• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

С.Эрдэнэ Коронавирусээр УЛСТӨР хийж, У.Хүрэлсүх УЛС ТҮМНЭЭ аварч байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-03-19
Ангилал: Тод мэдээ, Улс төр
С.Эрдэнэ Коронавирусээр УЛСТӨР хийж, У.Хүрэлсүх УЛС ТҮМНЭЭ аварч байна

Xүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилсан хаврын өдрүүд ирж байна. Уламжлал ёсоор хаврын их улстөр эхэлж, сөрөг хүчин болон бусад жижиг намууд хажуу хавиргаараа сүлбэлдэж, “салахгүй наалдаж”, ялихгүй жагсаал хийж, хоолойгоо сөөтөл орилдог бичигдээгүй хууль манай улсад бий. 2020 оны сонгуулийн өмнө энэ байдал бүүр ч гэзэр авах нь… Азаар коронавирус гарч, дэлхий нийтийг сандаргаж, сахилгагүй ард түмнийг журманд оруулж байгаа нь нэг авууштай тал юм.

Гэвч нийтийг хамарсан өвчин зовлон, дэлхийг тэвдүүлсэн цар тахлын голомт тив алгасан дамжин нүүдэллэж байхад манай улсын поп улстөрчид үл тоосон хэвээрээ байна. Уг нь хүний өвчин зовлон, үхэл хагацал, давагдашгүй хүчин зүйлийг бодолцож ухаалаг, зөв шийдвэр гаргах нь улстөрчийн, улстөрийн намуудын эрхэм зорилго байлтай.

Саяхандаа АН-ын монгол улс, МАН-ын монгол улс гэж байдаггүй. Бид нэг л үндэстэн. Нэг улсын иргэд учраас эв санаа, хүч чадал, бодлого төлөвлөгөөгөө нэгтгэж хамтдаа тэмцэх ёстой гэж ахмадууд уриалсан.

Харамсалтай нь манай улсад ковид-19 цар тахлын зургаа дахь тохиолдол бүртгэгдчихлээ. Уг нь энэ өвчнийг эх орондоо оруулахгүй, нэвтрүүлэхгүй гэж ҮАБЗ, УОК, ЗГ хамаг л чадлаараа ажиллаж, гурван сарын хугацаанд урьдчилан сэргийлэлтийг сайн хийсэн. Үнэндээ нэгч иргэний амь нас эрсдээгүй нь сайн мэдээ. Монгол улсын Үндсэн хуульд заасны дагуу төр нь иргэнээ хамгаалж, гадаадаас тусгай үүргийн онгоцоор татан авч байна. Үүнийг хүн бүхэн мэдэрч байгаа. Харин энэ үйлдэл сөрөг хүчнийхэнд таалагдахгүй байгаа бололтой.

Муу нэртэй л бол хойд захын хар овоохой гэгчээр өвчин гарсан, эдийн засаг хүндэрсэн нь бас л МАН-ынханы буруу юм байх. Ардчилсан намынхан байс гээд л хэвлэлийн хурал зарлаж, Засгийн газарт ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, үл дэмжигдэх хууль санаачилж ШОУДАХ нь үнэндээ тийм ч таатай зөв алхам биш шиг санагдав. Арай гэж өсөж байгаа намынхаа нэр хүндийг улам шавхаатай хултгаж, улстөрийн ашиг хонжоо хайж, бусдын өвчин зовлонгоор тохуурсан үйлдэл гаргаж байгаа нь өөрсдийгөө муухай харагдуулсан үйлдэл болоод байна.

Жаахан мэдрэмжтэй, оновчтой шийдэл гаргавал ч уг нь хүчтэй нам л даа. Гэхдээ АН-ыг С.Эрдэнэ, З.Энхболд, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа нарын үйлдэл муу дээр нь муу, муухай дээр нь улцан болгож байна. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр Ж.Амарсанаа гэгч “мундаг” доктор байн байн тодорч гарч ирээд “биеэ үнэлэгч” шиг болчих гээд болохгүй юм.

Өмдгүй байж өвдөг цоорхойг шоолох муухай л даа… Энэ үгийг С.Эрдэнэ даргад хаяглан бичиж байна. Эрх мэдэлгүй, ямар ч зүйл хийж чадахгүй байж, бусдынхаа хийж байгаа зүйлийг үргэлж шүүмжилж, харлуулах нь АН-ын шинэ имиж болж байна

Previous Post

Гар утсаараа тоглоом тоглож 00-д удаан суусан залуугын шулуун гэдэс доош унажээ

Next Post

ХӨСҮТ-д эмчлүүлж буй франц иргэн Монголын ард түмэн болон эмнэлгийн ажилтнуудад хандан захидал бичжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

2026-08-28
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.