийн лангуунаас дуртайгаа авч байгаа юу гэдгээ эргэцүүлээрэй.

      3. Тохижилтын тань үнэ цэнийг алдагдуулах гялгар эдлэлээс татгалз

Гоёмсог харагдуулах гэсэн санаа нь маш сайн боловч хэтэрхий амархан эвдэрдэг, хямдхан, гялгар шаазан эдлэл битгий сонгоорой. Хэрвээ байдаг бол тийм эдлэлүүдэд баяртай гэж хэлэх цаг болжээ.

    4. Нүсэр шүүгээ, ор

Хэрвээ таны гэр үнэхээр саруулхан том биш бол нүсэр том хэмжээтэй, классик хээ угалзтай тавилга битгий худалдан аваарай. Жижиг орон зайд том шүүгээ, том толгойтой ор зэрэг нь улам давчуу харагдуулдаг. Харин толгойгүй дан ор, цул өнгөтэй жижиг хэмжээний хувцасны шүүгээ илүү зохимжтой. Хэт хуучинсаг классик хэв загварын тавилгуудаа солих хэрэгтэй. Мөн минимал гээд хэтэрхий уйтгартай, хоосон хөндий байдал үүсгэх хэрэггүй. Интерьерт өнгө нэмэх уран зураг, гоёмсог гэрэл зэргийг байрлуулах нь амьдрах орчныг тун ч сайхан болгодог юм шүү.

    5. Тасалгааны ургамал ашиглаарай

Эцэст нь элдэв хямд декор худалдаж авахаас илүүтэй амьд навчит ургамал гэртээ авч байрлуулаарай. Ургамал гэрийн интерьерт байгалийн сайхан энергийг бэлэглэх болно.

 

Эх сурвалж: interior.mn

 

 

Previous Post

Барилга, Орон сууц 2020” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

Next Post

Хүүхдэд сургуульд орохоос нь өмнө үсэг заах шаардлагагүй

Next Post
Хүүхдэд сургуульд орохоос нь өмнө үсэг заах шаардлагагүй

Хүүхдэд сургуульд орохоос нь өмнө үсэг заах шаардлагагүй

Шинэ мэдээ

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

2026-02-02
Өвөрхангай аймгийн байгаль орчны газартай хамтран “Байгальд ээлтээ бодлого, хамтын ажиллагаа” сэдэвт сургалт, зөвөлгөөн зохион байгууллаа

Өвөрхангай аймгийн байгаль орчны газартай хамтран “Байгальд ээлтээ бодлого, хамтын ажиллагаа” сэдэвт сургалт, зөвөлгөөн зохион байгууллаа

2026-02-02
БОУАӨЯ-ны улсын байцаагчид орон нутагт ажиллалаа

БОУАӨЯ-ны улсын байцаагчид орон нутагт ажиллалаа

2026-02-02
Нийслэлд гарсан гал түймрүүдийн хохирлыг тогтоохоор ажиллаж байна

Нийслэлд гарсан гал түймрүүдийн хохирлыг тогтоохоор ажиллаж байна

2026-02-02
175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ

175 литр архи, 238 литр шар айраг хураан авчээ

2026-02-02
НЭМҮТ: Угаарын хийд 169 иргэн хорджээ

НЭМҮТ: Угаарын хийд 169 иргэн хорджээ

2026-02-02
“Сэлбэ 20 минутын хот” төслийн газар чөлөөлөлтөөр өндөр төвөгшилтэй объектыг буулгаж, нураах ажлыг эхлүүллээ

“Сэлбэ 20 минутын хот” төслийн газар чөлөөлөлтөөр өндөр төвөгшилтэй объектыг буулгаж, нураах ажлыг эхлүүллээ

2026-02-02
Дүүжин замын тээврийн системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар бэлтгэж байна

Дүүжин замын тээврийн системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар бэлтгэж байна

2026-02-02
УИХ дахь Монгол-Хорватын парламентын бүлгийн дарга Ж.Алдаржавхлан тэргүүтэй гишүүд Бүгд Найрамдах Хорват Улсад ажиллав

УИХ дахь Монгол-Хорватын парламентын бүлгийн дарга Ж.Алдаржавхлан тэргүүтэй гишүүд Бүгд Найрамдах Хорват Улсад ажиллав

2026-02-02
Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2026-02-02
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.