• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ц.Нямдорж: H.Hомтойбаяр аавынхаа буян дээр “галзуурч” яваа хүн

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-05-22
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Тод мэдээ
Ц.Нямдорж: H.Hомтойбаяр аавынхаа буян дээр “галзуурч” яваа хүн

Cонгуульд бие дaaж өрсөлдөхөө мэдэгдсэн гишүүн aсaн Н.Номтойбaяр тaньтaй “дaйн” зaрлaaд бaйнa. Тa тэр хүнийг гишүүнээс нь чөлөөлүүлэхийн төлөө aжиллaсaн гэдэг үнэн үү?

-Н.Номтойбaярын өөрийнх нь хүмүүжил тийм юм. Яг үнэндээ бол Н.Номтойбaяр нaдaaс өөр хүмүүстэй aймшигтaй зөрчилтэй бaйснaaс үүдэж энэ бaйдaл үүссэн. Хоёрдугaaрт, миний хуучин нэр дэвшиж сонгогдсон Хaн-Уул дүүрэгт дэвших гэсэн зорилгодоо хүрэхийн тулд нaaдaх чинь нохой зaн гaргaж бaйнa. Түүнээс Н.Номтойбaяртaй муудaлцсaн зүйл нaдaд бaйхгүй.

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал хэлэлцэж байх үед Н.Номтойбаяр УИХ-ын гишүүдтэй ордны хуйвалдаан маягийн юм зохион байгуулаад, үлдэх ажил нэлээд хийсэн юм байна лээ. Тэрийг нь таслан зогсоосон хүн нь би мөн. Би Н.Номтойбаярыг яг энэ өрөөнд дуудаж уулзаад, “Чиний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ. Чи эхлээд хүн бол. Хоёрдугаарт, чамайг хүний амь нас хохироосон хэрэгт холбоотой гэж олон хүн хардаж байна. Хардах шалтгаан ч бас байна. Үүнийгээ цэвэрлэ. Түдгэлзүүлэх хугацаанд хүний амь настай холбоотой хардлага сэрдлэгийг цэвэрлэж дуусга. Тэгэхгүй бол чамд холын улбаатай хохиролтой явдал болно” гэдгийг хэлсэн. Н.Номтойбаярыг түдгэлзүүлэх саналыг би ганцаараа гаргаагүй. Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн бүгд санал нийлж шийдвэрээ гаргасан. Тэднийг ч ийм шийдвэр гарга гэж би ятгаагүй. УИХ дээр санал хураахад Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал олонхи болсон. Дахин санал хураалт явуулах саналыг АН-ын дарга С.Эрдэнэ гаргаж, хуйвалдаан зохион байгуулахад нь таслан зогсоосон. Үүнд шаралхаад яваад байгаа юм байна лээ.

Ер нь намганд живж байгаа хүн амиа аврахын тулд дэрснээс татдаг. Тийм юм хийж давхар алдаа гаргаад байна уу даа гэж би ойлгож байна. Тэрэндээ хүрэх юм бол хоёр нүүр гаргалгүй, яг бодитой зүйл ярьсан хүн нь би шүү. “Чиний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ, энэ хугацаанд чи хүн амины хэргийн хардалт сэрдэлтээс нэрээ цэвэрлэ. Наадах чинь гурван үедээ хонзон болж хувирна. Аюултай шүү” гэж хэлсэн. Г.Батхүү агсан нас бардаг орой Н.Номтойбаяр их хэмжээний согтолттой байсан. Тэр үед нь талийгаач өрөөгөөр нь ороод гарсан, нас барсан. Ар гэрийнхэн нь Н.Номтойбаярыг энэ асуудалд шууд холбож харддаг, гомддог. Буруу гэхийн арга байхгүй. Алдсан хүн арван тамтай гэдэг үг байдаг. Яахаараа зүгээр явж байсан хүн Н.Номтойбаярын өрөөнд орсны дараа нас бардаг юм гээд ургуулаад бодвол асуудал байна. Ийм ноцтой зүйлээс нэр төрөө цэвэрлээд авах ухаан тэр хүнээс гаргахгүй байна. Харамсалтай л байна.

