• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Breanna Wilson: Дэлхийн улс орнууд Монголчуудаас суралцах хэрэгтэй байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-03-18
Ангилал: Тод мэдээ, Эрүүл мэнд
Breanna Wilson: Дэлхийн улс орнууд Монголчуудаас суралцах хэрэгтэй байна

“Forbes” caйтaд мaнай улсын одоогийн нөхцөл байдал болон Хятад улсад анх Covid-19-ийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш авч хэрэгжүүлж буй авч хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх нэгэн нийтлэл гарчээ. Нийтлэлийг товчлон орчуулан хүргэе.

Яаж Шинэ Kopoнавирус хамгийн эрчимтэй тархаж байх учиртай, БHXAУ-тай хил залгаа оршдог Монгол улс өнөөг хүртэл халдварын дөрөвхөн тохиолдолтой байна вэ? Учир нь тэд маш хурдан хариу арга хэмжээг авч чадсан. Хамгийн эхний тохиолдол нь Франц улсын иргэн тус улсад ажлын шугамаар нэвтэрч, Дорноговь аймагт байхдаа шинж тэмдэг илэрч, улмаар гуравдугаар сарын 9-ний өдөр халдвартай гэдэг нь тогтоогдсон. Францын иргэний хувьд тэндээ эмчлүүлэхээр шийдсэнээр одоо тус улсын ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлэгдэж, хамгийн сүүлийн мэдээллээр биеийн байдал нь тогтвортой байна.

Халдвартай франц иргэнтэй хамгийн ойр харилцсан нэгдүгээр хавьтлын 207 хүнийг илрүүлж, шинжилгээ хийхэд бүгд халдваргүй гэж гарсан боловч Монголын мэдээллийн агентлаг Монцамэ дээр мэдээлснээр “Францын иргэнтэй ойр байсан хоёр хүн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг үл тоон Дорноговь аймгийн нутаг дэвсгэрийг орхисон. УОК-ын гишүүд тэрхүү хоёр хүнд хуулийн дагуу хариуцлага тооцохоо мэдэгдсэн” гэж бичжээ. Ийнхүү мэдэгдсэн нь Монгол улсын Засгийн газар коронавирусын асуудалд маш нухацтай хандаж байгааг харуулж байгаа юм. Бүр маш нухацтай шүү.

Гэхдээ үүнээс ч өмнө тухайн францын иргэн нь тус улсын хэд хэдэн газраар зорчсон нь тогтоогдож Монгол улсын иргэд болон гадаадын иргэдийн хооронд хурцадмал байдал үүссэн юм. Гэхдээ энэ нь удаан үргэлжилсэнгүй. Удалгүй Монголчууд тайвширч, түүнд Анх-Отгон буюу First-Last хэмээн нэрлэжээ.

Гэвч Анх-Отгон нь сүүлийнх байсангүй. Өнөөдөр Франц болон Германиас чартер нислэгээс ирсэн иргэдээс гурав нь коронавирусын халдвартай гэдэг нь тогтоогджээ. Зорчигчдыг онгоцноос буунгуут нь тусгаарлаж, шаардлагатай эмчилгээг хийж байна. Дэлхий даяар коронавирус “цар тахал” гэж зарлахаас өмнө ДЭМБ-аас улс орнуудын Засгийн газруудыг “шуурхай бөгөөд шаргуу” тэмцэхийг анхааруулсны дагуу Монгол улс ч яг тэгж л ажилласан. Тэгэхдээ сайн ч гүйцэтгэв. Энэ нь ямар Засгийн газрын одоо хийж чадах хамгийн сайн зүйл бол ард иргэдээ хамгаалах гэдгийг батлан харуулав.

Монгол улс нэгдүгээр сараас хэлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэс дараатай авч эхэлсний нэг нь Хятадтай хилээ хаасан явдал юм. Ингэснээр тэд Хойд Солонгосын дараа хилээ хаасан хоёр дахь улс болжээ.Улмаар нэгдүгээр сарын 27-ноос эхлэн бүх сургуулиудыг хаах шийдвэр гаргав.

Үргэлжлүүлэн Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бүх арга хэмжээг тоочин бичжээ. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д айлчлаж, 30 мянган хонь бэлэглэснийг дурьджээ. Хүн болгон сандралдаж байх ёстой газар, хүнсний дэлгүүрүүдэд хоол,хүнсний бараа бүтээгдэхүүн элбэг байна. 00-ын цаас ч дууссангүй.

Нийтлэлийг бичсэн аялагч гэж өөрийгөө тодорхойлсон Breanna Wilson-ы хувьд гуравдугаар сарын 5-ны өдөр Монгол улсаас нисчээ. Харин нисэх буудал руу орох гэтэл үүдэнд байсан албаныхан маскгүй гээд оруулаагүй гэнэ. Үргэлжлүүлэн “Нисэх буудлын автомат хаалгууд дээрх тусгай хамгаалалтын хувцастай ажилтан нар хүмүүсийн дулааныг хэмжиж байлаа. Намайг маскаа ам, хамраа бүрэн халхалж, зөв зүүсэн эсэхийг мөн шалгав” гэжээ.

Өнөөдрийн байдлаар аймаг,хот хоорондын зам нээгдсэн боловч Улаанбаатар луу орж байгаа иргэн бүрээс асуумж авч, биеийн халууныг нь хэмжиж байна. Сүм хийд, баар, саун, зочид буудал болон спортын клуб, үзвэр үйлчилгээний газруудыг гуравдугаар сарын 30-ныг хүртэл хаасан хэвээр байна.

Гэтэл АНУ-ын хувьд гадаадын улс орноос ирж буй иргэдээ хяналт,ажиглалтад авах, шинжилгээнд хамруулах тал дээр асуудал дагуулсан хэвээр байна. Зөвхөн АНУ ч гэлтгүй дэлхийн бүх улсын ард иргэд нь айж,сандарч, Засгийн газраасаа хариулт хайж байгаа энэ үед нүүдэлчин үндэстэн хэрхэн иргэдээ түргэн бөгөөд үр дүнтэй хамгаалж чадаж байгаагаас нь суралцах хэрэгтэй.

Эх сурвалж:Forbes

Previous Post

ЭМЯ: Италиас ирсэн иргэнээс Коронавирусийн халдвар илэрч, тав дахь тохиолдол бүртгэгдлээ

Next Post

Сарангэрэл сайдын зурвас : “БИД ХҮНЭЭ ХАЯДАГГҮЙ” гэжээ

Next Post
Д.САРАНГЭРЭЛ САЙД САЙН АЖИЛЛАСАН УЧРААС Л СҮРЬЕЭ ИЛЭРСЭН ХЭРЭГ БИШ ҮҮ

Сарангэрэл сайдын зурвас : “БИД ХҮНЭЭ ХАЯДАГГҮЙ” гэжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

2026-06-24
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

2026-06-24
Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-24
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэж байна

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

2026-06-24
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-06-24
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

2026-06-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.