• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хохирогч Б: Тэр хүн 8 настай хүүхэд хүчирхийлж байснаа 17 жил нууж надтай амьдарсан

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-03-27
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Тод мэдээ
Хохирогч Б: Тэр хүн 8 настай хүүхэд хүчирхийлж байснаа 17 жил нууж надтай амьдарсан

Энэ оны эхээр буюу 2020 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр нийслэлийн Налайх дүүргийн иргэн Б гэх эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас хоёр хөлөө хөлдөөж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очсон байдаг. Улмаар энэхүү хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн ч сэжигтэн этгээд хохирогчид сэтгэлзүйн дарамт шахалт үзүүлж, хэргийг удаашруулж байгаа гэх мэдээлэл ирсэн юм. Энэ тухай уг хэргийн хохирогч Б-тэй ярилцлаа.


-Тухайн өдөр юу болсон талаар яриагаа эхэлье?

-Намайг Б гэдэг. Би нөхөртэйгөө хамт амьдраад 17 жил болж байна. Ингээд шинэ жилийн маргааш Тэрэлжийн орчимд амьдардаг найзынх нь хүүхдэд бэлэг өгөхөөр хамт яваад, гэрт нь ч ороогүй гаднаас нь бэлгийг өгөөд буцаж явсан. Тэрэлжээс цаашаа Баянбулаг руу явж байсан. Тэгтэл гэнэт л найзтайгаа хардаад, та хоёр дотно харилцаатай надад хүмүүс хэлсэн. Хэлсэн хүмүүс нь ч байна гэх мэтээр уурлаж, цохиж эхэлсэн. Би түүний хэлж байгаа шиг хүн биш. Хэлсэн үгийг нь үгүйсгэж хүлээн зөвшөөрөөгүй учраас намайг машинаасаа хөөгөөд буулгачихсан. Тухайн үед хувцастай маань буулгасан. Тэгэхээр нь буусан давааг уруудаад алхаж байсан эргэж ирээд машиндаа суулгасан юм. Тэгээд үргэлжлүүлээд уурласан хэвээрээ байсан. Намайг суусны дараа миний хувцсыг хүчээр тайлаад, дотуур хувцастай маань гадаа хөөгөөд буулгачихсан.

-Таныг унаж явсан машинаараа дайрах гэж хөөсөн гэсэн. Энэ тухай дэлгэрүүлбэл?

-Хувцас хүчээр тайлсных нь дараа би буухгүй гэж хэлсэн. Тэгсэн өөрөө тойрч цасан дээр хүчээр чирч буулгачхаад дайрч ална гээд хөөсөн. Би машинаас нь зугтаагаад наашаа цаашаа гүйгээд л байсан. Аль болох дугуйн доор нь орчихгүй юмсан гээд зугтсан. Үхчихвэл дөрвөн хүүхэд минь яах билээ гээд нүдэнд харагдаад байдаг юм билээ. Тэгтэл эргэж намайг машинд суулгаад үнэнээ хэл чи гээд, надад тийм зүйл байхгүй гэтэл дахиад түлхэж унагаад чамайг алчихсан байхад хэн ч хаанаас ч олохгүй. Ээж аав чинь асуувал чамайг дурандаа тэнээд явсан гэж хэлнэ. Чамайг алчихсан байхад шувуу нохой идээд дуусна гэсэн. Сүүлдээ миний хөл гар, хамаг бие өвдөөд хоолой гарч өгөхгүй болоод ирэхээр аргаа бараад, худлаа ч хамаагүй хэлж гэртээ очъё гэж бодоод “чиний хэлж байгаа үнэн” гэж хэлээд машинд нь сууж гэртээ ирсэн.

-Тухайн үед танай нөхөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан юм уу?

-Хоёр найзтайгаа уух нь уусан байсан. Гэхдээ тийм их согтолттой бол байгаагүй.

-Анх яаж эмнэлэгт хандсан юм бэ? Хуулийн байгууллага хэзээнээс шалгаж эхэлсэн бэ?

-Тэр шөнө бид хоёрын гэртээ ирэхэд төрсөн дүүгийнх нь нөхөр хүнд зодуулчихсан гээд бид нар гэмтлийн эмнэлэг явсан. Тэгээд дүүг нь сэхээнд хэвтүүлчхээд ирсэн. Миний бие маш их өвдөж байсан. Хөл дээрээ гишгэж болохгүй, арай гэж эмнэлэгт дүүг нь хүргэж өгөөд гэртээ ирээд хэвтэж байсан чинь чи яасан их хэвтдэг юм бэ гээд үүрээр дахиад зодож эхэлсэн. Нуруун дээр өвдөглөж суугаад их хүчтэй цохиж эхэлсэн. Ингээд байтал хүүхдүүд ирээд гайгүй унтаад өгсөн. Эмнэлэгт үзүүлнэ гэвэл нөхөр уурлах учраас харзнаад гэртээ байсан. Хоёр өдөр өнжөөд эдгэрчих болов уу гэж бодоод гэрээр цэвэрлэж байсан болоогүй. Тэгээд эмнэлгийн бараа харъя гэж бодоод хувийн гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Гэрийнхэн маань нөхөр лүү залгахад “Ямар эмнэлэгт яах гэж хэвтсэнийг мэдэхгүй байна” гээд нуугаад хэлэхгүй байна гээд хайж байгаад намайг олж ирсэн. Хоёр хөл маань боолттой байсан.