Н.Номтойбаяр миний том хүүхдээс нэг ах хүн. Ээж нь надтай хамт Эрхүүгийн бэлтгэлд байсан. Аав нь Ленинградад байсан. Аавыг нь би танина. Тэрийгээ ч би хэлсэн. Би хэлэх хэлэхдээ “Аав, ээж хоёр чинь чамд халдаж хэлж чадахгүй байгаа үгийг би хэлж байна шүү. Миний хүүхдээс ялгарах юм чамд байхгүй. Хэтэрхий их алдаж байна. Алхам тутам чинь хэрэг явдал болж хувирч байна. Булганд гарсан аваарын асуудал. Бас л энэ чиний бүрэн эрхийн хугацаанд гарсан. Ийм байж болохгүй. Эхлээд хүмүүжиж хүн бол” гэдгийг хэлээд гаргасан. Хүн болоогүй байж төр түшинэ гэж юу байхав дээ. Эцгийнхээ босгосон хөрөнгөөр хэтэрхий их аархаж болохгүй л дээ. Тэр хөрөнгө Н.Номтойбаярын бүтээсэн хөрөнгө биш шүү дээ. Аавынх нь босгосон бизнес. Н.Номтойбаяр аавынхаа буян дээр “галзуурч” яваа хүн. Бүхнийг мөнгөөр худалдаж авч, будилуулж, дарж, айлгаж болно гэдэг аархал, танхай авир түүнд байна. “Заан том боловч зам дагадаг, залуу том боловч хууль дагадаг” гэдэг үг байдаг. Үүнийг Н.Номтойбаярт дахин нэг сануулах цаг болсон.

-Та өмнөх сонгуульд Хан-Уул дүүргээс сонгогдсон. Гэтэл энэ удаад Орхон аймагт өрсөлдөхөөр боллоо. Тойргоо сольж байгаа нь Н.Номтойбаяртай холбоотой юу. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Тойргоо сольж байгаа нь миний гэхээсээ илүү намын удирдлагын шийдвэр. Эрдэнэтэд хоёр шинэ хүн нэр дэвшиж байна. Тэр хоёрт нөмөр нөөлөг бол гэж намын дарга надад санал тавьсан юм. Хоёрдугаарт, миний нэг зарчим байдаг. Би олон сонгуульд шинэ хүмүүс дагуулж орсон. Тэд маань УИХ-ын гишүүнээр сонгогдоод дөрөө даах төвшинд хүрчих юм бол тойргоо тэдэнд үлдээдэг.

Би 2008 онд Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг дагуулаад, хоёр шинэ хүнтэй сонгуульд орж байсан. Хоёулаа гарч ирсэн. Тэр хоёр дөрөө даах төвшинд хүрэхээр нь би тэр тойргоос явсан. Хан-Уул дүүрэг найман жилийн турш цэнхэртчихсэн байсан. Хот, дүүрэг, УИХ-ын сонгуульд найман жил дараалан ялагдсан тойрог дээр 2016 онд Д.Сарангэрэл, Б.Энх-Амгалан нарыг дагуулж очсон. Гурвуулаа ялсан, Д.Сарангэрэл, Б.Энх-Амгалан нар сайд болсон. Одоо бол Д.Сарангэрэл дөрөө даах төвшинд хүрчихлээ. Д.Сарангэрэл Хан-Уул дүүрэгт шинээр нэр дэвших хүмүүсээ хариуцаад ажиллах төвшинд хүрчихсэн гэж дотроо тооцсон учраас намын удирдлагын саналыг хүлээж авсан. Тэрнээс биш дүүргээсээ зугтах муу юм би хийгээгүй. Бүгд мэдэж байна.

-Таныг Н.Номтойбаяраас зугтаж, Орхонд нэр дэвшлээ л гэж бүгд ярьцгааж байна?

-Яг үнэндээ бол Н.Номтойбаяр надад өрсөлдөгч биш. Тэр мөнгөтэй л хүн. Ямар ч үед надад итгэдэг сайхан сэтгэлтэй хүмүүс Монголын нутгаар нэг байдаг. Тэд нар Ц.Нямддорж гэдэг хүн юуны төлөө зүтгэж байгаа, өнгөрсөн дөрвөн жил Эрдэнэтийн тухай яагаад ярив, “Яргын хэрэг”-ийн талаар яагаад ярив гэдгээс болж энэ хүн дээр ямар их цохилт, дайралт ирж байна вэ гэдгийг бүгд хараад сууж байгаа. Тэд нарын надад итгэх итгэл хэвээр байгаа. Миний сонгогчдын надад итгэх итгэл хэвээр байгаа. Би Хан-Уулаас Эрдэнэт яваад, тэндээс сонгогдоод УИХ-ын гишүүн болсон ч хуучин сонгогдож байсан тойргуудаа мартдаггүй юм. Хан-Уул, Увс гээд тойргууд байна. Хан-Уул намайг 1992 онд анх сонгож гаргасан дүүрэг. Би тус дүүргээс 1992 онд 55 хувь, 2016 оны сонгуульд 47 хувийн саналаар гарсан. Бараг хуучин саналаараа гарсан. Тэр хүмүүсийн надад итгэх итгэл хэвээр байгаа. Ийм л учиртай юм.

