• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

У.Хүрэлсүх: Дараах гурван зарчим бол МАН-аас нэр дэвшигчдэд тавих үндсэн шалгуур байх болно

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-03-24
Ангилал: Тод мэдээ, Улс төр
У.Хүрэлсүх: Дараах гурван зарчим бол МАН-аас нэр дэвшигчдэд тавих үндсэн шалгуур байх болно

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр Бага хурлаа хааж хэлсэн үгэндээ 2020 онд тус намаас нэр дэвшүүлэх гурван шалгуурыг нэрлэжээ. Түүний хэлсэн үгийг товчлон хүргэе.

–Нэгдүгээрт, ёс зүйтэй хүнийг нэр дэвшүүлнэ. Эх орноо худалдахгүй, ард түмнээсээ урвахгүй, улсаасаа хулгай хийхгүй хүмүүсийг нэр дэвшүүлнэ.

–Хоёрдугаарт, итгэлтэй хүнийг нэр дэвшүүлнэ. Улстөрд баг болж тоглоход итгэл хамгийн чухал. Сонгуулиар бид багийн тоглолт хийнэ. Хөлбөмбөг, сагсан бөмбөгийн спортод багийн бүх гишүүн зэрэг талбайд гарч тоглодоггүй. Тэрэнтэй адил бидний зарим нөхөд маань энэ сонгуулиар талбайд гарахгүй, сэлгээнд сууж таарна. Багийн спортод ялсны дараа бол харин талбайд гарсан, сэлгээнд суусан бүх тамирчид медалийн тавцанд зогсдог. Тэрэнтэй адил МАН яллаа гэхэд үр дүнг нь улсаараа хүртэнэ. Тэрхүү улс дотроо МАН-ын бүх гишүүд багтана. Манай нам бол хүнээр дутдаг нам биш шүү. Манай нам бол итгэлээр л дутдаг юм.

-Гуравдугаарт, ажил, амьдралын туршлагатай хүнийг нэр дэвшүүлнэ. Өнөөдөр Монголд байгаа улс төрийн намууд дотроос ажил, амьдралын туршлагатай нь ганц МАН. Тийм учраас ард түмэн манай намыг “Ах нам” гэдэг. Өнөөдөр бид Бага хурлаа цахимаар хийгээд сонгуульд дангаараа оролцоно, ачааг дангаараа үүрнэ, хожмын хариуцлагыг дангаараа хүлээнэ, хэнтэй ч хуваалцахгүй гэж шийдэж байна гэдэг бол манай нам үнэхээр “Ах нам” болохын нэг шинж.  Бид ард түмнийхээ нэрлэсэнээр “Ах нам” шиг байх нь МАН-ын үүрэг. Тийм учраас хамтран зүтгэгчдийнхээ нас, намбаас гадна тэр хүний ажил, амьдралын туршлагыг хүндэтгэж, тэндээс суралцаж явахыг залуустаа хэлье. Энэ гурван зарчим бол МАН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд тавих үндсэн шалгуур. МАН-д өнөөдөр бүлэглэл, талцал байхгүй гэдгийг би албан ёсоор энэ индэр дээрээс хэлье. Бид үзэл бодол, ажил хэрэг, арга барил дээрээ маргаж, зөрчилдөж, бас хариуцлага тооцож чаддаг дотоод ардчилалтай нам. Гэхдээ МАН хэзээ ч улсаа нураах, намаа тараах хэмжээнд зөрчилддөггүй бөгөөд том эрх ашиг дээрээ нэгдэж чаддаг нам. Бидний энэ эрхэм чанарыг Монголын ард түмэн ч мэднэ.

Төрийн сонгуульд хуулийн хугацаандаа шударга болно гэдэгт итгэлтэй байна. МАН ч амжилттай оролцох ёстой. Амжилттай оролцох нь ганц МАН-ын зорилго биш, Улаанбаатарыг утааг эрс бууруулж байгаа ажлаа гүйцээх, бензинийн үйлдвэрээ ашиглалтад оруулах, хоёр хөрштэйгөө тохирсоны дагуу хийн хоолойг Монголоор дайруулах ажлаа дуусгах, 2016 онд дампуурах дөхсөн эдийн засгаа босгож ирсэн өнөөдрийн амжилтаа ахиулах гээд ард түмний захиас, хүлээлт юм.

Эцэст нь, төрийн сонгуульд намууд оролцоно. Намын ажил тусдаа, Засгийн газрын ажил тусдаа явна гэдгийг хэлье. Засгийн газрын хувьд өнөөдөр дэлхийн нийтийн цар тахал болсон коронавирусийн халдвараас нэгд иргэдээ, хоёрт эдийн засгаа аль болох боломжит хувилбараар хамгаалж үлдэх л гол ажил болж байна. Засгийн газар, Улсын онцгой комисс бүх төвшинд, боломжит бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг хэлье. Зарим нам, хувь улстөрчийн зүгээс гадаадад байгаа монгол иргэдээ авчирсныг буруутгаж, “өвчин авчирлаа” гэж мэдэгдсэн. Засгийн газар ийм улс төрөөс айхгүй, хэрэгжүүлж байгаа бодлогоо зогсоохгүй ээ. Хүнд хэцүү байтугай энх цагт монгол морь хүртэл эх нутгаа гэдэг юм. Тийм учраас эх орноо гэж байгаа монгол хүн бүрээ эх оронд нь авчрахын төлөө Засгийн газар ажиллах болно гэжээ.

Previous Post

Сoгтyy жoлooч oсoл гaргaж 4 сaртaй хүүхэд гэмтжээ

Next Post

МAXН: Иргэдийн цaлинг тaвaн сaяд хүргэж, өрх бүрийг үнэгүй орон сyyцaaр хaнгaнa

Next Post
МAXН: Иргэдийн цaлинг тaвaн сaяд хүргэж, өрх бүрийг үнэгүй орон сyyцaaр хaнгaнa

МAXН: Иргэдийн цaлинг тaвaн сaяд хүргэж, өрх бүрийг үнэгүй орон сyyцaaр хaнгaнa

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ТАНИЛЦ: Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь

Ирэх долоо хоногийн цахилгаан хязгаарлах хуваарь

2026-04-26
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-26
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-26
“Их хүрээ харваа” аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

“Их хүрээ харваа” аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

2026-04-25
“САНЬЯА“ 2026: Медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүллээ

“САНЬЯА“ 2026: Медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүллээ

2026-04-25
“Цаст констракшн” ХХК-ийн суурь цутгасан талбайг нийтийн эзэмшил болгохоор хэлэлцэнэ

“Цаст констракшн” ХХК-ийн суурь цутгасан талбайг нийтийн эзэмшил болгохоор хэлэлцэнэ

2026-04-25
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-25
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-25
1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно

1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно

2026-04-24
Сангийн яам: Одоогийн хуулийг дагавал Газрын тос боловсруулах үйлдвэр 10 жилийн дараа ашиглалтад орно

Сангийн яам: Одоогийн хуулийг дагавал Газрын тос боловсруулах үйлдвэр 10 жилийн дараа ашиглалтад орно

2026-04-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.