Нэгэнтээ би тэр хүнээс хол тусдаа эмнэлэгт байгаа юм чинь намайг зодож чадахгүй гэж бодоод л зориг гаргаад сална гэж шийдсэн дээ. Тэгээд ГССҮТ-рүү очсон. Тэрнээс хойш цагдаагийнхан шалгаж эхэлсэн.

-Тухайн үед таны биед ямар гэмтэл учирсан бэ? Одоо биеийн тань байдал ямархуу байна?

-Хөл хөлдөхийн хажуугаар сууж ч болохгүй нуруу өвдөөд байсан юм. ГССҮТ-д очоод зураг авахуулсан чинь ахар суул хугарсан, нурууны нэг хоёрдугаа үе гэмтсэн гэсэн онош гарсан. Одоо шүүх цагдаа, гээд явж байгаа. Удаан сууж, зогсож болохгүй, бараг хэвтрийн байдалтай байгаа.

-Танд өмнө нь гар хүрч, дарамталж байсан зүйл бий юу? Хэзээнээс таны биед халдаж эхэлсэн юм бэ?

-Том хүүгээ төрүүлснээс хойш л ер нь гар хүрч эхэлсэн. 2004 оноос хойш.

-Цагдаагийн байгууллагад энэ тухай мэдэгдэж байсан уу?

-Үгүй ээ. Би дарамтанд байдаг болохоор их айдаг байсан. Чи ингэж болохгүй, тэгж хэлж болохгүй гээд үргэлж хэлдэг. Хажуунаас хүн тэгээд байхаар яаж ч чаддаггүй юм билээ. Одоо хүртэл над руу мессеж бичсэн хэвээрээ байгаа. Гэхдээ энэ удаад бол хол байгаа болохоор гайгүй байна. Өмнө нь 2019 оны тавдугаар сард нэг удаа цагдаад хандсан юм. Тэгэхэд манай нөхөр гурван удаа хий буудсан. Манай аав ээжийн гэрийг тойруулж нэг буудаад, над руу чиглүүлээгүй ч хажуу руу буудсан. Айлгаж сүрдүүлж байгаа л хэрэг. Тэгээд Налайх дүүргийн цагдаагийнхан ирж шалгаад бусдын амгалан тайван байдал алдагдуулсан гээд торгууль бичээд явчихсан юм.

-Одоо хэрэг яг хаана шалгагдаж байна вэ?
-Налайх дүүргийн цагдаагаас шалгасан. Тэгээд прокурорт хүргүүлээд мөрдөн байцаалт дутуу хийгдсэн гээд нэг удаа буцсан. Дөнгөж өчигдөр дахиад прокурорт шилжүүлсэн гээд дуудаж байна лээ. Одоо шүүх рүү явах болов уу. Энэ хүн өмнө нь хэрэг хийж ял эдэлж байсан. Бас цагдаа шүүхийнхэнд танил ихтэй.

-Сэжигтэн өмнө нь хэрэг хийж байсан гэлээ. Яг ямар хэргээр хэдэн жилийн ял эдэлсэн юм бэ. Та энэ тухай нь мэддэг байсан уу?

-Өмнө нь ял эдэлж байсан.Таван жил танхайн хэргээр суугаад гарч ирсэн гэж манайханд хэлсэн. Гэхдээ би тэр хүнийг нар шоронгийн хүн гэж нэг ч удаа бодож байгаагүй. Засарна гэж боддог байсан. Сая цагдаагийн байгууллага шалгаад эхэлсэн чинь 8 настай хүүхэд хүчирхийлсэн хэргээр суусан юм билээ. 17 жил амьдрахдаа нууж явсан. Одоо энэ хэргийг цагдаа шүүхийн байгууллагаас үнэн зөвөөр шалгаж, надаас хол байлгаж амь насыг минь хамгаалж өгөхийг л хүсэж байна.

Previous Post

Өсвөр насны хүүхэд газ үнэрлэсний улмаас нас барсан байна

Next Post

Алтанбулгийн боомтоор орж ирсэн 149 хүнийг Баянбуурал амралтанд тусгаарлалаа

Next Post
Алтанбулгийн боомтоор орж ирсэн 149 хүнийг Баянбуурал амралтанд тусгаарлалаа

Алтанбулгийн боомтоор орж ирсэн 149 хүнийг Баянбуурал амралтанд тусгаарлалаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

2026-06-24
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

2026-06-24
Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-24
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэж байна

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

2026-06-24
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-06-24
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

2026-06-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.