-Таныг хуулийн салбарт будлиан хутгадаг хүн гэж зарим нэг нь буруутгах юм. Ялангуяа “Зориг агсныг хөнөөсөн хэрэг”-ийг санаатайгаар будлиулдаг гэж Б.Хурц ярьдаг. Энэ үнэн үү?

-Будлиулж хүн яргалсан хүмүүс нь тухайн үеийн ТЕГ-ын дарга, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч байсан. Тэд бүгдээрээ миний саналаар ажлаа өгсөн. Цахиагийн Элбэгдоржийн удирдлага заавраар зохион байгуулсан тэр яргыг, тэр будлианыг илчилж таслан зогсоосон хүн нь би мөн. Үүний хариу дайралт над дээр ирж байгаа юм. Яргалсан нь үнэн гэдгийг ард түмэн нүдээрээ үзсэн. Энэ хэрэгт гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлж, “37 оны хэрэг”-ийг сэргээж байна гэж би баримттай юм ярьж анх гарч ирсэн. Одоо энэ яргын хэргийн шүүх хурал болох гэж байна.

-Хуулийн салбарт будлиан хутгасан гэдэг дээр…?

-Хуулийн байгууллага гээд нийтээр нь надад хамааруулж яриад байгаа юм. Шүүгч, прокурор, авилгатай тэмцэх газар, тагнуулыг би томилдоггүй. Эд нар надад ажлаа тайлагнадаггүй. Би тэдний ажилд оролцдоггүй. Зовлон энд байгаа юм. Би эд нарыг томилдог байсан бол энэ “яргын хэрэг” чинь тэр дороо шийдвэрлэгдэх байсан. Тэднийг Ерөнхийлөгч томилдог тогтолцоотой. Надад харьяалагддаг 12 газар байна. Бүгд хөл дээрээ зогссон. Манай яам, системийн алба хаагчид өөр аль ч системд байхгүй орон сууцны хангалт авдаг. Би 2000 онд сайд болсноос хойш албан конторыг нь сайжруулчихъя гэж системийнхаа бүх байшин барилгыг шинэчилсэн. 5500 орчим алба хаагчийг орон сууцтай болгосон. 2008 оны Засгийн газарт ажиллаж байхдаа яамныхаа 74 хүний 40 гаруйг нь байртай болгоод явсан. Сая ирээд дахиад яамныхаа албан хаагчдад зориулж орон сууц бариулж байна. Ирэх долоодугаар сарын нэгэн гэхэд айлууд нь орох байх. Манай яамны 108 хүний 80 гаруй нь энэ шинэ орон сууцанд орно. Энэ яамны конторыг би сая бариулсан. Цагдаагийн ерөнхий газар, Мөрдөн байцаах газар гээд Төрийн ордны баруун талд миний бариулсан долоо найман байшин байна. Өөрөөр хэлбэл, Хууль зүй дотоод хэргийн сайдад хууль бичихээс гадна системийнхээ бодлого, хөрөнгө оруулалт, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх гэсэн туйлын хүнд хоёр асуудал байдаг. Энэ хоёрыг шийдэж байж хүмүүс ажиллана.

Дотоод хэргийн сургууль гээд бараг гурван мянган сонсогчтой сургууль байна. Дотуур байр, хичээлийн байрны асуудлыг шийдсэн. Одоо номын сан, спортын цогцолборууд ашиглалтад орох гэж байна. Ингээд нэг цогц сургууль байгуулах мөрөөдөл маань биелж байна. Тэнд цэргийнхнээс бусад бүх мөрдөстэй алба хаагчид бэлтгэгдэж байгаа. Энэ яамны дэргэдэх эмнэлгийг гайгүй шинэ барилгатай болгох юмсан гэдэг мөрөөдөл олон жил өвөрлөж явсан. 2017 онд ашиглалтад ороод, 2017, 2018 онд найман сая еврогоор шинэ тоног төхөөрөмж тавьж өгсөн. Энэ эмнэлэг бол бараг Монголд байхгүй эмнэлэг болсон. Манай Дотоод хэргийн сургуультай өрсөлдөх сургууль Монголд байхгүй. Спортын цогцолбор бол 25 метрийн дөрвөн замтай. Онцгойгийнхон усны гүнд бэлтгэл хийх гурван метрийн бассен, сагс, гар бөмбөгийн заал, самбо, жудогийн бэлтгэлийн өрөө, номын сантай найман давхар сургууль баригдаж байгаа. Одоо бүртгэлийн газарт шинэ барилга бариулна. Мөрдөн байцаах газрын конторыг найман сард бариулсан. Монголд ийм том хэмжээний байшин найман сарын хугацаанд баригдаж байсан түүх байхгүй.

