• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Сарангэрэл сайдын зурвас : “БИД ХҮНЭЭ ХАЯДАГГҮЙ” гэжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-03-18
Ангилал: Нийгэм, Эрүүл мэнд
Д.САРАНГЭРЭЛ САЙД САЙН АЖИЛЛАСАН УЧРААС Л СҮРЬЕЭ ИЛЭРСЭН ХЭРЭГ БИШ ҮҮ

Өчигдөр орой 18.03 цагт Коронавирусийн 5 дахь тохиолдол гарлаа. Гурван сар салбарынхан маань төр засаг, түмэн олонтойгоо хамт халдварыг хориглож барьсан болохоор хэцүү бас гунигтай санагдана. Гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн нь л дургүй хүргээд байгаа бололтой. Хэрэв тусгай үүргийн онгоц нисгээгүй бол гэсэн бодол зурвасхийн орж ирж амжиж байна. Гэхдээ энэ бодол хэрэв миний үр хүүхэд, ээж аав, эмээ өвөө, эгч дүүс хоолны мөнгөгүй, буудлын зардалгүй хүний газар өвдөж шаналан байхад би онгоц битгий нисгэ гэж хэлэх чадах болов уу хэмээн хэмээн бодох сацуйд сарнин одлоо. Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын иргэн гадаадад явах, суух, эх орондоо ирэх Үндсэн хуулийн эрхийг ч нэхэн саналаа. Маргааш Турк руу онгоц нисгэж дахин хэдэн Монголчуудаа авчрах нь. Энэ онгоцоор 2 нас ч хүрээгүй зүрх, тархины хавсарсан төрөлхийн хавдартай бяцхан хүү, хөгшин хөвөө, бие давхар гээд 250 иргэн маань эх орноо тэмцэн ирнэ. Тэднийгээ халдвар тархсан улс оронд хувь заяанд нь даатгаж хөсөр хая гэх хүн монголчуудын маань дунд тэгэх тусмаа эх хүн, эмэгтэй хүн үгүй буйзаа. Өнөөдөр “К” халдвар дэлхийн 164 оронд хэдийнээ тархжээ. 200-гаад мянган хүн өвчилж, 7 мянга гаруй нь хорвоог орхилоо. Бид халдвар оруулалгүй тэсэхийн дээдээр тэссэн. Тэгэх тусмаа ард иргэд маань ямар дэг журамтай, эмх цэгцтэй, нягт нямбай байв аа. Бүр цагаан сараа ч өнжсөн. Өнөөдөр маск зүүгээгүй хүн алга. Ундааны сав цуглуулж буй эр ч масктай явахыг харлаа. Гараа угааж, гадуур явах нь цөөрч. Ханиад томуу, халдварт өвчин ч хоёр, гурав дахин буурч байна. Коронагийн халдварын сургаар соёлт ертөнц үймэрч германчууд ариун цэврийн цаасан дээр зодолдож, англичууд Харибо, шоколад хуу хамж байхад монголчууд мах, гурилаа базааж байх жишээтэй. Амьдралын ухаан биш гэж үү. Бид хүндрэлийг давж чаднаа. Төр засаг маань ч зоримог шийдэмгий тал талыг тооцон ажиллаж, тухайлбал эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангахад онцгой анхаарч байна. Эрдэм боловсролтой элэг зөөлөн эмч, мэргэжилтнүүд маань та бүхэнтэйгээ хамт энэхүү аюулт өвчнийг эрсдэл багатай даван туулж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Нацагдорж хамба тэргүүтэй уламжлалтынхан маань ч хамгийн хүндэрсэн хүнийг ч эмчлэхийн төлөө хамт карантилагдаад зүтгэнэ гэлээ. Манайхан Сарс, Мерс, Холер, Улаан бурхан гээд олон халдварт өвчний ард амжилттай гарч байсан түүхтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол улсыг хамгийн эрсдэлтэй орон гэж тооцож байсан ч түргэн шуурхай, зөв зохион байгуулалттай ажиллаж халдвараас сэргийлж байгаа загвар орон гэж үнэллээ. Бид коронавирус зөөвөрлөгдөн орж ирэхээс айж байсан. Гэвч тэр ирлээ. Гэхдээ бид хамтдаа хэн нэгнээ хаяж гээлгүй КОВИД19-ийг цурманд оруулж тархахаас сэргийлэх чадна. Харин энэ үйлсэд уужуу ухаант элэг нэгт ахан дүүс та бүхний маань эв санааны нэгдэл, хүчин чармайлт ,тус дэм 2 дахин хэрэгтэй болно. Бид 4 дахин хичээх болно. Бид хүнээ хаядаггүй Төрт улсын иргэд.

Previous Post

Breanna Wilson: Дэлхийн улс орнууд Монголчуудаас суралцах хэрэгтэй байна

Next Post

Ирэх баасан гарагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх эсэхийг шийдвэрлэхээр боллоо

Next Post
Сурагчдын гуравдугаар улирлын амралтыг ДОЛОО ХОНОГ болгон багасгана

Ирэх баасан гарагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх эсэхийг шийдвэрлэхээр боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

2026-08-28
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.