-Таны хөөцөлдлөгөө нөлөөлсөн гэж хэлэх гээд байна уу?

-Миний хөөцөлдлөгөө л дөө. Ер нь бол төсвийн ерөнхийлөн захирагч гэдэг хүн чинь ийм л юм хийх ёстой. Манай хорих байгууллага 26 орчим салбар ангитай. Бүх хорих ангиа шинэчилсэн. Асар том бүтээн байгуулалт намайг байх хугацаанд хийгдсэн. Зөвхөн 2019 онд гурван аймгийн цагдаагийн байшин, гурван дүүргийн цагдаагийн байшин ашиглалтад орсон. Хамгийн сүүлчийнх нь Сүхбаатарынх өнөө маргаашгүй ашиглалтад орох гэж байна. Би өөрийнхөө хариуцсан яам болон 12 агентлагийн төвшинд бүгдийнх нь байр байшинг шинэчилж өгсөн. Энэ 20 жилийн 12 жилд би, үлдсэн найман жилд нь Ц.Бат, Ц.Мөнх-Оргил, Д.Одбаяр, Х.Тэмүүжин, Д.Дорлигжав,С.Бямбацогт гээд олон хүн энэ яамыг толгойлсон. Тэд миний эхлүүлснийг үргэлжлүүлж байсан юм. Зарим хүн намайг хорин жил сайд хийсэн гэж андуураад байдаг юм.

-Хуулийн хэрэгжилт талаас нь бас шүүмжлэл гараад байдаг шүү дээ?

-“Шүүх хэрэг будлиулж байна. Хууль зүйн сайдаас болж байна” гэдэг юм явуулаад байдаг юм. Харамсалтай нь, би шийддэггүй. Үүний хариуцлагыг Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, УЕП, АТГ-ын даргаас асуух хэрэгтэй. Тэднийг Ерөнхийлөгч томилдог. Хуулийг би бол өрсөлдөгчгүй бичдэг. 1992 оны Үндсэн хууль батлагдаж байхад 55 хуультай байсан. Одоо 800-аад хуультай болсон. Энэ бүхэнд гар бие оролцсон хүн нь яалт ч үгүй би. Дээр нь хуулийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулдаг арваад хууль байдаг. Энэ арваад хуулийг гардаж бичсэн хүн нь би. Харамсалтай нь миний бичсэн хуулийг Х.Тэмүүжин устгаад одоо энэ Эрүүгийн хууль, мууль гээд хачин юм гаргаж ирчихээд зовлон учруулаад байгаа юм. Гол асуудал бол би муу ажиллаж байгаад биш хуулийн сайдын цаад талд дотоодын аюулгүй байдлын асуудал байдаг. Үүн дотроо мафийн бүлэглэлтэй тэмцэх ажил цагдаагаар дамжиж, Хууль зүйн сайдтай уялддаг. Хоёр удаа хүндрэлтэй нөхцөлд ороход би Хууль зүйн сайд байсан.

2000 онд хар хүчирхийллийнхэн буюу рекет гаараад бараг төрийн толгой дээр гарчихсан байсан. Бирж дээр арилжаа хийгдэхэд утсаар яриад зогсоодог. Зарим нь Ерөнхийлөгчийнд очоод хэвтчихдэг, зарим нь Ерөнхий сайдындаа очоод хэвтчихдэг байсан. Улс төрчдийг айлгахын тулд Сонсголонгийн гүүрнээс хүн дүүжилдэг. Далан давхарт авч ирээд нүх ухаж уйлуулдаг байсан үе шүү. Ийм байх үед нь би сайд болоод цэгцэлсэн. Харамсалтай нь, 2012 онд сайдын ажлаа өгөөд 2017 онд буцаж ирэхэд Ц.Элбэгдорж мафизим бүлгээ босгож чадсан байсан.

АТГ, шүүх прокурор, тагнуулд өөрийнхөө үгнээс гардаггүй хүмүүсийг томилж, тэднээр далимдуулж, хуулийн бүх байгууллагаар өөрийнхөө хүссэн шийдвэрийг гаргуулж байсан. Хонгил гээд байгаа юм чинь тэр. Үүнийг би нураах гэж тэмцэж байгаа учраас над дээр гал ирээд байгаа юм. Би “Эрдэнэт” үйлдвэр, С.Зоригийн хэргийн асуудлаар ярьж эхэлж байхдаа “Сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ” гэж үг хэлсэн.

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, АТГ, Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгч, цагдаа, тагнуул гээд бүх эрх мэдэл, хөрөнгө санхүү, хэвлэл мэдээллийг гартаа атгасан найм, есөн хамгийн том дарга нартай ганц биеэрээ гардан тулаанд орсон. Би улс төрийн амьдралдаа олон тулаанд орсон. Энэ хамгийн хэцүү нь байсан. Толгойн хэсгийг бүгдийг нь сольсон. Одоо бие, гар, хөл нь үлдчихсэн байгаа. Гар, хөл нь үлдчихсэн учраас “яргын хэрэг” нь шийдэгдэхгүй бүтэн жил будлиулж байна. Над руу дайрах дайралт Ц.Нямдорж гэдэг хүн дээр ирж байгаа мэт боловч эцсийн дүндээ Хууль зүйн сайдынх нь зүрхийг үхүүлэн, Монголын хууль дээр гишгэх, үгнээсээ гардаггүй хүмүүсийг толгойд тавиад дээрэм тонуулаа дахин сэргээх нөхцөлийг бүрдүүлэх гэж байгаа юм.

Энэ дайралт гурван чиглэлээр, асаалттай танк шиг 24 цагаар зогсолтгүй явагддаг. УИХ доторх дайрагчдын клуб, гудамжны дайрагчдын бүлэг, хөлслөгдсөн хэвлэл гэсэн ангилалтай.

УИХ дотор сайн дайрвал 100 мянган ам.долларын, гудамжинд сайн дайрвал УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх шагналтай. Хэвлэлд “Эрдэнэт”-ийн луйврын талаар материал гаргуулахгүйн тулд 10 сая төгрөгөөр хаалтын гэрээ байгуулдаг. Өнгөрсөн дөрвөн жил над руу дайрч “гавьяа байгуулсан”. Б.Энхбаяр, Х.Бат-Ялалт, Т.Энхсайхан, Б.Гүнбилэг, Д.Мөнх-Эрдэнэ, Мөнхцэлмэг, Д.Оросоо гээд бүгд л энэ сонгуульд нэр дэвшиж байна. Эд сонгогдвол “сахал” Эрдэнбилэгийн боол болно. Ардчилсан нам өмнө нь МАН-тай өрсөлддөг байсан бол энэ дөрвөн жилд Ц.Нямдорж гэдэг ганц хүнтэй тэмцэж, доош ороод эцэст нь Н.Алтанхуягийг намаасаа хөөж, О.Баасанхүүгээр эгнээгээ өргөтгөж, шившгээ дэлгэлээ. Үүний цаана нөгөө л МАНАН мафийг сэлгэх зорилго агуулагдаж байна.

Previous Post

Дөрвөн жилийн хорих ялтай Ц.Сандуй Ногоон намаас УИХ-д нэр дэвшихээр болжээ

Next Post

Стресс бухимдал ба дархлаа

Next Post
Стресс бухимдал ба дархлаа

Стресс бухимдал ба дархлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Э.Анар: -Миний бие Төв банканд 2016 оноос эхлэн төлбөр тооцооны захирлаар ажиллаж байгаа. Энэ хугацаанаас эхлэн Монгол Улсад төлбөрийн системийн хуулийг 2018 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор хуульд анх удаа цахим мөнгө гэдэг зүйлийг оруулсан. Мөн технологи дээр суурилсан санхүүгийн систем, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх ажлыг хамгийн анх бий болгосон. Энэ ажлын хүрээнд 8 газар зөвшөөрөл авч санхүүгийн үйл ажиллагааг нэмэгдүүлсэн байна. Дан ганц цахим мөнгөний хэрэгсэл гэлтгүй бусад төлбөрийн хэрэгслийн үйлчилгээг Төв банкны зөвшөөрөлтэйгөөр авч авах ажлыг хэрэгжүүлсэн гэж ойлгож болох юм. Төв банк Азийн хөгжлийн банкны төлбөрийн системд шинэчлэл төслийг 2016 оноос эхлэн 2022, 2023 он хүртэл хэрэгжүүлсэн. Нийт 20 орчим системийг болон Улаанбаатар хотыг тойрсон 60 орчим километр дэд бүтцийн ажлуудыг сүүлийн 10 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн. Эдгээр ажлыг бий болгосноор олон улсын стандартад бүх систем, тоног төхөөрөмжүүд хүрсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд олон улсын хэрэглүүр болсон Applepay, Googlepay гэх мэтийг хэрэглээнд оруулсан. Одоо удахгүй Samsungpay болон бусад төрлийн төлбөрийн хэрэгслүүр хэрэглээнд нэвтэрнэ. Оролцогч Л.Амар: -Төлбөр тооцооны хувьд Монголбанкны хийж байгаа ажлууд үлгэр жишээ байхаас гадна олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн ажил болсон. Зээлийн мэдээллийн сангийн асуудал ихээхэн яригдаж байна. Санхүүгийн хэрэглэгчдэд зардал нэмэгдсэн нөхцөл байдалтай байна. Энэ нь өнөөгийн цаг үеийн хэрэгцээт шаардлагыг хангаж чадаагүй гэж харах болсон. Таны хувьд энэхүү ажлын хүрээнд ямар ажил хийж гэж та харж байгаа вэ. Нэр дэвшигч Э.Анар: -Монголбанк технологи дээр сүүлийн жилүүдэд нэлээдгүй төсөв зарцуулсан. Зээлийн мэдээллийн сан болон зээлийн мэдээллийн асуудлууд технологийн хувьд хоцрогдсон буюу хэрэглээ талдаа хүлээлтэд хүрэхгүй байгаа тал бий. Зээлийн мэдээллийн хууль батлагдсантай холбогдуулан зээлийн мэдээллийн сан Төв банкнуудад байгаа мэдээллээр хоёр арилжааны буюу хувийн байгууллага дээр мэдээллийг нэгдсэн байдлаар төвлөрүүлж санхүүгийн байгууллагуудад хүргэх ажлыг сүүлийн жилүүдэд хийж байна. Үндсэндээ технологийн шинэчлэлийн хувьд хэд хэдэн асуудал бий. Үүний хүрээнд дөрөв, тавдугаар сард мэдээллийг шилжүүлэх ажлыг хийж эхэлсэн. Монгол Улсад ойролцоогоор 500 орчим банк бус санхүүгийн байгууллага, 10 гаруй банк байхаас гадна нийтдээ 30-40 сая иргэний мэдээллийг бүрэн шилжүүлэх ажлыг хийгээд дууссан. Одоогоор ямар нэгэн алдаа гаргахгүй, цэгцлэх ажлыг хийж байна. Шинэчлэлийн ажил хийгдсэнээр 24 цагаар зээлийн мэдээллийг бэлдэж гаргах боломж бүрдэнэ. Мөн бодит цагийн горим руу шилжүүлэх ажлыг хийнэ. Давхар зээл олгодог байдлыг бүр мөсөн зогсооно. Оролцогч Л.Амар: -Монголбанк төлбөрийн системд ямар оролцоотой ажилладаг вэ? Нэр дэвшигч Э.Анар: -Монголбанк төлбөрийн системийн улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, тасралгүй найдвартай хангана гэх хуулийн зохицуулалтай байдаг. Энэ хүрээнд дан ганц хууль эрх зүй явуулахаас гадна системийг ажлуулдаг. Яг иргэдэд хүрч ажиллаж байгаа үндсэн гурван том систем байдаг. Харин зарим систем 24/7 ажилладаг. Үүний тасралгүй найдвартай үйл ажиллагааг хангаж иргэдийн санхүүгийн хүртээмж, санхүүгийн зуучлал болон төлбөр тооцоог хүргэх үндсэн гол ажлыг зохион байгуулж байна. Мөн шинээр гарч байгаа төлбөр тооцоо, бараа бүтээгдэхүүний үйлчилгээг зах зээлд оруулахад нь зөвшөөрөл болон хяналт шалгалт хийдэг. Иргэдийг төлбөр тооцоогоо эрсдэлгүй хийх боломжийг хангах талаас технологийн өндөр шаардлагыг тавьж ажилладаг. Төв банк дан ганц бодлого тодорхойлдог биш давхар шалгадаг ажлыг хэрэгжүүлдэг. Оролцогч Ө.Галцог: -Цахим шилжилтийн хүрээнд ямар ажлыг хийж гүйцэтгэсэн бэ. Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Э.Анар: -Төлбөр тооцооны хувьд Монголбанк гол үүргийг бодлогын хүрээнд гүйцэтгэж ирсэн. Цахим шилжилтийн хүрээнд дэд бүтцийг ажлуудыг олон улсын стандартад нийцүүлж чадсан. Үүний хүрээнд гаднын нөлөө бүхий компанийн цахим төлбөрийн хэрэгсэл нэвтэрсэн. Монгол Улсын хэрэглээний картуудыг олон улсын томоох цахим төлбөрийн хэрэгсэлд холбосон. Тэгэхээр иргэд дотоодын банкны картыг ашиглан олон улсад төлбөр тооцоо хийх боломжоор бүрдүүлсэн. Санхүүгийн салбар бол технологийн гол түүчээ болсон байгууллагын нэг. Ялангуяа банкны салбар иргэдэд зээл олгоход банкны аппликейшнаар дамжуулан зээл олгох, төлбөр тооцоо хийх үйл ажиллагааг банкны салбар хийдэг. Монгол Улсад өргөн хэрэглэгдэж байгаа E-Mongolia аппликейшний төлбөр тооцоог хүртэл Төв банкны зүгээр оролцож явдаг. Төлбөр тооцооны 98 хувь нь цахим хэлбэрээр хийгдэж байгаа. Үүнээс харахад Монгол Улс хэр хэмжээнд цахимд шилсэн гэдгийг тодорхой харах бүрэн боломжтой юм. Оролцогч Б.Зоригтбаяр: -2017 онд батлагдсан Үндэсний хэлбэрийн тухайн хуулийн 12.1.6-т зааснаар аливаа үйлчилгээ, туслалцаа үзүүлэхэд мэргэжлийн ур чадвар, туршлага, ёс зүй бүхий хүний нөөцтэй байна гэж заасан байдаг. Энэхүү хуулийн шаардлагыг байнга мөрдөж ажиллана. Эс бөгөөс сануулга авна, торгоноос гадна тусгай зөвшөөрлийг нь хүртэл торгох арга хэмжээ авна гэж хуульд заасан байдаг. Тус хуулийн дагуу зөвшөөрөл авсан нэр бүхий байгууллагын нэр дээр Монголбанканд гомдол гаргасан. Уг хуулийн хэрэгжилтийг Монголбанк хангахгүй байсан тул 2025 оны наймдугаар сард АТГ-т гомдол гаргасан. Улмаар тус оны есдүгээр сард Монголбанкны төлбөрийн системд нэмэлт журам оруулах талаарх зөвлөмжийг хүргүүлсэн удаатай. Энэ оны гуравдугаар сард миний бие АТГ-ын зөвлөмжийг яаралтай биелүүлэх талаар гомдол гаргасан. Улмаар дөрөвдүгээр сард Монголбакнаас тус журмын төсөв бий болсон ба ойрын хугацаанд батална гэдэг хариу мэдэгдэл өгсөн. Энэ хүрээнд тус журмын өөрчлөлтийг холбогдох албаныхаар дамжуулах мэдэх гэсэн боловч иргэдэд нээлттэй танилцуулаагүй. Үүнээс харахад Монголбанк иргэдээс огт санал авахгүйгээр журмын төслийг таван сард бүрэн баталсан. Нэр дэвшигч Э.Анар: –Оролцогч Б.Зоригтбаатар сүүлийн хоёр жилийн хугацаанд найман удаа Монголбанканд бичиг ирүүлсэн. Үүний хүрээнд Монголбакнаас албан бичгийг хуулийн дагуу хариу өгч байсан. Төлбөрийн системийн тухай хуульд заасан заалтыг яагаад хэрэгжүүлэхгүй байгаа талаар асууж байна. Заалт нь тодруулж хэлбэл ёс зүй гэсэн заалт байгаа юм. Ёс зүйг Төв банкны зүгээс тодорхойлоход хэцүү байгаа юм. Тиймээс тухайн байгууллагас цаг алдахгүй тодруулсан байдаг. Монгол Улсад ёс зүйн хэм хэмжээг ямар хүмүүс алдсан талаар хуулийн хүрээнд хариуцлага хүлээсэн хүмүүсийг ёс зүйтэй хүмүүс гэж дүгнэсэн байдаг. Үүний хүрээнд тухайн байгууллагын удирдлага, хөрөнгө оруулагч болон хувьцаа эзэмшигч нарыг энэ хэмжээнд байна уу гэдэг лавлагаа авахад ямар нэгэн хариуг бидэнд өгдөггүй. Иймд Монголбанкнаас шууд ёс зүйн хэм хэмжээ алдсан гэдгийг хуулийн хүрээнд тогтоох хүндрэлтэй байдаг. АТГ-аас Монголбанкнаас олгосон зөвшөөрөл нь ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилдөөн байгаа эсэхийг шалгаж үзсэн. Энэ дээр харин ямар нэгэн зөрчил гараагүй. Харин АТГ-аас журам, зааварт ёс зүй гэдэг үгийг оруулах хэрэгтэй гэдгийг илэрхийлсэн. Тэр хүрээнд журамд өөрчлөлт оруулж энэ оны тавдугаар сард Хууль зүй, дотоод хэргийн яамд хүргүүлсэн. Салбар яамнаас энэхүү заалтын хүрээнд дахин харж хянах шаардлагатай гэдгийг илэрхийлсэн. Бид бүхэн 2025 оны наймдугаар сарын 1-30-ны өдрийн хооронд нээлттэй санал авсан. Иргэд олон нийт саналаа ирүүлсний хүрээнд саналыг журамт тусгаж баталсан. Оролцогч Б.Зоригтбаяр: -Та бүхэн худал хэлж байна. Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд мэргэжлийн ёс зүйтэй боловсон хүчинтэй байна гэх заалт байгаа. Энэхүү хуулийг заалтыг хэрэгжүүлж чадахгүй байна. Өнөөдөр энд ирээд ёс зүй гэдгийг тодорхойлж чадахгүй байна гэж хэлж байна. Харин миний зүгээс тодорхойлж болдог гэдгийг удаа дараа мэдэгдсэн. НҮБ-аас баталсан зүйлс хүртэл бий. Томоохон компани хүртэл ёс зүй гэдгийг тодорхойлж байна. Энэ харилцааг зохицуулж өгөхийг Э.Анар захиралд удаа дараа гомдол гаргасан ч хэрэгжүүлж өгөхгүй. Таны хувьд Монголбанкыг шившигтэй нь хутгаж байна. Яагаад гэвэл ганц журам хүртэл баталж чаддаггүй. Иймд энэ хүнийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч болохыг миний бие бүрэн эсэргүүцэж байгаа. Оролцогч М.Бүдбазар: -Э.Анар нэр дэвшигчийг дэмжиж байна. Дэмжих болсон учир цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгыг үйлчилгээг зах зээлд хүргэх тал дээр манлайлж ажилласан. Тодруулж хэлбэл, 2010 оноос эхлэн цахим мөнгөний хэрэглээ хууль дүрэм байхгүйгээс гадна Санхүүгийн зохицуулах хорооны доор явагддаг байсан үйл ажиллагааг Үндэсний Төв банкны тухайн хууль болон бусад хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулж албан ёсоор хуульчлах ажлыг удирдаж хуульчилж өгсөн. Нэг талаараа бэлэн мөнгөний хэрэглээг буруулах өөрчлөлтийг оруулсан гэж хувьдаа боддог. Мөн Монголбанк дээр хэрэгжиж журмыг нэгтгэх, давхардсан заалтыг арилгах ажлыг зохион байгуулсан. Нэр дэвшигч Э.Анар: -Төлбөрийн системийн дараагийн 5, 10 жилийг бид бүхэн тодорхойлоод явж байгаа. Өнөөдрийн хувьд бид бүхэн боломжийн хэмжээнд хүрсэн гэж харж байгаа. Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд Монголбанк шинэ төлбөрийн хэрэгслийг туршиж үзэх, судалгааны ажил хэрэгжээд явж байгаа. Үүнээс хамаарч дараагийн шинэ ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн. Зөвхөн Төв банк гэхээс гадна санхүүгийн байгууллага болон бусад банкууд оролцоод явах боломжтой. Шинэ хөтөлбөрт хятадын Ардын банк, Хонконгийн банк, Индонезын төв банк, Саудын Арабын банк гэх үндсэн зургаан Төв банк гишүүнээр орж нийт 30 хөдлөнгийн ажиглагчаар бусад банк болон санхүүгийн байгууллага гишүүнчлэлээр орж байна. Энэ төсөл бол Монгол Улсад ирээдүйд хийх төслийн эхлэл байна. Төв банк төслийн хүрээнд сурах, судлах зүйлс их байгаа.

2026-06-30
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийг олж өгчээ

Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийг олж өгчээ

2026-06-30
М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч болох эсэх сонсгол үргэлжилж байна

М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч болох эсэх сонсгол үргэлжилж байна

2026-06-30

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ

2026-06-30
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт цахилгаан хязгаарлах хуваарь

Өнөөдөр Баянгол, Баянзүрх болон Сүхбаатар дүүрэгт цахилгаан хязгаарлана

2026-06-30
Дорнын зурхай

Тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул биеэ энхрийлүүштэй

2026-06-30
Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-06-30
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

2026-06-29
Энхтайваны гүүрнээс автомашин унасан ослын хашлагийн эвдрэлийг янзалж байна

Энхтайваны гүүрнээс автомашин унасан ослын хашлагийн эвдрэлийг янзалж байна

2026-06-29
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, айлын хашаанд бамбай хоншоорт могой элбэгшиж магадгүй байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, айлын хашаанд бамбай хоншоорт могой элбэгшиж магадгүй байна

2026-06-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.